<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 10, 2020

"Гарден Сити" төсөл Шороон гахай жилийн “Шилдэг Барилга”-аар шалгарлаа

Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим, Хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвтэй хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж буй “Шилдэг барилга” өргөмжлөх ёслолын арга хэмжээ Барилгын салбарын 94 жилийн ойн баяраар 2020 оны 09-р сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.

1

Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр NCD группийн хэрэгжүүлсэн “Гарден сити 1” төслийг нийслэл хотын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Шороон гахай жилийн “Шилдэг Барилга”-аар өргөмжиллөө.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн NCD группийн ирээдүйн хотын төв болох шинэ суурьшлын бүс Яармагт хэрэгжүүлж буй “ХОТ ДОТОРХ ХОТ” болсон ГАРДЕН СИТИ цогцолбор хотхоны бүтээн байгуулалт үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

 

Garden City хотхон

Шилдэг барилга

Энэхүү цогцолбор хотхоны эхний ээлж болох “Гарден Сити 1” хотхон нь 5 га талбайд орших 480 айлын хотхон бөгөөд гэр бүлийн гишүүдийн тав тух, амар амгаланг мэдрүүлэх, хүүхдэд ээлтэй төлөвлөлт, ногоон орчинтой хотхон болсноороо онцлог юм. Үргэлжлүүлэн төслийн дараагийн ээлж болох “Гарден Сити 2” төслийг евро стандартын дагуу шинэлэг архитектур, дизайны шийдэлтэйгээр бүтээн байгуулан ажиллаж байна.

Garden City төсөл

Бидний бүтээн байгуулалтад итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийсэн эрхэм захиалагч, дэмжин ажилладаг гүйцэтгэгч, харилцагч компаниуд, нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.