Дэвшилтэт технологи
Дээврийн нарны хавтан болон зай хураагуур
21-р зуунд байгаль орчны асуудал Дэлхий нийтийн асуудал болж чухлаар хөндөгдөж байна. Иймээс аливаа улс орны засгийн газар төдийгүй аж ахуй нэгж байгууллагаас хувь хүн хүртэл ногоон хөгжлийн үзэл баритмлалыг эрхэмлэн байгаль орчин болон хүний биед сөрөг нөлөөгүй нөөцийн хэмнэлттэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийг сонгон хэрэглэж байна.
Бид та бүхэнд барилгын салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэд технологийг танилцуулж байна.
Өнгөрсөн оны сүүлээр АНУ-н Tesla болон SolarCity компаниуд хамтран барилгын салбарт тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын салбарт шинэ технологиудаа танилцууллаа. Эдгээр технологиуд нь нарны зай хураагуурыг дээврийн хавтанд суурилуулж өгсөн дээврийн хавтан (Solar roof) болон хураасан эрчим хүчийг хадгалах батерей (Powerwall 2) байлаа
Зураг 1. Дээврийн хавтан болон зай хураагуур
Дээврийн хавтангийн хувьд өндөр бүтээмжтэй зай хураагуур, нарны гэрэл нэвтрүүлэх боломжтой өнгөт хальс болон гадны нөлөөлөлд тэсвэртэй сайжруулсан шил гэсэн 3 давхаргаас бүрдсэн. Үзэмжний хувьд хажуу талаасаа энгийн дээврийн хавтан мэт харагдах боловч дээрээс харвал зай хураагуур нь харагдах байдлаар бүтээгджээ. Мөн эдэлгээний хувьд бусад дээврийн хавтангуудаас удаан эдэлгээтэй болохыг амлаж байгаа юм байна.
Зураг 2:Дээврийн хавтан харагдах байдал
Батереины хувьд Tesla компаний өмнөх хувилбар болох Powerwall 1 батереины дараагийн загвар болгож Powerwall 2-г танилцуулаа. Энэхүү технологи нь 14 кВт.ц чадалтай, эрчим хүч үйлдвэрлэгч хавтангийн тусламжтайгаар нартай үед хуримтлуулсан эрчим хүчээ хадгалан төвийн шугаманд холбогдолгүйгээр орон гэрээ эрчин хүч, дулаанаар 24 цагийн турш хангах боломжийг бүрдүүлэх юм. Мөн Tesla компани бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаат хугацаа олгох юм байна.
Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-ийн тухай
"World cup in River garden" тэмцээн