Том зүйл үргэлж сайн байдаггүй ялангуяа гал тогооны хувьд. Жижиг хэмжээтэй гал тогоо нь том гал тогоогоо бодвол ажлын талбарыг сайн бүрдүүлж өгж чаддаг бөгөөд таны жижигхээн гал тогоонд хэрэгтэй зүйл бол багахан зайгаа хэрхэн үр дүнтэй, эмх цэгцтэй үзэмжтэйгээр ашиглах вэ гэдэг санаа юм.
"Хэрвээ та гал тогоогоо зохион цэгцтэй байлгаж чадвал амьдарлаач мөн чадна"- Louis Parrish
Ерөнхийдөө жижиг гал тогоонд хэд хэдэн том асуудал байдаг нь замбараагүй шавааралдуулсанбайдал, бөгс эргэх зайгүй байх болон гэрэл муутай байх зэрэг юм.
Шавааралдсан байх нь ерөнхийдөө бага сайтай байгаагаас болдог ч дийлэнх тохиолдолд том зай асуудлыг шийдэдгүй байна. Харин эмх цэгцтэй, хялбарчилж шийдэх нь асуудлын шийдэл болно. Та гал тогооныхоо бүх шургуулга, шүүгээг шалгаж удааг хугацаанд хэрэглээгүй зүйлээ хаяж эсвэл хэрэглэж болох хүнд нь өг. Ингэсний дараагаар нүдэнд торж эмх цэгцгүй харагдуулж буй эд зүйлсээ далд хийж хадгалснаар таны өрөө цэлгэр мэт санагдах болно.
Та гал тогооны өрөөгөө одоо байгаагаас нь том гэж төсөөлсөн ч сэтгэлд хангалттай мэт санагдахгүй байна уу? Энэ бол түгээмэл асуудал юм. Дараах зургийг хараад танд сайхан санаа төрнө гэж найдаж байна.
Харанхуй өрөө нь хүний нүдэнд жижигхэн мэт санагддаг учраас ханаа гэгээлэг өнгөөр будаад үзээрэй. Магадгүй та өөрийн бараан ханандаа дуртай бол өөр төрлийн гэрэлтүүлэгч нар ашиглаж болох юм. Жишээ нь шүүгээний доор байрлах гэрлийг ашигласнаар хүрээлэн буй орчиндоо гэрэл нэмэхийн зэрэгцээ ажлын талбараа чөлөөтэй харах боломжийг олгож өгдөг байна. Түүнчлэн сайн гэрэлтэй байх нь өнгөнөөс үл хамааран өрөөг тань том мэт харагдуулна.
Та дараах гэрэлтүүлгийн санаануудыг гэртээ туршаад үзээрэй
- Шүүгээ болон шургуулга доор байрлуулах LED гэрэл
- Хуучин гэрлийн чийдэнгээ сүүлийн үеийн гэрлээр солих
- Гал тогооны хананд толь эсвэл гэрэл ойлгох зүйлс байрлуулах
Өрөөний булан тохой бүрийг бүтээлчээр ашиглах хэрэгтэй. Зарим газрыг олон зориулалтаар ашиглаж болохоор шийдэж өгвөл тун ухаалаг шийдвэр байх болно.
Нэмэлт шүүгээ шургуулга хийж болохуйц газрын нал тогооны хэсэгтээ тусгаж өг. Нарийн шугаман шүүгээг хийж өгч чадвал та хоолны ном болон бусад чамин зүйлсээ хадгалж болох боломжтой юм.