<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 19, 2019

Монголын ХАБЭА-н ажилтнуудын Спортын бага наадамд NCD Групп амжилттай оролцлоо

2018 оноос зохион байгуулагдсан Монголын ХАБЭА-н ажилтнуудын Спортын бага наадам энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Өнгөрсөн жилийн анхны наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд NCD группийн гүйцэтгэгч нарын баг түрүүлж алтан медаль, цомын эзэн болж байсан билээ.

75196407_2558751050887070_1792493537149845504_n

Энэ жилийн "Эв нэгдэл- Спортын бага наадам"-ыг ХАБЭА-н сургалтын "Төгс Баян Хүрээ" ХХК болон түүний дэргэдэх "4А" ТББ хамтран 2019 оны 11 сарын 10-ны өдөр "Сагсан бөмбөг", "Гар бөмбөг", "Ширээний теннис" гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан юм. Энэхүү спортын бага наадамд ХАБЭА-н сургалтын төвүүд, Аж ахуйн нэгж, байгууллагуудын ХАБЭА-н алба, хэлтсүүд, Их, дээд сургуулийн эчнээ ангийн оюутнууд зэрэг нийт 21 багийн тамирчид өргөн хүрээтэй оролцсоноороо онцлог байлаа.

Мөн тус спортын наадмыг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрууд дэмжиж ажиллажээ.

73381368_2709931145694836_8571372215793090560_n

76203766_2709931239028160_6724820257455734784_n

Энэхүү арга хэмжээг NCD групп, “ZA MINE сервисес” ХХК, “Стимо” ХХК, "Төгөл" фото студи, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, "АПУ" ХК, "Амар" хэвлэлийн үйлдвэр ивээн тэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулан, идэвхтэй оролцов.

NCD групп, группийн гэрээт гүйцэтгэгч компаниудын ХАБЭА-н ажилтнуудын хамтарсан шигшээ баг тус спортын наадмын бүх төрөлд оролцсоноос сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алтан медаль, волейболын төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, эрэгтэй баг алтан медаль тус тус хүртэж багийн дүнгээр NCD групп тэргүүлж шилжин явах цомыг 2 дахь жилдээ хүртлээ.

76695109_2253578244748586_6656064114583928832_n

Мөн волейболын төрөлд Тэргүүн байр эзэлсэн эрэгтэй баг, хүрэл медаль хүртсэн эмэгтэй багийн тамирчдад "Төгс Баян Хүрээ" сургалтын төвөөс 1 сая ба 300 мянган төгрөгийн ХАБЭА-н сургалтанд хамрагдах эрхийн бичиг гардууллаа.

Тэмцээний нээлтийн үеэр NCD группийн ХЭМАБ-ын Албанаас өөрсдийн бүтээл болох, хүүхдэд зориулсан "Миний аюулгүй байдлын ном", тус номоор хийсэн иж бүрдэл ханын үзүүлэн самбарыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийсглэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гардуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэлээ дайчлаж ажилладаг нийт ХАБЭА-н ажилтнууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.