<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

"Номин констракшн Девелопмент групп" шилдэгээр шалгарлаа

НОМИН КОНСТРАКШН ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП

“Bloomberg Awards 2014”

Нийгэм, эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2014”-ийн “Шилдэг компани” номинацад “Ногоон Барилга” экологид ээлтэй барилга байгууламж барих чиглэлд шинэ технологи нэвтрүүлсэн орон сууцны цогцолбор хорооллуудаараа “НОМИН КОНСТРАКШН & ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП” нэр дэвшиж ШИЛДГЭЭР шалгарлаа.

NCD -Bloomberg

NCD -

Bloomberg

“НОМИН КОНСТРАКШН & ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП”нь барилгын салбарт шинэ дэвшилтэт техник технологи, шинэлэг менежментийг хэрэгжүүлдэг шилдэг компаниудын нэг бөгөөд өнгөрсөн 2014 онд тус группийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрч байна. Тус групп нь олон нийтэд хэдийнээ танил болсон Монголын ¹1 Ногоон хотхон “RIVER GARDEN” хотхон, “ЦЭЦЭЭ ГҮН” цогцолбор, “TIME SQUARE” хотхон, “ӨНӨР ХОТХОН” болон Орхон аймагт “ӨНӨР ЭРДЭНЭТ” хотхон зэрэг барилгын салбарт өөр өөрийн өвөрмөц өнгө төрхийг илэрхийлсэн жишиг болохуйц төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

Манай компани нь Улаанбаатар хотод жишиг болохуйц Ногоон хотхон болох “RIVER GARDEN” хотхоныг бүрэн хэмжээгээр мөн түүнчлэн шинэ үеийн шилдэг төсөл болох TIME SQUARE хотхоны эхний ээлжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд ногоон байгууламж, ногоон орчныг бий болгох чиглэлээр сүүлийн 4 жилийн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилт болон Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын арын хэсэг, Дорноговь аймгийн Хамрын хийд, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Баянголын ам зэрэг газруудад нийтдээ 40'000 ширхэг мод, бут тарьж ургуулан 50'000м2 талбайд зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. “Хамгаалагдсан үндэс өндөр бүтээмжид” технологиор жилдээ 1'000'000 ширхэг мод тарих хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг нээн ажиллуулж эхлээд байна.

Үүнээс гадна компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд өөрийн хөрөнгөөр 700.0 сая төгрөгийн өртөг бүхий 65 хүүхдийн “Дэлбээ” цэцэрлэгийг барьж, иж бүрэн тохижуулан улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өглөө.

Бидний амжилтын түшиг тулгуур болсон нийт Хамт олон, Харилцагч,
Захиалагч Та бүхэндээ талархал илэрхийлье

ncd