NCD групп нь “Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн дэлхийд үнэлэгдэх бүтээн байгуулалтыг цогцлоож, хүн нийгмийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах”-ыг урт хугацааны зорилгоо болгон ажилладаг бөгөөд 2017 оноос үйл ажиллагаандаа Олон улсын “Төслийн удирдлагын стандарт”-ыг нэвтрүүлэхээр үе шаттайгаар ажиллаж байна.
Уг стандартыг нэвтрүүлснээр:
1. Барилгын ажилд тавигдах хяналт дээшилж улмаар эцсийн бүтээгдэхүүний чанар сайжирна.
2. Төслүүд төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжин ашиглалтад орсноор харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлнө.
3. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал сайжирч ажилтнууд эрүүл, аюулгүй орчинд ажлаа явуулах боломжоор бүрэн хангагдана.
Группийнхээ үйл ажиллагааг тогтвортой явуулах, хийж буй бүтээн байгуулалтынхаа чанарыг сайжруулан хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд хамтрагч байгууллагуудтайгаа харилцан ашигтай ажиллах, хамтдаа хөгжин дэвших, тэдний оролцоог дэмжих нь чухал байдаг.
Иймээс 2018 оноос эхлэн гүйцэтгэгч компаниуддаа группийн дотоод журам болон барилгын ажилд мөрдөх норм стандарт, оролцогч талуудын харилцааг зохицуулах зорилго бүхий “Чиглүүлэх сургалт”-ыг орж эхлээд байна.
Мөн төсөл хэрэгжүүлэх явцад оролцогч талуудын дунд үүсч болзошгүй үл ойлголцлыг багасгах, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн Гүйцэтгэгч компаниудад зориулсан “Гүйцэтгэгчийн гарын авлага” товхимол гаргасан бөгөөд энэ нь мөн л бүтээгдэхүүний чанар дээшлэхэд сайнаар нөлөөлөх юм.
Уг гарын авлагад барилгын ажлын ерөнхий үе шатанд Чанар, Аюулгүй байдлын зүгээс анхаарч ажиллах гол зүйлүүд, захиалагч болон гүйцэтгэгч талын харилцааны асуудлуудын зохицуулалт, эрх үүргийн тодорхойлолтын мэдээллүүд багтсан.
ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ