Тайланд улсын Бангкок хотноо 2017.05.26,27-ны өдрүүдэд 24 дэх жилдээ зохион байгуулагдсан Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох INTERNATIONAL PROPERTY AWARDS - ASIA PACIFIC PROPERTY AWARDS-д RIVER GARDEN төсөл 2 дахь жилдээ амжилттай оролцож, Монгол улсаас ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ИНТЕРЬЕР ДИЗАЙНТАЙ ТӨСӨЛ, ШИЛДЭГ ГАДНА ОРЧНЫ ТОХИЖИЛТТОЙ ТӨСӨЛ-өөр тус тус шалгарсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
International Property Awards, CEO-Mr.Stuart Shield
Манай компанид хүндэтгэл үзүүлэн бидний өмнөөс шагналыг гардаж авсан Ноён Stuart Shield-д хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Үл хөдлөх хөрөнгийн салбарынхны хувьд хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох энэхүү шалгаруулалтаас Бидний хэрэгжүүлж буй Ривер Гарден төсөл хоёр дахь удаагаа шагнал хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2016 онд “Five Star Best Apartment” буюу “Таван Одтой, Шилдэг Орон Сууц” төрөлд нэр дэвшиж, мөн шилдгээр шалгарч байсан юм
Энэхүү шагнал нь Архитектур, Интерьер дизайн, Орон сууцны төсөл, Үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэсэн 4 үндсэн төрлөөр шилдгүүдийг Африк, Ази Номхон Далай, Араб, Канад, Карибын тэнгис, Төв болон Өмнөд Америк, Европ, Их Британи, АНУ гэсэн 9 бүс нутгаас шалгаруулдаг. Ази, Номхон далайн бүс нутгийн шалгаруулалт бусдаас илүү өрсөлдөөнтэй болдог. Учир нь Япон, Австрали, Сингапур, Хонгконг, БНХАУ зэрэг барилгын салбар эрчимтэй өндөр хөгжсөн улс орнууд энэ бүст багтдагийн зэрэгцээ нэг жилд хэрэгждэг шинэ төслийн тоогоороо бусдаас давдаг. Энэ жил Ази Номхон далайн бүст гэхэд л нийт 710 гаруй төсөл өрсөлджээ.
International Property Awards-н ялагчдыг үл хөдлөх хөрөнгийн салбарын арвин туршлагатай 70 гаруй экспертүүдээс бүрдэх хараат бус шүүгчид тодруулдаг. Тэд тухайн төслийн талаарх тусгай мэргэжилтнүүдийн бэлтгэсэн тайлан, хэрэглэгчид ба худалдан авагчдын сэтгэгдэл, төслийн талаар орон нутгийн үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байршиж, цацагдсан мэдээ, мэдээллийн мониторинг болон төслийн ажилтан, албан хаагчдын ёс зүйн түвшин зэрэг хүчин зүйлүүдэд үндэслэдэг. Шалгаруулалт арга хэмжээний ивээн тэтгэгч болон шүүгчдийн нөлөөнөөс ангид байж чаддаг нь энэ шагналын нэр хүндийг илтгэдэг.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: International Property Awards нь киногоор бол Оскар юм