<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 17, 2019

Сурагчдын дэлхийн шатрын аваргад эх орноо төлөөлөн оролцох тамирчин Э. Энхрийг “NCD” групп ивээн тэтгэн оролцуулж байна

2019 оны 4-р сарын 17-оос 27-ны өдрүүдэд Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдаж буй Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 53-р сургуулийн сурагч, өсвөрийн шилдэг шатарчин Э.Энхрийг NCD групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэн оролцуулж байна.

_103677209_chessindexgetty

Энэхүү тэмцээнд нийтдээ 29 орны 359 орчим  шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Тамирчин Э. Энхрийгийн хувьд 2018 оны Монгол улсын Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 7-8 насны ангилалд 3-р байр хүртэж хүрэл медаль, 2019 оны Цодгор хүү улсын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байранд шалгарч алтан медаль хүртсэн  бөгөөд 2019 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон юм. Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй тамирчин Э.Энхрий болон бусад тамирчиддаа NCD группын зүгээс тэмцээндээ амжилттай оролцож өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.