<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Бид гэртээ өнгөрүүлэх дийлэнх цагаа том өрөөндөө өнгөрүүлдэг учраас та бүхэндээ том өрөөгөө хэрхэн тохижуулах талаар шинэ шийдэлийн санаа өгөхийг зорилоо. Үнэндээ бидний амьдарч байгаа өрөөний хэмжээ тийм ч чухал биш харин түүний дотор байрлах тавилга болон тэдгээрийн зохион байгуулалт чухал юм.

Та ном унших эсвэл ном цуглуулах дуртай юу? Тийм бол дараах өрөөний шийдлүүд таны сонирхлыг татах болно гэдэгт итгэлтэй байна. Цонхыг тойрон буй талбайг ухаалгаар ашиглаж өгвөл өрөөнд тань гайхалтай өнгө нэмэх болно. Тавиурын дээд хэсэгт хэрэггүй эсвэл уншаад дуусгасан номууддаа байршуулах бөгөөд уншиж байгаа номуудаа баруун зүүн талын тавиурт хувиарлан байрлуулах юм.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Өөрийн дуртай гоё гэсэн чимэглэлүүдээ харагдуулах үүднээс ханандаа тавиур тогтоож өгч болно.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Том өрөөгөө сонирхолтой байдлаар чимэглэхийг хүсвэл жаазаар чимээд үзээрэй. Ингэхдээ 3-аас 5-н жижиг жааз эсвэл том нэг жааз тавиад үзээрэй.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Магадгүй таны өрөөний  орон  зай нэг л давчуу мэт санагдаад байна уу? Тэгвэл  доороо нэмэлт зайтай тавилга сонгоорой. Ингэснээр хэрэггүй эд зүйлс, хог новшоо далд хийх боломжийг олгож эмх цэгцтэй орчныг бүрдүүлэх юм.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Буйдангийн арын хана бол таны өрөөгөө  чимэглэх нэгэн гол талбар юм. Энэ зайг номын тавиур болгон ашигласнаар өрөөндөө өнгө үзэмж нэмээд зогсохгүй номнуудаа эмх цэгтэй хадгалах боломжийг олгоно.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Хэрвээ та гэрээрээ ажилладаг бол та унтлагын өрөө юм уу том өрөөгөө оффис болгон ашигладаг байх. Доорх булангийн тавиур нь таны ажлын орог зайг гайхалтай бүрдүүлэхээс гадна ямар ч өрөөнд зохицно.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

Та буйдангийнхаа ард жижигхэн ширээ тавьж доорх зайд нь сагс хийж өгч болох юм. Ингэснээр илүү дутуу зүйлсээ эмх цэгцтэй байлгаад зогсохгүй өрөөг тань сонгодог байдалтай харагдуулах юм. Олон төрлийн сагснууд байдаг тул та өөрт тохирохоо сонгоорой.

Том өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэлТом өрөөгөө цэвэрхэн аргаар тохижуулах шилдэг шийдэл

ncd