<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

Усаар хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй байгууламжууд

УСААР ХҮРЭЭЛЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙГУУЛАМЖУУД

Дэлхий дээр уран барилгын гайхамшиг болсон олон гайхалтай байгууламж бий. Тэдгээрийн нэг нь дайснаас хамгаалах зорилгоор бүтээн байгуулагдсан усаар хүрээлэгдсэн хэрэм бэхлэлтүүд юм.

Өдгөө жуулчдын зорих дуртай энэ төрлийн маш олон цайз байдгаас хамгийн үзэсгэлэнтэй бас сэтгэл хөдөлгөм хэмээн онцолсон газруудаас хүргэе. Thrillist.com - ын мэдээлснээр орчин цагт хувийн байшингаа ч гэсэн ийм хэв маягтай болгох нь түгээмэл болсон ба ханш нь $100.000 ам.доллараас эхэлдэг ажээ.

 

10. Герман: The Spandau Citadel

10. Герман: The Spandau Citadel

Сэргэн мандалтын үеийн Европын энэхүү цайзыг өнөөдөр музейн зориулалтаар ашигладаг. Цайзыг 1559 - 1594 онд Италийн архитекторын загвараар барьсан ба гадна талбайд нь хөгжмийн алдартай Citadel Music Festival зохиогддог.

 

9. Швед: Örebro Castle

9. Швед: Örebro Castle

Энэ цайзыг XIV - XV зууны тэртээ шорон мөн хичээлийн танхимын зориулалтаар ашиглаж байсан түүхтэй. 700 гаруй жилийн турш жуулчдын хөл тасралгүй үргэлжилсээр л байна. Цайзыг Шведээр аялсан хүн бүрийн очвол зохих газрын нэг юм.

 

8. Бельги: Château de Belœil

8. Бельги: Château de Belœil

Цайзын нэр «Үзэсгэлэнтэй нүд» гэсэн утгыг илэрхийлдэг. XIII зуунаас хадгалагдаж үлдсэн олон гайхалтай цайзын нэг бөгөөд Ligne хунтайжийн гэр бүлийнхний удам залгасан өргөө гэгддэг. Жил болгон цэцгийн үзэсгэлэнг зохион байгуулдаг нь жуулчдын харааг булаадаг. Өрөө болгоныг нь 2000 харимсаг болон 600 гаруй цахирмаа цэцгээр чимэглэх жишээтэй.

 

7. Дани: Egeskov Castle

7. Дани: Egeskov Castle

Данийн Funen арал дээр байдаг XV зууны үеийн энэ цайзтай холбоотой олон сонирхолтой статистик бий. Тухайлбал цайз 66 өрөөтэй, 2000 цонхтой бол 171 хаалгатай. Тэгвэл зургаан л угаалгын өрөөтэй гэнэ. Цайз нийт 1150 га талбатайгаас 10.000 м.кв - ийг нь музей эзэлдэг.

 

6. БНХАУ: Хориотой хот

6. БНХАУ: Хориотой хот

Хориотой хотыг жил болгон 14 сая гаруй жуулчин зорьдог. 1406 - 1420 онд баригдсан түүхэн дурсгалт энэ газар 72 га талбайтай. Нийт 980 барилга байгууламж бүхий ЮНЕСКО - гийн соёлын өвийн нэг юм.

 

5. Англи: Leeds Castle

5. Англи: Leeds Castle

1119 онд баригдсан энэ цайз жилийн турш жуулчдын хөлд дарагддаг. Английн энэ цайз King Edward I хааны очих дуртай газар байсан бол Henry VIII хаан гэргийдээ болгон өгчээ. Цайзыг 1976 онд жуулчдын үзмэр болгосон ба хуримлахаар ирэх хүмүүс олон юм.

 

4. Франц: Château de Chambord

4. Франц: Château de Chambord

Цайзын архитектур дизайныг Leonardo da Vinci - ийг гаргалцсан гэж үздэг. Цайз 440 өрөөтэй бөгөөд 282 задгай зуухтай. Урлаг шүүмжлэгчдийн үздэгээр сэргэн мандалтын болон дундад зууны үеийн архитектурын элементийг хослуулсан гэдгээрээ гайхагддаг ажээ.

 

3. Япон: Matsumoto Castle

3. Япон: Matsumoto Castle

Нагано мужид байдаг энэхүү байгууламжийг цэвэр байгалийн мод болон чулуугаар бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Эх орныхоо үндэсний бахархал болсон шилтгээнийг 1504 онд барьсан ба хоёрдугаар давхарт нь зэвсгийн музей байдаг гэнэ.

 

2. Камбож: Angkor Wat

2. Камбож: Angkor Wat

Камбожийн төрийн далбааг чимдэг энэ газар цайз биш ч 1990 оноос хойш тус орныг зорих жуулчдын №1 газар болсон юм. Хинди шашины томоохон энэ төвийг XII зууны тэртээ бүтээн байгуулсан түүхтэй.

Португалийн хувраг António da Madalena - ийн тэмдэглэснээр усаар хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй энэ газрыг бэхээр илэрхийлэмгүй юм.

 

1. Нидерланд: Fort Bourtange

1. Нидерланд: Fort Bourtange

Цайзыг Герман болон Нидерландын Groningen хотын хоорондох замыг хаах зорилготойгоор 1593 онд барьсэн түүхтэй. Энэ бэхлэлт цайзыг өдгөө музейн зориулалтаар ашигладаг.

Эх сурвалж: bunny.mn