<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 4, 2022

NCD ГРУПП 20 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЛАА

NCD групп нь 2022.06.01-ний өдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулсан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран оролцож хүүхэд багачуудаа нэг өдрийн турш баярлуулан өнгөрөөлөө.

kids

Бид урлагийн булан, зургийн үзэсгэлэнгийн булан, спортын булан, танин мэдэхүйн булан гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдсэн хүүхдэд зориулсан тохижилт бүхий нийт 900м2 талбайг тохижуулалт хийн оролцлоо.

283398280_798355197814432_1714675600311874147_n DSC08686
 

Түүнчлэн хүүхэд багачуудынхаа дунд төрөл бүрийн тэмцээн, уралдаан сугалаа зохин байгуулан оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, хайртай үлгэрийн баатруудыг нь амилуулан нэгэн өдрийн гэгээлэг дурсамжийг нь хамтдаа бүтээлээ.

DSC09003 DSC08908

NCD Групп нь барилга, үл хөдлөхийн салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг хийсээр эдүгээ 20 жилийн түүхийг бүтээгээд байгаа билээ.

DSC00862 DSC08789
DSC08921 DSC09702
 

Өнгөрсөн хугацаанд бид хүний амьдрах гэр орон бол зөвхөн 4 ханаар хязгаарлагдах орон зай гэдгээс илүү амьдрах таатай орчинг бүрдүүлэх том зургаараа Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах гэсэн зорилго алсын хараатайгаар бүтээн байгуулалтуудын төслүүдээ хэрэгжүүлсэн нь барилга үл хөдлөхийн салбарт олон улсын жишиг авчирч салбартаа түүчээлсэн 20 жил байлаа.

Зөвхөн бүтээн байгуулалтуудыг хийж барилгын салбар, улс орныхоо хөгжил, нийслэлийнхээ өнгө төрхийг тодорхойлсноор бидний ажил хязгаарлагдаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийгмийн сайн сайханд тэр дундаа улсын маань ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай, аюулгүй орчинд сурч боловсрох, амьдрахад чиглэсэн олон ажлуудыг хийсээр ирсэн билээ.