<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 1, 2019

Хөл бөмбөгийн дугуйлан Ривер гарден хотхонд хичээллэж эхэллээ

Үндэсний хөл бөмбөгийн Мазаалай лигийн Шонхорууд клубын дэргэдэх хүүхэд залууст зориулсан хөл бөмбөгийн дугуйлан 2019 оны 4-р сарын 01-ээс 10-р сарын 15-ны өдрийн хооронд Ривер гарден 2 хотхоны хойно байрлах хөл бөмбөгийн талбайд хичээллэж эхлэхээр боллоо. Тус дугуйлан нь 7 хоногт 3 удаа хичээллэх ба 1 удаагийн хичээл 60-90 минутын хугацаанд үргэлжилнэ. Хичээлийг тус клубын тамирчин, олон улсын B зэрэгтэй дасгалжуулагч Э. Чинбат, А. Улсболд нар удирдан явуулах юм.

so miki (1)

NCD группын хэрэгжүүлж буй төслүүдийн оршин суугчдын хүүхдүүд тус дугуйланд явбал төлбөрийг хөнгөлөх таатай мэдээг дуулгаж байна. Хүүхдийнхээ эрүүл чийрэг бие бялдрын хөгжил болон багийн ажиллагааг сайжруулж, хөл бөмбөгийн их спорттой нөхөрлүүлэхийг хүссэн хүн бүхний өмнө тус дугуйлангийн үүд хаалга нээлттэй байх болно.

sp mugi (1)