<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

Эрчим хүчинд хэмнэлттэй 9 зөвлөмж

Эрчим хүчинд хэмнэлттэй 9 зөвлөмж

Таны цахилгааны төлбөр их гараад байна уу? Таныг гэртээ эзгүй байхад ч цахилгааны тоолуур тань ажиллаад байна уу? Тэгвэл танд цахилгаан зарцуулалтаа хялбар аргаар үр дүнтэй хэмнэх боломжийг танилцуулж байна. 

1. Гэрлийг ашиглаагүй үедээ унтрааж хэвших

Гэртээ ашиглаагүй гэрлээ заавал унтрааж байх. Энэ нь эдийн засагт хамгийн хямд тусах болно. 

2.Ерөнхий гэрэлтүүлгийн түвшинг багасгаж, байгалийн гэрэл ашиглаж сурах

Өөрөөр хэлбэл ажлын байрныхаа гэрэлтүүлгийг ширээний болон торшероор шийдэх. 

3. Шинэ дэвшилтэт технологийн чийдэн худалдан авах

Улайсах чийдэн гэрэл нь цахилгаан зарцуулалт өндөр байдаг учир эрчим хүчний хэмнэлттэй гэрлээр солих.

4. Гэрэлтүүлэгчээ тоос шороогүй байлгах

Бохир гэрэлтүүлэгчид 10-30% муу гэрэлтүүлнэ. 

5. Байгалийн гэрлийг ашиглах

Цонхоо сайтар угаан, нарны гэрэл чөлөөтэй нэвтрэх боломжтой болгох. Энэ нь гэрэлтүүлэгт зарцуулах цахилгаан зардлыг 10 хүртэлх хувиар хэмнэнэ. 

6. Унтахаасаа өмнө шаардлагагүй утас цэнэглэгч, цахим төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслүүдээ унтрааж хэвших

Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь хүлээлтийн горимдоо ч зохих эрчим хүчийг зарцуулж байдаг тул ашиглахгүй төхөөрөмжүүдээ эрчим хүчнээс салгаж байх. 

7. Зурагт, компьютерийн дэлгэцийг жигд гэрэлтэх газар суурилуулах

Өнгө, гэрлийн тохиргоо нь бага түвшинд тохируулж болдгоороо эрчим хүчийг 5 хувь хүртэл хэмнэдэг. 

8. Тоос сорогчоо үр дүнтэй ажиллуулах

Цаг хугацаанд нь тоос цуглуулагчаа сольж байх. Гаргаж байгаа агаарын шүүлтүүрийг цэвэрлэж байх. Энэ бүгд тоос сорогчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 40% бууруулдаг. 

9. Хөргөгч, хөлдөөгчийг сэрүүн газар байрлуулах

Хэрвээ таны хөргөгч 30өC халуунд ажилладаг бол эрчим хүчний зарцуулалт 2 дахин ихэснэ. Хүнс хадгалалтын хэсэгт тохиргоог +3 хэм, хөлдөөх тасалгаанд тохиргоог -18 хэм дээр тааруулах хэрэгтэй.

Эх сурвалж: Барилга.мн

ncd