---
title: Эрчим хүчинд хэмнэлттэй 9 зөвлөмж
description: Эрчим хүчинд хэмнэлттэй 9 зөвлөмж
---

<https://info.ncd.mn/mn/b/13>

# [Эрчим хүчинд хэмнэлттэй 9 зөвлөмж](https://info.ncd.mn/mn/b/13/эрчим-хүчинд-хэмнэлттэй-9-зөвлөмж)

 Written by [Nomin construction](https://info.ncd.mn/mn/b/13/author/nomin-construction) | Aug 21, 2018 5:48:21 AM

Таны цахилгааны төлбөр их гараад байна уу? Таныг гэртээ эзгүй байхад ч цахилгааны тоолуур тань ажиллаад байна уу? Тэгвэл танд цахилгаан зарцуулалтаа хялбар аргаар үр дүнтэй хэмнэх боломжийг танилцуулж байна. 

**1. Гэрлийг ашиглаагүй үедээ унтрааж хэвших**

Гэртээ ашиглаагүй гэрлээ заавал унтрааж байх. Энэ нь эдийн засагт хамгийн хямд тусах болно. 

**2.Ерөнхий гэрэлтүүлгийн түвшинг багасгаж, байгалийн гэрэл ашиглаж сурах**

Өөрөөр хэлбэл ажлын байрныхаа гэрэлтүүлгийг ширээний болон торшероор шийдэх. 

**3. Шинэ дэвшилтэт технологийн чийдэн худалдан авах**

Улайсах чийдэн гэрэл нь цахилгаан зарцуулалт өндөр байдаг учир эрчим хүчний хэмнэлттэй гэрлээр солих.

**4. Гэрэлтүүлэгчээ тоос шороогүй байлгах**

Бохир гэрэлтүүлэгчид 10-30% муу гэрэлтүүлнэ. 

**5. Байгалийн гэрлийг ашиглах**

Цонхоо сайтар угаан, нарны гэрэл чөлөөтэй нэвтрэх боломжтой болгох. Энэ нь гэрэлтүүлэгт зарцуулах цахилгаан зардлыг 10 хүртэлх хувиар хэмнэнэ. 

**6. Унтахаасаа өмнө шаардлагагүй утас цэнэглэгч, цахим төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслүүдээ унтрааж хэвших**

Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь хүлээлтийн горимдоо ч зохих эрчим хүчийг зарцуулж байдаг тул ашиглахгүй төхөөрөмжүүдээ эрчим хүчнээс салгаж байх. 

**7. Зурагт, компьютерийн дэлгэцийг жигд гэрэлтэх газар суурилуулах**

Өнгө, гэрлийн тохиргоо нь бага түвшинд тохируулж болдгоороо эрчим хүчийг 5 хувь хүртэл хэмнэдэг. 

**8. Тоос сорогчоо үр дүнтэй ажиллуулах**

Цаг хугацаанд нь тоос цуглуулагчаа сольж байх. Гаргаж байгаа агаарын шүүлтүүрийг цэвэрлэж байх. Энэ бүгд тоос сорогчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 40% бууруулдаг. 

**9. Хөргөгч, хөлдөөгчийг сэрүүн газар байрлуулах**

Хэрвээ таны хөргөгч 30өC халуунд ажилладаг бол эрчим хүчний зарцуулалт 2 дахин ихэснэ. Хүнс хадгалалтын хэсэгт тохиргоог +3 хэм, хөлдөөх тасалгаанд тохиргоог -18 хэм дээр тааруулах хэрэгтэй.

Эх сурвалж: Барилга.мн

[View full post](https://info.ncd.mn/mn/b/13/эрчим-хүчинд-хэмнэлттэй-9-зөвлөмж)

```json
{
  "@context" : "http://schema.org",
  "@type" : "BlogPosting",
  "author" : {
    "@type" : "Person",
    "name" : "Nomin construction"
  },
  "dateModified" : "2018-08-21T06:03:22.148Z",
  "datePublished" : "2018-08-21T05:48:21Z",
  "headline" : "Эрчим хүчинд хэмнэлттэй 9 зөвлөмж",
  "image" : {
    "@type" : "ImageObject",
    "height" : 371,
    "url" : "https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/News%20/nyamka/_74715290_low-energylightbulb.jpg",
    "width" : 660
  },
  "mainEntityOfPage" : "https://info.ncd.mn/mn/b/13/эрчим-хүчинд-хэмнэлттэй-9-зөвлөмж",
  "publisher" : {
    "@type" : "Organization",
    "logo" : {
      "@type" : "ImageObject",
      "height" : 60,
      "url" : "/hs/hsstatic/content_shared_assets/static-1.4092/img/default-amp-logo.png",
      "width" : 60
    },
    "name" : "Мэдээ мэдээлэл"
  }
}
```