<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 10, 2019

Япон улсын туршлага судаллаа

2019 он гарснаар NCD группийн Төсөл хариуцсан захирал Б.Наранчангаар ахлуулсан 16 дунд шатны удирдлага, ажилтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Япон улсад салбартаа амжилттай ажиллаж байгаа томоохон үйлдвэр, компаниудын үйл ажиллагаа түүний процесс, менежментийн арга барил болон эдгээртэй холбоотой сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиудын туршлага судлаад ирлээ.

1-14

Токио дахь Японы нэр хүндтэй DAIWA HOUSE групп, ADVAN компанийн барилга доторх засал чимэглэлийн загварын байр болон “Байгалийн гамшиг, газар зүйн Олон улсын судалгааны хүрээлэн”-ээр очиж Япон улсын барилгатай холбоотой технологийн олон шийдлүүдтэй танилцлаа.

2-8

3-39

Нумазү мужид ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх 5C-ийг амжилттай хэрэгжүүлсэн бүс нутагтаа тэргүүлэх ФҮКАСАВА цахилгаан хагас дамжуулагчийн үйлдвэрээр зочлон 5C, Кайзений сургалтад хамрагдан Япон улсын үйлдвэр, компанийн менежментийн  5C-ийг судлан баталгаажуулсан сертификат гардаж авлаа. Мөн 82 жилийн түүхтэй дэлхийн алдарт TOYOTA авто машины үйлдвэрээр зочлон компанийн үйлдвэрийн үйл ажиллагаа “Just in time” болон “Jidoko” систем, үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, менежменттэй танилцан цаашид компанийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болохуйц олон шинэ санаа, сайн туршлагыг судлаад ирлээ.