<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - 9-р сар 22, 2026

Байгальд ойр амьдралын үнэ цэнэ - Terra Casa Villa

Хотын амьдрал бидэнд хурд, боломж, давуу талыг олгодог. Гэхдээ нөгөө талдаа дуу чимээ, агаарын бохирдол, байнгын хөдөлгөөн, шаардлагагүй мэдээлэл, хэт ачааллыг дагуулдаг. Тиймээс “хаана амьдрах вэ?” гэдэг асуулт өнөөдөр зөвхөн байршлын тухай бус, ямар орчинд амьдралаа өнгөрүүлэх вэ гэсэн сонголттой нүүр тулахад хүргэж байна.

80075e7a-91d9-4b85-ad6e-d2eadfa8f27d-1

Судалгаагаар ногоон орчинд ойр амьдрах нь сэтгэлзүйн тайвшрал, стресс бууралт, нийгмийн харилцаа, биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг харуулдаг. ДЭМБ ногоон орчин нь амрах, хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлэхээс гадна дуу чимээ, агаарын бохирдол, хотын хэт халалтад өртөх байдлыг бууруулахад хувь нэмэртэй гэж тэмдэглэсэн байдаг. Ой модны дэргэд амьдрахын үнэ цэнэ үүнээс ч илүү энгийн зүйлээс эхэлнэ. Өглөө цонхоороо байгалийн өнгийг тольдох, хотын чимээнээс түр холдох, цэвэр агаарт алхах, хүүхдүүдээ байгальтай ойр өсгөх зэрэг нь өдөр тутмын амьдралын чанарыг өөрчилдөг бодит мэдрэмжүүд юм.

92c5c036-e498-4028-973b-f547ae39ba0b

Мөн байгальтай ойр орчин нь зөвхөн сэтгэлзүй, бие махбодын хувьд эерэг нөлөөтэйгөөс гадна хөрөнгийн үнэ цэнийг бий болгох нэг хүчин зүйл болж чаддаг. Орон сууцны үнэ цэнийг судалсан олон улсын судалгаанууд ногоон байгууламж, модлог орчин болон байгалийн үзэмжтэй ойр байдал нь үл хөдлөх хөрөнгийн үнэд эерэгээр нөлөөлөх хандлагатайг харуулсан байдаг.

Terra Casa — Байгаль руу очих биш, байгальтайгаа хамт амьдрах мэдрэмж

Богд Хан уулын байгалийн үзэсгэлэнт Түргэний аманд, хотын төвөөс 37 км зайд байрлах 18 айлын нэгдсэн төлөвлөлттэй Single house хотхон нь ойн захад тайван орчин, цэвэр агаар, байгалийн үзэмжийг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгохоор төлөвлөгдсөн.

8bf246b3-650b-4534-a148-29a50a79c3a6

 

4bc08e7f-6ae7-4a41-8fa3-8b1cbded8326

 

ХОЛБООТОЙ ЛИНК: ТЕРРА КАСА ЗАГВАРЫН БАЙРААР ЗОЧЛОХ 

Цэлгэр цонх, өндөр тааз, хувийн эдэлбэр газар, террас зэрэг архитектурын шийдлүүдээр дамжуулан байгаль ба гэрийн орон зайг хооронд нь холбосон. Тиймээс Terra Casa-г хоёр дахь гэр гэж харахаас илүүтэй, хотын яарсан амьдралын хэв маягаас өөр тайван хэмнэлтэй амьдралын сонголт гэж ойлгож болно.

Terra Casa Villa Living room
21586ae1-c168-45b5-b4e2-04010a763b29
f9f87315-5652-4757-b0c1-0a515c7b3b77
61da7fe2-b589-4cfd-aad1-0af051525b86
35d5d9c6-925c-4b15-a52e-b916303a06f1

/2026 оны 10-р сард ашиглалтад орох Терра Каса хотхонд захиалга авч байна/

Интерьер: Дулаан өнгө, байгалийн материалыг орчин үеийн тав тухтай хослуулсан RUSTIC интерьерийн хэв маяг. Модны төрөлхийн хээ, чулууны өвөрмөц бүтэц, зөөлөн текстур бүр таны орон зайд дулаан, тайван орчныг бий болгоно.

Терра Каса танд санал болгож буй төлөвлөлт: "А" болон "Б" хаус

a6d8aa0b-29d2-4506-87c2-3288406e021d
"A" хаус
308e1546-9a3c-438d-8a73-7ee17ed1b84f
"Б" хаус

 

Загварын байраар зочлох: 7509-5050

Байршил: ХУД 14-р хороо, Богд Хан уул, Түргэний ам, Терра Каса Вилла 

Brochure tatah copy 1