---
title: ТА ХЭТ СТРЕССТЭЙ БАЙНА УУ?
description: Terra Casa Villa, Terra Casa Вилла, ойн захад орших хаус хотхон.
image: https://info.ncd.mn/hubfs/final.jpg
---

- И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=mn)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=mn)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=mn)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=mn)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=mn) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=mn)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=mn)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=mn)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=mn)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=mn)

[NCD Group](https://info.ncd.mn/mn/blog/author/ncd-group) - 11-р сар 25, 2026

# ТА ХЭТ СТРЕССТЭЙ БАЙНА УУ?

Өглөө сэрсэн цагаасаа эхлэн ажилдаа яарч, замын түгжрэлд цаг алдаж, өдрийн турш олон асуудал шийдвэрлэсээр орой гэртээ ирдэг үү?

Бид завгүй амьдралын хэмнэлдээ дасах тусам ядарч, стресстэж байгаагаа ч анзаарахаа больдог. Гэвч стресс зөвхөн ажлын ачааллаас үүдэлтэй биш. Бидний өдөр бүр амьдарч буй орчин, дуу чимээ, агаарын чанар, байгальтай харилцах боломж хүртэл сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндэд нөлөөлдөг. 

![final](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/final.jpg?width=1698&height=722&name=final.jpg)

### **Ой модтой ойр амьдрахын давуу тал**

> "Байгальд өнгөрүүлсэн 20–30 минут ч үнэ цэнтэй"

2019 онд *Frontiers in Psychology* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд хотын 36 оршин суугчийг 8 долоо хоногийн турш хамруулан, байгальтай ойр орчинд өнгөрүүлсэн хугацаа болон стрессийн даавар болох кортизолын түвшний өөрчлөлтийг хэмжжээ.

Судалгаагаар байгаль, ой модтой ойр байх үед кортизолын түвшин өдрийн ердийн бууралтаас гадна цагт дунджаар 21.3%-иар буурах хандлага ажиглагдсан бөгөөд **20–30** минутыг байгальд өнгөрүүлэх нь эрүүл мэндийн хувьд эерэг нөлөөтэй байна. Энэ нь өдөр бүр заавал холын аялалд гарах шаардлагагүйг сануулж байна. Моддын дунд тайван алхах, цэцэрлэгт хүрээлэнд түр амрах зэрэг энгийн дадал ч стрессийг зохицуулахад тусладаг.

> "Ой мод бол зөвхөн үзэсгэлэнтэй байгалийн тогтоц биш. Хүний сэтгэл зүйд тайвшрах боломж олгодог орчин юм."

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн хотын ногоон байгууламж нь сэтгэл зүйн тайвшрал, стрессийг бууруулах, идэвхтэй хөдөлгөөн болон хүмүүсийн нийгмийн харилцааг дэмжих чухал орчин болохыг онцолдог. Өөрөөр хэлбэл, байгальтай ойр амьдрахын үнэ цэн нь зөвхөн цонхоор харагдах үзэмжээр хэмжигдэхгүй. Өглөө моддын дунд алхах, ажлын дараа нам гүм орчинд амрах, амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ гадаа цаг өнгөрүүлэх боломж нь бидний өдөр тутмын амьдралын чанарт эергээр нөлөөлдөг.

### **Цэвэр агаар бол амьдралын чанарын үндэс**

Бид гэрийнхээ интерьер, тав тух, талбайн хэмжээнд анхаардаг. Харин өдөр бүр амьсгалж буй агаарын чанарыг төдийлөн анзаарахгүй өнгөрөөх нь бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нарийн ширхэгт тоосонцорт удаан хугацаанд өртөх нь зүрх судас, амьсгалын замын өвчлөл болон бусад эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Ногоон байгууламж нь тодорхой нөхцөлд тоосонцор, дуу чимээ болон хэт халалтыг бууруулахад тусалдаг. Гэхдээ ой модтой ойр байна гэдэг нь тухайн газрын агаар үргэлж цэвэр гэсэн баталгаа биш бөгөөд бодит агаарын чанарыг хэмжилтээр тогтоодог. Тиймээс эрүүл амьдрах орчин сонгохдоо байгалийн ойр байдал, орчны агаарын чанар, ногоон байгууламж болон гадаа идэвхтэй байх боломжийг хамтад нь үнэлэх нь чухал. 

Жинхэнэ тав тух зөвхөн гэрийн доторх орон зайнаас гадна гэрээсээ гараад алхах орчин, амьсгалах агаар, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа юм. NCD Группийн ээлжит төсөл болох Терра Каса хотхон нь ойн захын нам гүм орчин, архитектурын өвөрмөц шийдлийг хослуулж, амьдралын энгийн мөч бүрийг илүү үнэ цэнтэй болгох орон зайг бүтээж байна. 

Таны гэр зөвхөн амьдрах газар бус, өдөр бүрийн ядаргаагаа тайлж, өөртөө эргэн ирэх хамгийн тайван орон зай байг.

**[![Brochure tatah copy 1](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Brochure%20tatah%20copy%201.jpg?width=3000&height=2000&name=Brochure%20tatah%20copy%201.jpg)](https://na2.hubs.ly/H07YFL30)**

**Холбоо барих: 7509-5050**

**Байршил: ХУД 14-р хороо, Богд Хан уул, Түргэний ам, Терра Каса Вилла** <https://na2.hubs.ly/H02h4dP0>

*4 улирлын турш цэвэр цэнгэг агаарт – Терра Каса хотхон*

 

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/mn/blog/та-хэт-стресстэй-байна-уу&title=ТА%20ХЭТ%20СТРЕССТЭЙ%20БАЙНА%20УУ?&picture=https://2743210.fs1.hubspotusercontent-na2.net/hubfs/2743210/final.jpg&description=Terra%20Casa%20Villa,%20Terra%20Casa%20Вилла,%20ойн%20захад%20орших%20хаус%20хотхон.>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/mn/blog/та-хэт-стресстэй-байна-уу&text=ТА%20ХЭТ%20СТРЕССТЭЙ%20БАЙНА%20УУ?%20-%20https://info.ncd.mn/mn/blog/та-хэт-стресстэй-байна-уу>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/mn/blog/та-хэт-стресстэй-байна-уу&title=ТА%20ХЭТ%20СТРЕССТЭЙ%20БАЙНА%20УУ?&summary=Terra%20Casa%20Villa,%20Terra%20Casa%20Вилла,%20ойн%20захад%20орших%20хаус%20хотхон.>
- [mailto:?subjetc=&body=%D0%A2%D0%90+%D0%A5%D0%AD%D0%A2+%D0%A1%D0%A2%D0%A0%D0%95%D0%A1%D0%A1%D0%A2%D0%AD%D0%99+%D0%91%D0%90%D0%99%D0%9D%D0%90+%D0%A3%D0%A3%3F%20-%20https://info.ncd.mn/mn/blog/та-хэт-стресстэй-байна-уу](mailto:?subjetc=&body=%D0%A2%D0%90+%D0%A5%D0%AD%D0%A2+%D0%A1%D0%A2%D0%A0%D0%95%D0%A1%D0%A1%D0%A2%D0%AD%D0%99+%D0%91%D0%90%D0%99%D0%9D%D0%90+%D0%A3%D0%A3%3F%20-%20https://info.ncd.mn/mn/blog/та-хэт-стресстэй-байна-уу)

 Өмнөх нийтлэл  
[GARDEN CITY STORIES - 2016-2026 | 10 жилийн бүтээн байгуулалт, амьдралын түүх](https://info.ncd.mn/mn/blog/garden-city-stories-2016-2026-10-%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82-%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85?hsLang=mn)

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

<iframe class="col-sm-12 p0" style="border: 0; height: auto; padding-left:0px; padding-right:0px;" xml="lang" src="https://www.google.com/maps/embed?pb=!1m18!1m12!1m3!1d2675.4051095015852!2d106.92742141603821!3d47.889843879204534!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!3m3!1m2!1s0x5d9693d9069d4ed9%3A0x33f309efe0632dfa!2zUml2ZXIgR2FyZGVuINGF0L7RgtGF0L7QvQ!5e0!3m2!1sen!2smn!4v1533284934429" width="600" height="450" frameborder="0" allowfullscreen></iframe>

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=mn)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=mn)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=mn)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=mn)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)