<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - 6-р сар 18, 2025

Хүүхдэд ээлтэй хотхон - Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай бүгд нэр дор

NCD группийн хэрэгжүүлж буй хүнд ээлтэй төлөвлөлт бүхий Garden City хотхон нь Улаанбаатар хотын хамгийн хурдан хөгжиж буй бүс нутаг болох Яармагт 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд нийт 18 га талбайд 5 болон 16 давхар орон сууц мөн 200 айлын таунхаусаас бүрдэх нэгдсэн төлөвлөлттэй, хүүхдэд ээлтэй хотхон юм. Хотхоны онцлогоос дурьдвал:

Хүрээлэн буй орчин, ногоон байгууламж

Гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл аюулгүй, тав тухтай, амьдралын хэв маягт нийцүүлэн гадна тохижилт, нас насны онцлогт тохирсон төрөл бүрийн тоглоомын болон спорт талбай, хиймэл нуур, ногоон байгууламжыг цогцоор нь төлөвлөсөн. Улирлын онцлогт тохирсон төрөл бүрийн мод, бут сөөг тарьсан ба ногоон байгууламж нь агаарын чанарыг сайжруулж, хотхондоо тайван амьдрах орчныг бүрдүүлсэн. Судалгаагаар ногоон байгууламж, байгальд ойр амьдардаг хүмүүсийн сэтгэл гутрал, стрессийн түвшин хотын төвд амьдардаг хүмүүстэй харьцуулахад 20-30%-иар бага байдаг байна. (Bratman et al., Proceedings of the National Academy of Sciences, 2015)

хамгийн их ногоон байгууламжтай хотхон

  1. Нэгдсэн төлөвлөлт, тав тухтай орчин

  2. Garden city хотхон нь бяцхан оршин суугчдадаа зориулан замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан нас насны онцлогт тохирсон тоглоомын болон спорт талбай, харуул хамгаалалттай аюулгүй орчин, хангалттай хүрэлцэхүйц дулаан болон гадна зогсоол, хэрэгцээт худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг зэрэг тав тухтай амьдрах бүхий л боломжийг бүрдүүлсэн. Бүрэн камержуулсан, харуул хамгаалалттай орчин нь таны болон танай гэр бүлийн аюулгүй байдлыг бүрэн хангана. Нэгдсэн төлөвлөлт нь үл хөдлөхийн урт хугацааны үнэ цэн болон хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, эдийн засаг зэрэгт нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.

  3. Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин

  4. Тоглоомын болон спортын талбайнууд нь машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан учир бяцхан үрс тань аливаа учрах аюул эрсдэлээс хол, ногоон орчинд тоглох боломжоор хангагдсан. Өдөрт дор хаяж 60 минут гадаа тоглодог хүүхдүүдийн анхаарал төвлөрөл 20-25%-иар өндөр байдаг бол сэтгэл гутралд орох эрсдэл 30%-иар бага байдаг. (WHO, Physical Activity Guidelines, 2020)

  5. хотхондоо сургууль, цэцэрлэгтэй Garden city

    Үнэ цэн тогтвортой, өсөн нэмэгдэж буй хотхон

    Нэгдсэн төлөвлөлттэй, амьдрах орчин сайтай газар орон сууц худалдан авсан иргэдийн хөрөнгийн үнэ цэн цаг хугацаа явах тусам улам өсдөг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтвортой өсөж байгаа бөгөөд 2024 онд орон сууцны үнийн индекс 14.6 хувиар өссөн бол цаашид ч тогтвортой өсөх төлөвтэй байна. Хэрэв та тав тухтай, ногоон байгууламжтай, хүүхдэд ээлтэй орчинд амьдрахыг хүсэж байвал Garden City хотхон таны хамгийн ухаалаг сонголт, зөв хөрөнгө оруулалт байх болно.

Garden city -1

GARDEN CITY 2 хотхон нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүсэд сүндэрлэх бөгөөд НЗДТГ-ын шинэ цогцолборын зүүн талд, хотын төв цэгээс 9 км зайд байрлалтай. Та хотын аль ч цэгээс Яармагийн гүүр, Богдхан уулын зам болон Гурвалжингийн гүүрээр дамжин цаг алдалгүй ирэх боломжтой бөгөөд нийгмийн болон нийтийн үйлчилгээнд хамгийн ойр оршино. 

Garden city байршил

Та "Garden City 2" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Garden City 2 танилцуулга

  1. Борлуулалтын алба: 7507-1166
  2.  
  3. Цагийн хуваарь:
  4. Да - Ба 09:00-18:00
    Бя - Ня 10:00-17:00