<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - 5-р сар 22, 2024

Vega City цогцолбор хотхоны 401-р байр танилцуулах өдөрлөгт урьж байна

Их хотын зүрхэн хэсэгт сүндэрлэх Vega City цогцолбор хотхон нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Орчлон” олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлалтай. Хэрэгцээт бүхий л худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, чөлөөт цагаа өнгөрөөх газруудад алхах зайд байрлах тул үнэт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж, тав тухтай амьдрах боломжийг олгож буйгаараа онцлогтой.

3-web

Хотхоны оршин суугчдын бие физиологийн эрүүл мэнд, амьдрах орчны таатай нөхцөлийг урьтаж болгон байгалийн гэрлийн тусгал, олон талын харууцыг нэмэгдүүлэх урдаас хойш өндөржилт бүхий 16-23 давхар орон сууцыг хүнд ээлтэй хүрээлсэн төлөвлөлтөөр бүтээн байгуулж байна. Мөн их хотын өнгө төрхийг нэмэх орчин үеийн шинэлэг экстерьер дизайн, ногоон байгууламжаар хүрээлэгдэх 4 улирлыг санагдуулам тохижилт бүхий нийтийн эзэмшлийн талбай, спорт хэсэг, хиймэл нуур цөөрөм, насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь төлөвлөн гүйцэтгэж байна. 

_DSC0072-Edit-copy

Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг хотхоноосоо гарахгүй бүрэн хангах худалдаа, үйлчилгээний төвтэйгөөс гадна энхрий бяцхан үрсээ гэрээсээ гараад л хүргээд өгөх цэцэрлэг хотхон дотор үйл ажиллагаа явуулах тул үнэт цагийг хэмнэж, бүтээмж нэмэгдүүлэх орчин байх болно. 

441902021_842204931265147_104561623064958920_n

Төслийн III ээлжийн сүүлийн 401-р байрны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд буюу 5-р сарын 25-26-нд, 11-17 цагийн хооронд танилцуулах өдөрлөгийг Vega City хотхоны борлуулалтын оффист зохион байгуулах гэж байна. Таныг хүрэлцэн ирж хотхоны төлөвлөлт, загварын байр, өрөөний зохион байгуулалтуудтай танилцан мэргэжлийн зөвлөгөө авахыг урьж байна.