Их хотын зүрхэн хэсэгт сүндэрлэх Vega City цогцолбор хотхон нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Орчлон” олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлалтай. Хэрэгцээт бүхий л худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, чөлөөт цагаа өнгөрөөх газруудад алхах зайд байрлах тул үнэт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж, тав тухтай амьдрах боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Хотхоны оршин суугчдын бие физиологийн эрүүл мэнд, амьдрах орчны таатай нөхцөлийг урьтаж болгон байгалийн гэрлийн тусгал, олон талын харууцыг нэмэгдүүлэх урдаас хойш өндөржилт бүхий 16-23 давхар орон сууцыг хүнд ээлтэй хүрээлсэн төлөвлөлтөөр бүтээн байгуулж байна. Мөн их хотын өнгө төрхийг нэмэх орчин үеийн шинэлэг экстерьер дизайн, ногоон байгууламжаар хүрээлэгдэх 4 улирлыг санагдуулам тохижилт бүхий нийтийн эзэмшлийн талбай, спорт хэсэг, хиймэл нуур цөөрөм, насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь төлөвлөн гүйцэтгэж байна.
Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг хотхоноосоо гарахгүй бүрэн хангах худалдаа, үйлчилгээний төвтэйгөөс гадна энхрий бяцхан үрсээ гэрээсээ гараад л хүргээд өгөх цэцэрлэг хотхон дотор үйл ажиллагаа явуулах тул үнэт цагийг хэмнэж, бүтээмж нэмэгдүүлэх орчин байх болно.
Төслийн III ээлжийн сүүлийн 401-р байрны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд буюу 5-р сарын 25-26-нд, 11-17 цагийн хооронд танилцуулах өдөрлөгийг Vega City хотхоны борлуулалтын оффист зохион байгуулах гэж байна. Таныг хүрэлцэн ирж хотхоны төлөвлөлт, загварын байр, өрөөний зохион байгуулалтуудтай танилцан мэргэжлийн зөвлөгөө авахыг урьж байна.