<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - 9-р сар 22, 2026

NCD Групп Монголын Дугуйн Холбооны Ерөнхий спонсороор хамтран ажиллахаар боллоо.

Монголын дугуйн спортын олон арван жилийн түүхийг үргэлжлүүлэх, шинэ үеийн тамирчдын хүсэл тэмүүллийг дэмжих үйлсэд NCD групп нэгдэж, 2026-2028 оны турш Монголын дугуйн холбооны Ерөнхий спонсороор хамтран ажиллахаар боллоо.


2b016e2d-db63-4ffa-b9bb-7fd1bd4eddde

Дугуйн спорт бол хурд, тэсвэр хатуужил, нарийн тооцоолол, багийн хамтын ажиллагааг хослуулсан спорт. Барианд хүрэх мөчийн цаана олон жилийн бэлтгэл, дасгалжуулагчийн хөдөлмөр, тамирчны тууштай байдал, тэднийг дэмжих хүмүүсийн итгэл оршдог. NCD группийн энэхүү хамтын ажиллагаа Монголын дугуйн спортын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах шинэ алхам юм. 

Монголын дугуйн спортын зохион байгуулалттай хөгжлийн эхэн үеийг 1955 онд болсон анхны улсын аварга шалгаруулах тэмцээнтэй холбон өгүүлж болно. Тус тэмцээн зургаадугаар сарын 12–14-нд Баруунтуруун–Баянчандманийн замд болж, 10 байгууллагын 103 дугуйчин оролцож байжээ. Улмаар 1959 оны наймдугаар сарын 25-нд хот, хөдөөгийн 33 товчоо, бүлгэмийг нэгтгэн Монголын дугуйн холбоог албан ёсоор байгуулсан байна. 

Энэ цагаас хойш үе үеийн тамирчин, дасгалжуулагчид амжилтын түүхээ бүтээсээр ирсэн. Тухайлбал, Б.Тэгшбаяр 2016 онд Швейцарын Эгль хотод болсон залуучуудын Трек дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Монголын дугуйн спортод түүхэн амжилт авчирсан юм. Харин “Парис-2024” олимпын наадамд С.Жамбалжамц оролцсоноор Монголын дугуйчид 28 жилийн дараа олимпын замд дахин уралдсан билээ. Мөн тэрээр Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж хүрэл медаль хүртэж, тус тэмцээний Монголын багийн анхны медалийг авчирлаа. Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. 

795704713_1821121298917452_8875445097631058000_n

Дугуйн спортыг дэмжихийн утга учир нь тэмцээний амжилтаас гадна өдөр тутмын амьдралд ч үргэлжилдэг. Анх дугуй унаж сурч буй хүүхэд, амралтын өдрөө гэр бүлээрээ дугуйтай өнгөрүүлж буй хүмүүс, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргахаар бэлтгэж буй тамирчин бүр энэ спортын ирээдүйн нэг хэсэг юм.

5df34d25-6b4c-4014-8ba9-59bea8845fb8

 

02d46a74-6071-470c-894e-34872e47d688

 

31c6e078-e1d7-4a9a-9d08-196c98b22358

 

Монголын дугуйн холбооны түүхийг бүтээлцсэн үе үеийнхний хөдөлмөр, өнөөгийн тамирчдын хүсэл тэмүүлэлтэй NCD групп ийнхүү нэгдэж байна. Шинэ хамтын ажиллагаа нь Монголын дугуйн спортын дараагийн амжилт, шинэ үеийн хүсэл мөрөөдөлд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. 

8048b8f1-7035-4bc3-b950-ea221e1b91db-1

Монголын дугуйн спортын амжилтын төлөө хамтдаа урагшлах нийт тамирчин, дасгалжуулагч, холбооны хамт олондоо өндрөөс өндөр амжилтыг хүсье! 

Спортыг дэмжигч: NCD Групп