NCD групп "Darkhan United" багтай 3 дахь жилээ хамтран ажиллахаар боллоо.
Үндэсний дээд лигийн 2026-2027 оны улиралд NCD групп “DARKHAN UNITED” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Амжилт итгэлцэл, тууштай байдал, хамтын зорилгын үр дүнд бий болдог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хамтын ажиллагаа зөвхөн талбай дээрх тоглолт, дэмжлэгээр хязгаарлагдсангүй. Хамтын үнэт зүйл, тууштай байдал, илүү өндөр зорилгын төлөөх хандлага биднийг нэгтгэж ирсэн билээ.

NCD группийн хувьд спорт бол нийгэмд үнэ цэнийг бий болгох, залуу үеийн хүч, хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг дэмжих чухал талбар юм. 2026-2027 оны улиралд Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, спортоор дамжуулан хүүхэд залуучуудад урам зориг өгөх, ирээдүйн тамирчдад итгэл бэлэглэх зорилгоор Дархан Юнайтед багтай дахин нэгдэн Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Дархан Юнайтед багийн 2024-2026 оны амжилтууд:
-
2024-2025 Үндэсний Дээд Лиг Плей-Офф 1-р шат /VIII байр/
-
2025, 2026 - U23 УАШТ /I байр/
-
2025-2026 Холбооны цом /III байр/
-
2025-2026 Үндэсний Дээд Лиг Плей-Офф 1-р шат /VII байр/

Ирэх улиралд илүү том амжилтын төлөө хамтдаа урагшилцгаая. Darkhan United багтаа амжилт хүсье!