QUALITY OF LIFE MANIFESTO
Амьдралын чанар бол жинхэнэ тансаглал - Casa Da Vinci
Сайхан амьдрал гэж юуг хэлэх вэ?
Хүн бүр энэ асуултад өөр өөрөөр хариулах байх. Заримынх нь хувьд амжилт, санхүүгийн боломж, хүссэн зүйлээ эзэмших нь сайхан амьдралын илэрхийлэл бол нөгөө хэсэгт нь эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, сэтгэл хангалуун байх нь илүү үнэ цэнтэй. Харин орчин үед сайхан амьдралын тухай ойлголт зөвхөн материаллаг боломж, эд хөрөнгөөр хэмжигдэхээ больж, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санааны амар амгалан, амьдрах орчны чанар зэрэг хүний өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлдөг хүчин зүйлсээр улам бүр тодорхойлогдох болжээ.
Амьдралын чанар гэдэг нь зөвхөн эдийн засгийн боломж, материаллаг хэрэглээгээр тодорхойлогдохгүй. Харин хүний бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүйн тайван байдал, нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчин, цаг хугацаа болон амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмжийн цогц ойлголт юм. Өөрөөр хэлбэл, амьдралын чанар гэдэг бид хэр их зүйлтэй вэ гэдгээс илүүтэй, өдөр бүр хэрхэн амьдарч, юу мэдэрч байгаагаар тодорхойлогддог.
Тэгвэл бидний амьдралын чанарыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь бидний амьдарч буй орчин билээ. Гэр бол гэр бүлийн дурсамж бүтдэг, хүүхэд өсөж торнидог, хүн өөрийгөө сэргээж, маргаашийн эрч хүчээ хуримтлуулдаг орон зай юм. Гэрийн тав тух, байгалийн гэрэл, ногоон байгууламж, хувийн орон зай, аюулгүй байдал, өдөр тутмын хэрэгцээг хангах дэд бүтэц зэрэг нь бидний амьдралын хэв маяг, сэтгэл ханамжид шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Тиймээс орчин үеийн орон сууцны үнэ цэн зөвхөн талбайн хэмжээ, архитектурын шийдлээр бус, оршин суугчдынхаа амьдралын чанарыг хэрхэн дэмжиж байгаагаар тодорхойлогдох болжээ.
Эрүүл амьдралын үндэс — Хүрээлэн буй орчин
Бидний амьдарч буй орчин өдөр тутмын дадал, сэтгэл санаа амьдралын хэмнэлд нөлөөлдөг. Байгалийн гэрэлтэй саруул орон зай, модод дунд алхах боломж, хөдөлгөөн хийхэд таатай ногоон байгууламж нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг.

Тиймээс амьдралын чанарыг эрхэмлэх нь зөвхөн гэрийн дотоод тохижилтод бус, цонхны цаана ямар орчин угтах вэ гэдэгт ч анхаарахыг хэлнэ.
Цаг хугацаа — Нөхөж болшгүй үнэ цэн
Орчин үеийн завгүй амьдралд бидний хамгийн үнэ цэнтэй нөөц бол цаг хугацаа. Ажил, гэр бүлийн үүрэг хариуцлага, өдөр тутмын олон хэрэгцээний дунд өөртөө болон хайртай хүмүүстээ зориулах цаг улам чухал болж байна. Хүүхдүүдтэйгээ хамт тоглох, гэр бүлээрээ салхинд гарах, үдшийг тайван өнгөрүүлэх зэрэг энгийн мөчүүд л амьдралын хамгийн нандин дурсамжийг бүтээдэг. Жинхэнэ тав тух гэдэг зөвхөн гэртээ амрах боломж биш, харин амьдралынхаа чухал зүйлсэд цаг гаргах эрх чөлөө юм.
Хувийн орон зай — Сэтгэл амар амьдралын үндэс
Хүн бүрт бусадтай хамт байх орон зай хэрэгтэй байдаг шиг өөртэйгөө үлдэх нам гүм орчин ч үнэ цэнтэй. Нягтаршил багатай, хувийн орон зайг хүндэтгэсэн амьдрах орчин нь өдөр тутмын хөл хөдөлгөөнөөс холдож, гэртээ ирэх бүрдээ тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг. Харин ухаалаг зохион байгуулалт нь гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг хангахын зэрэгцээ хамтдаа өнгөрүүлэх мөчүүдийг илүү тухтай болгодог.

Гэр бүл — Амьдралын чанарын хамгийн үнэ цэнтэй хэмжүүр
Гэр бол хүүхдийн анхны алхам, гэр бүлийн халуун дулаан яриа, хамтдаа тэмдэглэх баяр, өдөр бүрийн жижигхэн аз жаргалын гэрч юм. Тиймээс амьдрах орчны чанар нь зөвхөн өнөөдрийн тав тух төдийгүй хүүхдүүдийн өсөж торних орчин, гэр бүлийн ирээдүйн амьдралын хэв маягтай салшгүй холбоотой.

Casa Da Vinci — Амьдралын чанарыг эрхэмлэсэн орон зай
Эдгээр үнэ цэнийг нэг дор цогцлоох зорилгоор NCD Группийн хэрэгжүүлж буй Casa Da Vinci Кондо, Вилла төсөл нь байгальд ойр байршил, нягтаршил багатай төлөвлөлт, саруул цонх, гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн орон зайн шийдлүүдийг эрхэмлэн бүтээн байгуулагдаж байна.
|
|
Хотхоны ногоон байгууламж, алхах зам, хүүхдийн тоглоомын талбай, амралтын орчны төлөвлөлт нь оршин суугчдад гэрийнхээ босгыг алхсан мөчөөс эхлэн амьдралын өөр хэмнэлийг мэдрүүлэхэд чиглэжээ.

Бидний хувьд жинхэнэ тансаглал гэдэг зөвхөн архитектурын хийц, хувийн эдэлбэр газраар хэмжигдэхгүй. Харин өглөө бүрийн амар амгалан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, өөртөө зориулах цаг хугацаа, өдөр тутмын амьдралаас авах сэтгэл ханамжаар илэрхийлэгдэнэ. Учир нь амьдралын хамгийн том үнэ цэн бол илүү ихийг эзэмшихэд бус, байгаа мөч бүрээ илүү сайхнаар мэдэрч амар тайван амьдрахад оршдог.
Casa Da Vinci хотхон — Амьдрах орчноос илүү амьдралын чанарыг бүтээнэ.
Casa Da Vinci Condo & Villa сууцны төлөвлөлтийг дээрх линкээр зочилж танилцаарай.
Байгальд ойр амьдралын үнэ цэнэ - Terra Casa Villa
