NCD группийн мэдээллийн хуудас

Terra Casa Villa – Байгальд ойр, үнэ цэнтэй амьдралын сонголт

Written by NCD Group | 6-р сар 22, 2026 3:17:12 ү.ө.

The perfect blend of nature design and living - Terra Casa Villa

NCD Группийн хэрэгжүүлж буй байгальд ойр амар амгалан, тав тухтай амьдралыг эрхэмлэгч танд зориулсан үзэсгэлэнт ойн захад байрлах Скандинавын архитектурын уран хийцлэл бүхий 18 айлын Сингл хаус төслийг танилцуулж байна. 

Улаанбаатар хотоос 37 км зайд Хан-уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт хотын хөл хөдөлгөөнөөс ангид цэвэр агаартай Богд Хан уулын байгалийн үзэсгэлэнт Түргэний аманд байрлах энэхүү төсөл нь байгалийн сайхныг орчин үеийн архитектур, ухаалаг төлөвлөлттэй хослуулснаараа онцлог юм. 

ХОЛБООТОЙ ЛИНК: ТЕРРА КАСА ЗАГВАРЫН БАЙРААР ЗОЧЛОХ

Скандинавын архитектур дизайн 🏡

Terra Casa нь Скандинав архитектурын минималист хэв маягийг шингээсэн, цэлгэр том цонх, өндөр таазтай, байгалийн гэрлийг дээд зэргээр нэвтрүүлэх шийдэлтэй. Хаус бүр хувийн эдэлбэр газар, террастай бөгөөд цөөн айлын төлөвлөлт нь оршин суугч бүрийн хувийн орон зай, амгалан тайван байдлыг бүрэн хангана.

Мөн төслийн интерьер шийдэлд байгалийн өнгө төрхийг шингээсэн Rustic загварыг ашигласан нь дулаан уур амьсгал, тав тух, байгальд ойр мэдрэмжийг бий болгодог. Модон хийцлэл, байгалийн текстур бүхий материалууд нь зөвхөн гоо зүйн үнэ цэн төдийгүй эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн.

"A" Single House🌿

"A" Single House нь хотхоны гол хэсгээр байрлах хамгийн том хэмжээтэй хаусууд бөгөөд эдэлбэр газар, саруул террастай төлөвлөлтийн хувьд зочны өрөө болон хооллох хэсгийн таазны өндөр 4.8м, шалнаас тааз бүхий 2 давхрыг дамнасан байгалын үзэмжийг бүхэлд нь тольдох цэлгэр том цонхтой гэдгээгээ онцлог.

Мөн томоохон үүдний хэсэг, 3 унтлагын өрөө, 2 ариун цэврийн өрөө, ажлын өрөө болон техникийн өрөө зэргийг цогцоор нь шийдсэн гэр бүлийн бүх насны гишүүдийн амьдралын хэрэгцээнд нийцсэн ухаалаг орон зайн зөв төлөвлөлттэй. 

Терра Каса - Загварын байр /"A" Хаус -183м2/ 

/Удахгүй ашиглалтад орох Терра Каса хотхоны цөөн айлын хауснуудад захиалга авч байна/

"B" Single House🌿

Хотын хөл хөдөлгөөнөөс ангид амьд байгалийн сайханд таны гэр бүлийн хоёр дахь сууцны хамгийн тохиромжит хэмжээ болох 165м2 хэмжээтэй Б хаусыг санал болгож байна. 

Terra Casa хотхоны хамгийн том давуу тал нь ойн захад орших, байгальтай ойр амьдралын хэв маяг юм. Цэвэр агаар, ой мод, шувуудын жиргээ, уулсын сүрлэг төрх нь өдөр бүр таны амьдралын нэг хэсэг болж гэр бүлийн гишүүн бүрт нийцэх эрүүл, идэвхтэй амьдрах орчныг бүрдүүлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, үе дамжин өвлөгдөх хөрөнгийг бид бүтээж байна.

Terra Casa хотхоны давуу талууд: 

  • Хүүхэд гэр бүлд ээлтэй
  • Амьд байгалийн тансаглал
  • Аюулгүй, амар тайван орчин
  • Амьдралын чанарт эерэгээр нөлөөлнө
  • Үл хөдлөхийн үнэ цэн тогтвортой өснө

БРОШУР ТАТАХ ЛИНК: ТЕРРА КАСА БРОШУР

Холбоо барих: 7509-5050

Байршил: ХУД 14-р хороо, Богд Хан уул, Түргэний ам, Терра Каса Вилла 

 

4 улирлын турш цэвэр цэнгэг агаарт – Терра Каса хотхон