NCD группийн мэдээллийн хуудас

The Art of Living – Casa Da Vinci Condo & Villa

Written by NCD Group | 11-р сар 29, 2025 3:10:28 ү.ө.

Амьдрал бол урлаг. Харин Casa Da Vinci бол түүний хамгийн төгс илэрхийлэл.

NCD Группын хэрэгжүүлж буй Итали хэв маяг бүхий Casa Da Vinci хаус төслийн дараагийн ээлжийн ЦОО ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТ, ДИЗАЙН бүхий дуплекс, нам давхар кондо болон вилла сууцыг танилцуулж байна.

Арцатын аманд нийт 23 га газарт хэрэгжиж буй энэхүү нэгдсэн төлөвлөлт бүхий төсөл нь оршин суугч бүрийн хувийн орон зайг эрхэмлэх, хүн амын нягтаршлыг хамгийн бага түвшинд байлгах, аюулгүй амар тайван орчин, тав тухын дээд мэдрэмжийг бий болгох зэрэг үндсэн шаардлагуудыг тэргүүн зорилгоо болгон бүтээн байгуулж байна. 

/Casa Da Vinci хотхоны Кондо, Вилла сууцны эхний ээлж ашиглалтад ороход бэлэн боллоо/

ХОЛБООТОЙ ЛИНК: Кондо, Вилла төслийн танилцуулга нэвтрүүлэг үзэх

Шинэ төлөвлөлт, дизайн - Шинэ амьдралын хэв маяг 🌿

Төслийн үндсэн түлхүүр концепц нь оршин суугчдын хувийн орон зайг хүндэтгэх, хүн амын нягтаршлыг зохистой түвшинд хадгалж, эрүүл аюулгүй орчинг бүтээх явдал юм. Casa Da Vinci нь нэгдсэн төлөвлөлт, архитектурын өвөрмөц шийдэл, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай, тав тухыг нэг дор хослуулсан цогц төсөл юм. 

Вилла сууц нь цэлгэр орон зай, эдэлбэр газар, хувийн террасыг шийдэж өгснөөр дээд зэргийн тав тухтай орчныг бүрдүүлнэ. Энэхүү вилла нь дуплекс хаус, пентхаус, апартмент-аас бүрдсэн давхар бүрт ердөө 2 айл байрладгаараа онцлог юм. 

Мөн дуплекс хаус нь 2 давхраас бүрдэх бөгөөд зочны өрөө нь 6.1 метр өндөр таазтай, шалнаас тааз хүртэл саруул том цонхтой төлөвлөгдсөн нь орон зайг цэлгэр харагдуулахаас гадна байгалийн гэрлийг өдрийн турш нэвтрүүлнэ. 

Нэгдсэн харуул хамгаалалт, орчны тохижолтийг мэргэжлийн СӨХ хийснээр оршин суугчдын үл хөдлөх хөрөнгө урт хугацаанд үнэ цэнээ хадгалахаас гадна оршин суугчид аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлөөр хангагдана. 

Нам гүмд орших тав тух 🌿

Casa Da Vinci нь нийт 10 га талбайд ногоон байгууламжийг шийдсэн бөгөөд нарс, гацуур, нохойн хошуу, буйлс зэрэг 10 гаруй овгийн бутлаг ургамалыг тарьж ургуулсан тул оршин суугчдын эрүүл мэндийн болон амьдралын чанарт сайнаар нөлөөлнө. Эрүүл, тэнцвэртэй амьдралын орчин нь гэр бүлээрээ амрах, тоглох, тайвширч өнгөрүүлэх цаг мөч бүрийг илүү үнэ цэнтэй болгодог. Байгальд ойр уур амьсгал, аюулгүй орчин, ухаалаг дэд бүтэц нь орчин үеийн амьдралын хэв маягийг илэрхийлсэн онцгой сонголтыг бий болгодог. 

Дотоод гоо үзэсгэлэн таны өдөр тутмыг гэрэлтүүлнэ 🌿

Вилла Интерьер – Классик ба Контемпорари Хослол

Классик контемпорари хэв маяг шингээсэн виллагийн интерьер нь дэгжин атлаа практик байдлыг хослуулсан. Энэхүү загвар нь хэт хүнд биш, хэт энгийн биш бөгөөд байгалийн модон хийцлэл, классик урсгалын элементүүдийг орчин үеийн модерн тавилга, контемпорари чимэглэлтэй төгс зохицуулсан.  

Кондо Интерьер – Модерн хэв маяг

Кондо сууц нь байгалийн гэрэл, орон зайн ухаалаг шийдэл, өнгөний зохицлыг зөв хослуулсан орчин үеийн амьдралын төгс хэв маягийг танд санал болгоно. 

Энэхүү хэв маяг нь эргономик хэрэглээг чухалчилдаг бөгөөд дүрс, геометрийн тоглолт бүхий загварлаг тавилга, энгийн боловч дэгжин заслийн хийцлэл, чамин этгээд чимэглэлүүдийг уусган, төгс зохицолыг бий болгосон байдаг. 

хОЛБООТОЙ ЛИНК: Орчин үеийн архитектурын төгс шийдэл 

Холбоо барих: 7507-5050

Байршил: ХУД Арцатын ам, Нүхтийн зам дагуу "Casa Da Vinci" хаус хотхон 

 

Энд амьдралын гоо зүй, уран бүтээлч сэтгэлгээ, байгалийн уянгалаг хэмнэл нэгэн дор оршдог — энэ бол The Art of Living.

Таны орон зай. Таны урлаг. Таны амьдралын төгс илэрхийлэл. – Каса Да Винчи хотхон