<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - 2-р сар 26, 2026

ЯАРМАГ ХОТ: ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ, АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГ

Амьдрал бол урлаг. Харин Casa Da Vinci бол түүний хамгийн төгс илэрхийлэл.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хөгжил баруун зүгт тэлж, Яармаг бүс нь шинэ суурьшлын бүс болон эрчимтэй хөгжиж байна. Хотын төвийн ачааллыг бууруулж, ухаалаг төлөвлөлттэй амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн бүс болох Яармаг нь өнөөдөр зөвхөн байршил бус, амьдралын хэв маягийг тодорхойлох шинэ бичил хот болжээ.

Screenshot 2026-02-26 164047

Яармаг бүсийн төвлөрөл 🌿

Яармаг нь 2024 оны эцсийн байдлаар 21,226 өрхтэй байгаа бөгөөд хотын төвтэй харьцуулахад нэгдсэн төлөвлөлттэй хотхон хорооллууд ихээр ашиглалтад орж байгаа нь гэр бүлүүдэд илүү тав тухтай таатай амьдрах боломжийг олгож байна. Алхмын зайд худалдаа, үйлчилгээ өөрт тохирсон бүхий л хэрэгцээг хангах боломжтой болсноос гадна шинээр төлөвлөгдөж буй Хүннү хот болон хотын төв, аялал жуулчлалын байршлуудтай холбогдох төв цэг болж байгаа юм.

Яармагт хэрэгжиж буй төслүүд нь зөвхөн орон сууц барих бус, цогц амьдралын орчныг бүтээхэд чиглэж байна. Сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, ногоон талбай, спорт цогцолборууд, амралт зугаалгын бүс зэрэг нь нэг дор төвлөрсөнөөр оршин суугчдын өдөр тутмын амьдралыг илүү чанартай болгож шинэ амьдралын хэв маягийг бүрдүүлж байна. 

Casa Da Vinci – Тав тухын дээд тансаг ВИЛЛА 🌿

Яармаг бүсийн хөгжлийн шинэ өнгийг тодорхойлж буй төслүүдийн нэг бол Casa Da Vinci юм. Италийн уран барилга, гоо зүйн философид суурилсан энэхүү төсөл нь өөрийн гэсэн тансаг, чанартай, уран нарийн архитектурын шийдлээр дээд зэргийн тав тух, амар тайван орчныг бүрдүүлсэн.

5c935876-7704-4170-bb6e-b8111a067b67

Casa Da Vinci хотхоны онцлог:

    • Хувийн болон нийтийн орон зайг бүрэн хангасан нэгдсэн төлөвлөлт
    • Тансаг зэрэглэлийн ногоон байгууламж бүхий амар тайван, аюулгүй орчин
    • Архитектурын шинэлэг төлөвлөлт
    • Хүн амын нягтаршил бага
    • Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, материалыг шингээсэн

ХОЛБООТОЙ ЛИНК: Кондо, Вилла төслийн танилцуулга нэвтрүүлэг үзэх

Ирээдүйд үнэ цэнэ нэмэгдэх байршил 🌿

Яармаг бол өнөөдрийн сонголт төдийгүй маргаашийн үнэ цэнэ юм. Хотын хөгжлийн бодлого, дэд бүтцийн томоохон төслүүд энэ бүсэд төвлөрч буй нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтвортой өсгөх гол хүчин зүйл болж байна.

Мөн 2028 онд Нийслэл хотын том бүтээн байгуулалтуудын нэг болох Туулын хурдны зам ашиглалтад орох төлөвтэй байгаа бөгөөд энэхүү зам нь 33 км урт, 4 эгнээ байхаар төлөвлөгджээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Яармаг бүсийн замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээнд буулгах ба үүний зэрэгцээ Яармагаас хотын төвийн чиглэлд Шинэ тойрог авто зам 2032 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. 

Screenshot 2026-02-26 150306

Screenshot 2026-02-26 150338

Холбоо барих: 7507-5050

Байршил: ХУД Арцатын ам, Нүхтийн зам дагуу "Casa Da Vinci" хаус хотхон 

Casa Da Vinci Brochure

Таны орон зай. Таны урлаг. Таны амьдралын төгс илэрхийлэл. – Каса Да Винчи хотхон