<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 31, 2019

Интерьерт байгалийн материал ашиглах 5 шалтгаан

Хүн амьдарч буй орчноосоо тав тухыг мэдэрч баяр баясал, эерэг мэдрэмж авч байх нь тухайн хүн илvv бүтээлч, аз жаргалтай амьдрахын үндэс болдог. Сүүлийн жилүүдэд интерьер дизайнерууд байгальд ээлтэй чиг хандлагыг дагаж, интерьерт байгалийн өнгө, материалуудыг түлхүү ашиглах болсон. Энэ нь дан ганц байгаль орчинд ээлтэй байхаас гадна танд болон таны гэр бүлд ч ач тустай шийдэл юм. Учир нь байгалийн материал нь ямар ч үед халуун дулаан уур амьсгал бүрдүүлдгээс гадна, тав тухтай мэдрэмжийг өгдөгт гол учир шалтгаан оршиж байгаа юм. 

Тансаг хэв маягийг бүрдүүлэгч

Байгалийн материал хэзээ ч чиг хандлагаас хасагддаггүй. Учир нь төвийг сахисан байдал, өнгө аяс нь ямар ч орон зайд тансаг байдал, хэв маягаа алддаггүй. Мод, гантиг, шавар, тэр ч бүү хэл бетон ч гэсэн таны хүссэн загварын схемд тохирч өгдгөөрөө онцлогтой. Хамгийн гайхалтай нь байгалийн материалыг дангаар нь ашиглах, эсвэл хэд хэдэн зүйлийг холих эсэхээс хамааран илүү загварлаг харагддаг нь орчин үеийн интерьерийн гол шийдэл болоод байгаа юм.

Тансаг өндөр зэрэглэлийн загвар

Тэд эрүүл мэндэд тустай

Хүний биеийн прогресс хөгжил нь байгалийн хуулиараа зохьцуулагдаж байдаг учир бид бүгд өөрсдийн эрүүл мэндийн төлөө эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэргээр анхаарах нь түгээмэл. Гэсэн хэдий ч бидний хүрээлэн буй орчин бидний эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдгийн нэг бол тавилга, материал, эд зүйлс юм. Тиймээс гэр, албан тасалгаандаа ногоон ургамал, модон эдлэл зэрэг байгалийн бүтээгдэхүүн байрлуулах нь үргэлж байгальд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, сэтгэл санааны хувьд эрч хүчтэй, өөдрөг байхад тусалдаг байна. 

Тэд бол эрүүл мэндэд тустай

Тэд маш бат бөх

Ихэнхдээ байгалийн материал орсон тавилга, эд зүйлс үнэтэй байдаг. Үнэ дагаад чанар гэдэг шүү дээ. Учир нь тэд хэзээ ч бат бөх байдлаа алдахгүй бөгөөд элэгдэл гэмтэл бага, эдэлгээ удаан байдаг. Хэрэв та худалдаж авсан л бол насаараа хэрэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Байгалийн бүтээгдэхүүн ашиглан интерьер дизайн хийх 5 шалтгаан

Тэд илүү ЭКО

Байгальд ээлтэй, байгалийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа ЭКО байх нь мэдээжийн хэрэг. Мод, даавуу, олс, таар, хөвөн гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгдсэн, байгалийн материалыг дахин боловсруулсан эд зүйлсийг амьдралдаа хэрэглэж хэвших нь өөртөө болон гэр бүлдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй байгалийн нөөц хэмнэхэд хувь нэмрээ оруулж буйн нэг илрэл юм. 

ХОЛБООТОЙ: ХЭРХЭН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМЬДРАХ ВЭ?

Байгалийн бүтээгдэхүүн ашиглан интерьер дизайн хийх 5 шалтгаан

Тэдний өнгө хэзээ ч хуучирдаггүй

Эко амьдралыг эрхэмлэдэг болсон өнөө цагт байгалийн өнгийг илтгэсэн хэв маяг хэзээ ч моодноос гарахгүй. Жишээ нь ногоон өнгө нь хүчирхэг байдал болоод итгэл найдвар, энх амгаланг билэгддэг бөгөөд хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увдистай. Бор өнгө бол бат бөх, аливаа зүйлийн бодит байдлын илрэл, мөн байгалийн шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг.

Байгалийн бүтээгдэхүүн ашиглан интерьер дизайн хийх 5 шалтгаан


"RIVER GARDEN" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction