<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
_DSC4556 copy-1.jpg

Нийтлэлүүд

Интерьер дизайн таны бүтээлч байдал болон зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.
Nomin construction

Дотоод заслаар нь хувь хүний суурь боловсрол, зан чанарын талаар их зүйлсийг илэрхийлэх боломжтой байдаг ч олон хүмүүс гэрийнхээ дотоод заслыг уламжлал, соёлтойгоо уялдуулан тохижуулах нь олантаа. Гэрийн дотоод засалд гэр ахуйн хэрэглээний бүхий л эд зүйлс хамаарах бөгөөд тэдгээр нь гэрийн өнгө,  үзэмжид ихээхэн үүргийг гүйцэтгэдэг.

Гэрийн замбараагүй олон эд хогшлыг үзэмжтэйгээр, сонирхолтой байдлаар зохион байгуулах, оршин суугчийн өдөр тутмын амьдралын хэрэгцээг тааламжтай байдлаар шийдэх зэрэг нь тодорхой арга аргачлалын дагуу системтэйгээр явагддаг үйл явц юм. Тиймээс гэрээ загварлагаар тохижуулна гэдэг нь тийм ч амар ажил биш бөгөөд төгс орчинг бүрдүүлэхийн тулд өөр өөр хэлбэр, загварын маш олон жижиг хэсгүүдийг нэгтгэх шаардлагатай болдог. 

Гэрийнхээ орчинг бүрдүүлэх хамгийн гол хүчин зүйлүүд нь гэрэл, өнгө, материалын чанар бөгөөд гэрийн дотоод засал нь таны бүтээлч байдал, зан чанарт нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэгд тооцогддог. Тиймээс интерьер дизайн, хүний зан төлөв байдалд хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой мэдсэнээр гэрийн тохижилттой холбоотой худалдан авалтуудаа шийдвэрлэх, оршин суух хэв маягаа тодорхойлох, зочид хүлээн авах, цаашлаад боловсролын асуудалдаа хэрхэн анхаарал тавих талаарх хялбар шийдэл олох ач холбогдолтой.

Загвар дизайн, хүн хоорондын холбоо

Загвар дизайн, хүн хоорондын холбоо

Өрөөний загвар дизайн болоод хүн хоорондоо нягт холбоотой гэдэг нь гарцаагүй юм. Учир нь хүмүүс дотоод заслын гайхалтай санаа бодож олоод гэрээ тохижуулдаг нь хожим тухайн хүний өөрийнх нь маш том илэрхийлэл болж өгдөг. Нэг зүйл нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй гэдэг санаа нь орчныг тохижуулах явцдаа зөв сонголтуудыг хийх гайхалтай сэдэл болж өгдөг. Тухайн гэрт амьдардаг хүмүүсийн сэтгэл зүй, зан чанар нь гэрийн дотоод засал, тохижилттой хэрхэн холбогдож буйг анзаарч, ойлгох нь чухал.

Гэхдээ гэрийн дотоод заслыг хүн бүрийн зан ааш, хүсэл сонирхолд нийцүүлэх гэж өөр өөр шийдлийг хайх шаардлагагүй. Бүх хүмүүсийн нийтлэг шинж чанарыг агуулсан чанартай хэрэглэлүүдийг агуулан гэрийн ерөнхий загвар дизайныг гол хэдхэн элементээр холбож өгөх нь ухаалаг шийдэл юм.

Эцсийн дүндээ гэрийн орчин нь гэрийн эзэдгүйгээр зүгээр л хоосон орон зай бөгөөд өөрийн гэсэн онцлог бүхий хүмүүсээр дүүрээд ирэх үед тодорхой зорилго, чиглэлийн дагуу амьд орчин болон хувирдаг.

ХОЛБООТОЙ: Орон зайн төлөвлөлт хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Үзэгдэх орчинг бий болгох

Үзэгдэх орчинг бий болгох

Цонхоор үзэгдэх орчин нь хүний сэтгэл зүй болоод чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Гадна орчноор харагддаг зүйлс нь аливаад төвлөрөхөд саад болдог гэж үздэг ч, байгаль, мод, цэлгэр талруу харсан цонх бүхий үзэгдэх орчин нь харин ч эсрэгээр төвлөрөлт, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг байна.

Дээрхийг Амьдрах орчны сэтгэл зүйчид баталсан бөгөөд гэр, оффисынхоо харагдах орчинд ногоон байгууламжийг бий болгохыг чухалчлан зөвлөдөг байна. Барилга байгууламж зонхилсон хотын төвд амьдардаг хүмүүс цонх, цонхны тавцан дээрээ ногоон ургамлуудыг байршуулах эсвэл тагтан дээрээ бяцхан ногоон байгууламж бий болгох зэргээр их хотын стрессээ тайлах бяцхан орчныг бий болгох боломжтой.

Сэтгэл санаа болон бүтээлч байдал

Сэтгэл санаа болон Бүтээлч байдал

Бидний бодол, мэдрэмжид нөлөөлөх хүчин зүйлс олон байдаг. Бидний хаана амьдарч байгаа нь бидний сэтгэлзүйд хамгийн том нөлөө үзүүлэгч хэмээн үргэлж яригддаг ч хүмүүс үүний ач холбогдол, хүний сэтгэл зүй, бүтээлч байдалд хэрхэн нөлөөлдөг талаар тэр бүр сайн ойлголтгүй байдаг.

Тиймээс бид өөрийн бүтээлч чанараа хамгийн дээд зэргээр ашиглан, ямар төрлийн загвар дизайн танд болон таны гэр бүлийн гишүүдэд сэтгэлзүйн таатай орчныг бүрдүүлдгийг олж мэдэх нь чухал юм.

Гэрийн дотоод засал нь хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаарх сонирхолтой баримтууд:

  • Гэрт тусах нарны тусгалыг нэмэгдүүлснээр сурагчдын сурлагын амжилтыг сайжруулдаг байна. Мөн тэтгэвэрт гарч гэртээ суудаг хүмүүсийн тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Бүдэг гэрэл нь хүмүүсийг амраах хамгийн таатай нөхцөл болдог. Ихэнх нь хүмүүс мохоо өнцөгтэй, муруй хэлбэр дүрс бүхий тавилгыг илүүд үздэг байна. Учир нь хурц хэлбэр дүрс нь хүнд аюул заналыг мэдрүүлдэг. Суух зориулалттай тавилгуудыг хана дагуулж байршуулснаас илүүтэйгээр тойрч суухаар байрлуулан тавих нь гэрт халуун дулаан яриа өрнөх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

  • Гэрийн гэрэлтүүлэг нь өглөө тод болж, орой бүдгэрдэг байх нь хүнийг оройд тайван болгож, өглөөд сэргэг болгоход ихээхэн нөлөө үзүүлдэг.

Эрүүл мэндийн ач холбогдол

5

Дотоод заслын хамгийн бодит загвар, дизайныг бий болгохын тулд энэ салбарын мэргэжилтнүүд худалдан авагчдын гоо зүйн болоод эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг ихээр сонирхох болжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам нэгдмэл цогц загвар дизайныг бий болгох нь илүү амжилттай байх хандлагатай байгаа ба интерьерийн хэрэглэлүүд болон материалын чанар нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, нөгөөтэйгүүр байгалийн гаралтай байхыг илүүд үзэх болсон. Тиймээс ч интерьерийн чухал хэсгийг бүрдүүлэх хивс, хивсэнцэр, ханын чимэглэлүүд, шил, гэрлийн бүрхүүл зэрэг бүтээгдэхүүнүүд нь байгальд ээлтэй байдлаар бүтээгдэх болсон.

Өнгө

55

Өнгө нь сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Чадварлаг интерьер дизайнерууд өрөөний орчны сэтгэл зүйд нөлөөлөх байдлыг өнгө болон загварын зохицлоор нь амархан таньж мэддэг байна.     

Тухайлбал, рестораны эздүүд өнгийг хэрхэн таатай байдлаар ашиглахаа сайн мэддэг. Цайвар өнгө, тухгүй суудлууд нь үйлчлүүлэгчдийг удаан суулгах нөхцөлийг бүрдүүлдэггүй тул түргэн хоолны газрууд иймэрхүү өнгө загварыг ашиглах нь түгээмэл. Харин зөөлөн суудал, бүдэг гэрэлтүүлэг нь зочдыг удаан тайван сууж, тансаг үйлчилгээг мэдрэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Гэхдээ олон хүмүүс өрөөгөө тохижуулахдаа зүгээр л өөрийнхөө дуртай өнгөө сонгочихдог. Дуртай өнгөө сонгосноор сэтгэл санаа нь таатай байна гэсэн үг огтхон ч биш. Тиймдээ ч өнгөний сэтгэлзүйд нөлөөлөх нөлөөллийг мэдэх нь маш чухал байдаг байна.

Жишээ нь: Цэнхэр өнгө нь унтлагын өрөө болон угаалгын өрөөг тохижуулахад түгээмэл хэрэглэгддэг. Учир нь цэнхэр өнгө нь хүний эрч хүчийг бууруулж, биеийг тайвшруулдаг байна. Гэрт бараан өнгө түлхүү байх нь сэтгэлзүйд гунигтай нөлөөллийг их үзүүлдэг. Тиймээс зөвхөн чимэглэл, оруулгууд нь л бараан байвал тохиромжтой.

ХОЛБООТОЙ: 2019 онд трэнд болж  буй болон трэндээс гарч байгаа интерьерийн шийдэл


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action

СҮҮЛД НЭМЭГДСЭН

New Call-to-action
span#hs_cos_wrapper_topcolumn { display: none; }