<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Багийн спортоор хичээллэх нь хүүхдэд ямар ач тустай вэ?

Хэрвээ та хүүхдээ биеэ даасан, үүрэг хариуцлагатай нэгэн болгон өсгөхийг хүсвэл спорт бол үүний гол түлхүүр. Спортоор хичээллэх нь хүүхдийг идэвхитэй байхад нөлөөлдөг төдийгүй дан ганц бие бялдар гэлтгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд чухал ач тустай байдаг. Спорт болон бусад биеийн хүч сорьсон үйлдлүүд нь хүүхдийг өөрийнхөө ур чадварыг нээн илрүүлж, өөрөө бие даан суралцаж, тэвчээр хатуужилтай болоход нь түлхэц болдог.

БАГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ХҮҮХДЭД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Спортоор тэр дундаа багийн спортоор хичээллэх нь хүүхдэд ямар давуу талыг бий болгодог талаар дурдая:

Чухал үнэ цэнэтэй зүйлсэд суралцах

Багийн спортын нэг хэсэг байх нь таны хүүхдэд амьдралд хэрэгтэй үнэт зүйлсэд сургах болно.

  • Хүндлэл: Дасгалжуулагч, багийн гишүүд, өрсөлдөгчдөө
  • Сахилга бат: Багаар тэр дундаа дүрмийн дагуу тоглож сурна
  • Тэсвэр тэвчээр: Өөрийн байр суурийг урьтал болголгүй бусдын үзэл баримтлалыг ойлгох

Бие даах чадварыг хөгжүүлэх

бие даах чадвар

Багийн зохион байгуулалтан дор, амжилт нь дараагийн шинэ амжилтруу хөтлөх нөхцөл байдалд аливаа шинэ ур чадварт суралцах нь бие даах чадварыг хөгжүүлдэг. Мөн багийн спорт нь хүүхдийг аливаа саад тотгорыг уур бухимдлаар бус тайван арга замаар шийдэж, асуудлаа даван туулахад уриалж байдаг. 

Бусадтай харилцах ур чадварт суралцах

Ямар ч спорт байлаа гэсэн багийн нэг хэсэг болон тоглоход харилцаа бол хамгийн чухал ур чадварт тооцогддог. Багийн спорт нь хүүхдийг нийгэмшлийн чухал ур чадвар болох аливаа нөхцөл байдалд өөрийнхөө санаа, үзэл бодол, шийдлээ хэзээ илэрхийлж, хэзээ сонсож, хэзээ чимээгүй байхад алхам алхмаар сурган хөгжүүлж байдаг.

Багийн спорт нь үг яриагаар явагддаг спорт биш. Учир нь хүний харилцааны бусад хэлбэр болох биеийн хэлэмж, харц болон нүүрний хувирал нь багийн спортын хамгийн чухал нэг хэсэг байдаг.  

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: River Garden хотхонд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд чиглэсэн байгууллагууд

Цагийн менежментэд суралцах

Багаараа нэг зорилгын төлөө гаргасан тактик, төлөвлөгөөнийхөө дагуу цагтай уралдаж тоглох нь хүүхдийг бэлтгэл, гэрийн ажил, хичээл гээд эдгээр ажлыг зөв цагийн хуваарьт оруулахад суралцсаар байдаг. Спортоор хичээллэдэг хүүхдүүд ямар ч нөхцөлд амьдарсан эрүүл хооллолт, ажил, амралтын тэнцвэрийг олох чадвартай байдаг байна.

Багийн ажиллагаанд суралцах 

багийн ажиллагаа

Багаар хамтран нэг зорилгын төлөө тоглох нь тэдэнд бусадтай хамтран ажиллах ур чадварыг сургадаг. Энэ ур чадвар нь тэдний амьдралын туршид хэрэглэгдэх чухал ур чадвар болдог. 

Шинэ найз, нөхөдтэй болох

шинэ найз нөхөд

Хүүхэд багт элссэнээр өмнө нь байж үзээгүй уур амьсгал дунд нас, жин, өндөр ялгаатай, зан ааш, үзэл бодлын зөрүүтэй  ч нэг зорилгын төлөө зогсох найз нөхөдтэй болох төдийгүй харилцаа холбоогоо тэлэх гайхалтай боломж болж өгдөг.


River Garden хотхон хүүхдэд ээлтэй шинэ жилийн урамшуулал зарлалаа

Шинэ жилийн урамшуулал, бэлэг нь гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулагдсан бөгөөд тэр дундаа бидний ирээдүй болсон бяцхан үрсийн боловсрол, авьяас чадвар, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийн бичгийг олгож байгаагаараа онцлог юм.

шинэ жилийн урамшууллын танилцуулга