<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

River Garden хотхонд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн байгууллагууд

Хүүхдэд ээлтэй орчин гэж таны хувьд ямар орчныг хэлэх вэ? Хүүхэд бүрт зориулсан, хэрэгцээт үйлчилгээг хотхондоо нэг дор  төвлөрүүлэн шийдэхийн ач тус юунд оршдог вэ?

Хан Богд уулын бэл, Хатан туулын хөвөөнд эрүүл цэвэр агаарт байрлах Ривер Гарден хотхон нь Монголын №1 хүүхдэд ээлтэй хотхон гэдгээрээ онцлог бөгөөд гэр бүл үр хүүхэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх эрүүл ногоон орчин болон таны хүүхдийн нас болон биеийн онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хүүхдийн тоглоомын талбай зэргийг хотхондоо шийдэж өгсөн юм.

RIVER GARDEN ХОТХОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУД

Мөн оршин суугчдынхаа хүүхдүүдийн ирээдүйн боловсрол, авьяас чадвар, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн сургалтын төв, клубүүд Ривер гарден хотхонд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд танд зориулан дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

“FC Сэлэнгэ пресс” клуб

Монголын Үндэсний Хүрхрээ Дээд Лигийн баг “ФC Сэлэнгэ пресс” хөл бөмбөгийн клуб нь 2001 оноос хойш Хөл бөмбөгийн спортыг таниулах, өсвөрийн 9-өөс дээш насны хүүхэд багачууд болон насанд хүрэгчдийг дуртай спортоор нь хичээллүүлэн, дасгал сургуулилт, хичээл зүтгэлийн үр шимээ амсах, бусадтайгаа хүчээ нэгтгэн зорилгодоо хүрч бие даасан, тэвчээртэй, зөв төлөвшилтэй хүн болгохыг зорин үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба “FC Сэлэнгэ пресс” клуб нь улс, хот, үндэсний дээд лигийн тэмцээнүүдэд тогтмол амжилттайгаар оролцож, тэргүүн байранд удаа дараа шалгарч  ирсэн. NCD групп нь 2017 оноос тус клубыг ивээн тэтгэж ирсэн ба зуны цагт Ривер гарден хотхоны хөл бөмбөгийн талбай, өвлийн цагт дотор зааланд бэлтгэл, сургуулилтыг явуулдаг. Иймд спортод дуртай, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залуучууд хэн бүхний өмнө  “ FC Сэлэнгэ пресс” клубын үүд хаалга нээлттэй байх болно.

RIVER GARDEN ХОТХОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУД

 ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: River Garden хотхон хүүхдэд ээлтэй шинэ жилийн урамшуулал зарлалаа 

“Чингис” шатрын клуб

 Монголын хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюуны боловсрол олгох, авъяаслаг өсөх ирээдүйтэй шатарчдыг бага наснаас эхлэн тодруулан гаргаж, тэднийг системтэйгээр мэргэжлийн түвшинд бэлтгэх зорилготой  “Чингис” шатрын клуб нь 2018 оны Нэгдүгээр сараас Монголдоо үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд анхан, дунд, гүнзгий шатны сургалтуудыг хичээллүүлж байна. Та тус клубыг зорьсноор таны хүүхдийн сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ тэлж, шатрын спортоор хичээллэснээр зөв бодолтой зөв хүн болж төлөвшихөд томоохон түлхэц болно.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хүүхдийнхээ оюун ухааныг хэрхэн тэлэх вэ?

 “Чингис” шатрын клуб

“Аллегро” хөгжмийн сургууль

Аллегро хөгжмийн сургууль нь төгөлдөр хуур, морин хуур, хийл, үндэсний бүжгийн чиглэлээр хүүхдэд зориулсан мэргэжлийн сургалттайгаар 16 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд таны хүүхдэд хөгжмийн боловсролын суурийг олгож, богино хугацаанд түргэвчилсэн хөтөлбөрөөр хөгжимдөх ур чадварт сурган, тэдний нуугдмал авьяасыг нээн илрүүлж, тэмцээн уралдаанд хамруулах, нийтэд таниулах, мэргэжлийн байгууллагуудад уламжлах зорилготойгоор гадаад, дотоодын урлагийн их дээд сургуулиудыг төгссөн мэргэжлээрээ 5- аас доошгүй жил ажилласан, заах арга сайтай, туршлагатай багш нарын хамт сургалтаа явуулж байна . Таны хүүхэд энэхүү сургалтанд хамрагдсанаар урлагаар дамжуулан уян зөөлөн, мэдрэмжтэй авьяаслаг нэгэн болон төлөвшинө.

RIVER GARDEN ХОТХОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУД

Ривер Клуб спорт комплекс

Ривер клуб нь Ривер гарден хотхоны Ривер товерт байрлах ба хамгийн сүүлийн үеийн тоноглол бүхий, тав тухтай спорт клуб бөгөөд гэр бүлээрээ өөрсдийн эрүүл мэндэд анхааран спортоор хичээллэн эрүүл амьдралын хэв маягийг бүтээх боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Мөн Ривер клуб нь  таны хүүхдэд зориулсан усан сэлэлт, бүжиг болон иогийн хичээл,хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөртэй таеквондо, карате, бокс зэрэг бие хамгаалах урлагийн техникүүдийг мэргэжлийн багш нар зааж, хөгжүүлэх бөгөөд таны хүүхэд бие хамгаалах урлагаар хичээллэснээр зөв шийдвэрийг хурдан гаргах, аливаа зүйлд тэвчээртэй болж төлөвших бөгөөд энэ нь хүүхдийн хүмүүжлийн маш чухал суурь болдог давуу талтай.

River-Club

Eco Ger kindergarten

Хүүхэд бүр эрүүл аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох эрхтэй бөгөөд энэхүү орчныг таны үрсэд зориулан дээд зэргээр бүрдүүлсэн монтессори сургалттай “Eco kindergarten” цэцэрлэг нь тус хотхонд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү цэцэрлэгт хамрагдсанаар монтессори заах арга зүйгээр бэлтгэгдсэн мэргэжлийн багштай, эрүүл, тэжээллэг хоол, иж бүрэн сургалтын хэрэгсэл, тохилог орчинд үе тэнгийн хүүхдүүдтэйгээ сурч боловсрон нөхөрлөж, бүтээлч, хариуцлагатай, биеэ даасан иргэн болон өсөх боломжийг таны /оршин суугч таны/ бяцхан үрсэд олгож байгаа юм.

Eco

Ривер гарден хотхон таны үрсийг эрүүл энх, жаргалтай амьдрахад зориулсан бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн ба хүүхдэдээ хайртай /гэр бүлдээ хайртай/ хүн бүрийн хамгийн зөв сонголт байх болно.


River Garden хотхон хүүхдэд ээлтэй шинэ жилийн урамшуулал зарлалаа

Шинэ жилийн урамшуулал, бэлэг нь гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулагдсан бөгөөд тэр дундаа бидний ирээдүй болсон бяцхан үрсийн боловсрол, авьяас чадвар, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийн бичгийг олгож байгаагаараа онцлог юм.

шинэ жилийн урамшууллын танилцуулга