<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

Хүүхдийнхээ оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх вэ?

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ ирээдүйн талаар бодож, тэднийг хэрхэн зөв замд нь хөтлөх тал дээр үргэлж санаа зовж байдаг. Хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал даалгавар бол юу тэдний хувьд хамгийн сайн, зөв болохыг олж хичээх явдал юм. Тиймдээ ч эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ ухаалаг нэгэн болгохыг эрмэлздэг.

Гэвч ухаан, оюун ухаан гэж чухам юу вэ?

Эрдэмтэд үүнийг тодорхойлох нарын тодорхойлолтыг бий болгоогүй ч  энэ нь ерөнхий утгаараа асуудал шийдвэрлэх, учир шалтгааныг тодорхойлох, хийсвэрлэн сэтгэх, шинэ зүйлд хурдан суралцах, өмнөх алдаа онооноосоо суралцах зэрэг оюуны чадваруудыг илэрхийлдэг.  Нөгөө талаас оюун ухаан нь анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, хүртэхүй, шийдвэр гаргах, сэтгэн бодох зэрэг оюуны олон үйл ажлуудаар тодорхойлогдоно. Мөн хүмүүс оюун гэх ойлголтыг IQ гэх нэр томьёогоор нь түлхүү таньж, тогтоосон байдаг. 

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ оюун ухааны чадамжийг нэмэгдүүлэхийн тулд хичээл, бүжиг, хөгжим, гимнастик, спорт гээд олон төрлийн зүйлсээр хичээллүүлж тэднийг юунд авьяастай, ур чадвартай гэдгийг мэдэхийг эрмэлздэг. 

Тиймээс бид энэ удаад хүүхдийн оюун ухааныг тэлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг шатрын спортыг онцоллоо. Шатар нь биеийн хүчний спорт бус цэвэр оюун ухааны спорт тул хүүхдийг сууж сурахаас авахуулаад маш олон давуу талтай байдаг байна. Мөн хүүхдийг шатартай найзлуулах хамгийн тохиромжтой нас бол 3-4 нас гэнэ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хүүхэд хүмүүжүүлэхэд анхаарвал зохих 10 зүйл 

Ингээд шатар нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар авч үзье.

ХҮҮХДИЙНХЭЭ ОЮУН УХААНЫГ ХЭРХЭН ТЭЛЭХ ВЭ?

Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлнэ

Германы эрдэмтэд шатрын мастерууд шатрын дүрсүүдийг хооронд нь ялгах, байрлалыг өөрчлөх зэрэг үйлдэл хийхэд тархиных нь зүүн тал идэвхтэй ажиллаж байгаа нь ажиглагдсан ба үүнтэй зэрэгцэн баруун тархи мөн адил идэвхтэй байгаа нь эрдэмтдийг гайхшруулжээ. Тиймээс энэхүү судалгааны үр дүнд шатар тоглох, сургуулилт хийх, тактик судлах зэрэг нь тархины баруун, зүүн талыг зэрэг хөгжүүлдэг нь батлагджээ.

Ой тогтоолтыг сайжруулна

Шатар хүүхдийн сэтгэлгээг тэлж, логик ур чадварыг маш сайн хөгжүүлдэг. Учир нь шатар тоглож байхдаа өрсөлдөгчийнхөө нүүдлийг тогтоож, аль байрлал нь хамгийн чухал болохыг санаж байх ёстой байдаг. Мэдээж дан ганц өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөлийг ажиглан санахаас гадна тухайн тоглолтод тоглох тактик, арга техникээ санаж байх ёстой учраас энэ нь яваандаа санах ойг сайжруулдаг байна. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдүүд шатраар хичээллэх нь ой тогтоолт, хичээллэх арга барилд нь эерэгээр нөлөөлдөг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:River Garden хотхонд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд чиглэсэн байгууллагууд

Төвлөрч сурна

Хүүхдүүд төвлөрөх чадвар бага насанд нь маш бага байдаг. Учир нь хүүхдүүд багаасаа сошиал орчин дах богино бичлэг үзэж, тоглоом тоглож удалгүй хурдан уйдаж эхэлдэг. Шатар эсрэгээрээ хүүхдийг удаан сууж, тоглоомдоо анхаарлаа хандуулахыг шаарддаг. Дан ганц тоглох гэлтгүй бэлтгэл хийх, мастеруудын тоглолтын арга техникийг судлах гээд олон цагаар суух хэрэгтэй байдаг. Тиймээс шатар нь төвлөрөх чадварыг хөгжүүлэх хамгийн шилдэг арга байдаг.

Хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ

Бид амьдралынхаа алхам бүрт тааварлаагүй олон саад бэрхшээлтэй тулгарч байдаг. Тиймээс эцэг эхчүүдэд оногддог чухал зүйлсийн нэг бол хүүхдүүддээ хэрхэн асуудалтай нүүр тулгарч, түүнийг даван туулж урагшлахад сургах юм. Тиймээс хүүхдээ хэзээ шатраар хичээллүүлж эхэлнэ тэр цагаас таны хүүхэд бие даасан, өөртөө итгэлтэй нэгэн болон төлөвших болно. Тодорхой цагаар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, толгой нь байнга ажиллаж, юм боддог болсноор шийдвэр гаргах чадвар нь сайн хөгжсөн байдаг байна.


River Garden хотхон хүүхдэд ээлтэй шинэ жилийн урамшуулал зарлалаа

Шинэ жилийн урамшуулал, бэлэг нь гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулагдсан бөгөөд тэр дундаа бидний ирээдүй болсон бяцхан үрсийн боловсрол, авьяас чадвар, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийн бичгийг олгож байгаагаараа онцлог юм.

шинэ жилийн урамшууллын танилцуулга