<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 27, 2019

Э. Энхрий сурагчдын шатрын дэлхийн аварга боллоо

2019 оны 4-р сарын 17-оос 27-ны өдрүүдэд  “Сурагчдын дэлхийн шатрын аварга” шалгаруулах тэмцээн Турк улсын Анталия хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 33 улсын 392 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн ДШХ-ны дасгалжуулагч С.Ган-Од ахлагчтай  нийт 23 шатарчид оролцсон юм. Манай баг тамирчдын хувьд нийт 3 алт 3 мөнгө 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 1-р байр эзэлсэн амжилттайгаар эх орондоо ирж байна.

IMG_2405

NCD групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 53-р сургуулийн сурагч, өсвөрийн шилдэг шатарчин Э.Энхрийг ивээн тэтгэж оролцсон бөгөөд тэрээр бахдам амжилт үзүүлэн охидын 11 насны ангилалд сурагчдын дэлхийн аварга болж алтан медалиар энгэрээ мялаалаа.  

IMG_2408

Тэмцээний турш Э. Энхрий нийт 9 өрөг тоглосон ба 6 хожил, 2 тэнцсэн амжилттайгаар дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон юм. Тэрээр шийдвэрлэх тоглолтоо азийн аварга Гүрж улсын тамирчинтай тоглон тэнцэж дэлхийн аваргын болзлыг хангасан нь тэмцээний үр дүнг шийдвэрлэсэн хамгийн торгон мөч байлаа.

IMG_2406

Өндөр амжилт гарган Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан нийт баг тамирчид болон сурагчдын шатрын дэлхийн аварга болсон Э. Энхрийдээ баяр хүргэхийн ялдамд цаашдын олон тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийтэлсэн Nomin construction