<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 11, 2022

Глобал эдийн засгийн 2022 оны төсөөлөл

Ковид 19 цар тахлын дараах хүндрэлийг даван туулах үед дэлхий даяар нийлүүлэлтийн доголдолтой нүүр тулж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж инфляцийг хөөрөгдүүлж байна. Украйны дайн болон ОХУ д олон улсын зүгээс тавьж буй хоригууд дэлхий нийтийг эрчим хүчээр хангах нийлүүлэлт тасалдах эрсдэлд оруулж байна. Эдгээр хоригууд тийм ч хурдан цуцлагдахгүй нь ойлгомжтой байна.

 

worldeconomics

ОХУ дангаараа дэлхийн эрчим хүчний хэрэглээний 10% ийг хангадаг бөгөөд үүнийгээ 17% ийн байгалийн хий 12% ийн газрын тосноос бүрдүүлдэг. Газрын тос байгалийн хийн үнийн огцом өсөлт нь эцсийн хэрэглэгчийн орлогыг бууруулж, эрчим хүч үйлдвэрлэлийн зардлыг өсгөж байна. Хэрэв Оросоос нийлүүлэлт зогсвол Европ эрчим хүчний хязгаарлалтад орох магадлалтай юм.

Эрчим хүчний үнэ нэмэгдсээр байх нь ойлгомжтой байгаа үед Fitch Rating ээс хийсэн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа илүү бодитоор харж цаг үеийн нөхцөл байдлыг ойлгон дараах байдлаар шинэчлэж байна. Үүнд:2022 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг 0.7 нэгжээр бууруулж 3.5% д, Евро бүсийн эдийн засгийг 1.5 нэгжээр бууруулж 3.0% байхаар, АНУ ын эдийн засгийн төсөөллийг 0.2 нэгжээр бууруулж 3.5% болно гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна. Түүнчлэн 2023 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг 0.2 нэгжээр бууруулж 2.8% байхаар төсөөлөөд байна.

2022 оны 3 сарын байдлаар дэлхийн ДНБ 0.7 нэгжээр буурч инфляцийн таамаглал огцом өсөх хандлагатай байна.

Дэлхийн инфляци 2 зууны дараа ийнхүү дахин эргэн ирлээ хэмээн Fitch Rating н Ахлах эдийн засагч Brian Colton онцлон хэллээ.

2019 онд Евро бүсийн эрчим хүчний хэрэглээний анхдагч хэрэгцээний 4 ний 1 ийг Орос дангаараа хангаж байсан нь 1973 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлд ОПЕК н газрын тосны бүтээгдэхүүний эзэлж байсан хувьтай тэнцэж байгаа юм.

Евро бүс дэх шатахууны үнийн өсөлтөөс болж 2022 онд инфляци дунджаар 5% иар өснө гэсэн таамаг байна. Энэхүү инфляциас үүсэлтэй цочролыг намжаахын тулд төсвийн зарим дэмжлэгийг үзүүлэх магадлалтай байна.

Оросоос хараат эрчим хүчний хэрэглээнд АНУ ын шахалт харьцангуй бага нөлөөлж байгаа ч инфляцийн гол асуудал болоод байгаа нефтийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

АНУ н хувьд түрээсийн үнийн өсөлт болон цалингийн өсөлт 6% д хүрээд байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг хурдацтай өсгөж, үйлчилгээний үнэ дэх инфляци сүүлийн 30 жилийн хамгийн өндөр төвшинд хүрээд байна.

Холбооны Нөөцийн Банк ( FRB) Орос Украйн руу довтлохоос өмнө харгис бодлого явуулж эхэлсэн бөгөөд 2022 онд нийтдээ 7 төрлийн хүүгийн өсөлт явагдах нь тодорхой бөгөөд 2023 оны төгсгөлд төв банк бодлогын хүүгээ 3% болгоно гэсэн төсөөлөлтэй байна.

Хятад улсын хувьд эсрэгээрээ инфляцийн хувьд харьцангуй нам жим байна. Цаашид зээлийн хүү болон нөөцийн харьцаа буурч төсвийн зардлыг мэдэгдэхүйц зөөлрүүлэх төлөвтэй байна.

Гэвч Ковид 19 ийн хязгаарлалтаас хамааралтайгаар хэрэглээний хэтийн төлөв, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул байгаа тул эдийн засгийн өсөлтийг 4.8% гэж таамаглаж байгаа нь албан ёсны зорилтоос доогуур гэж үзэж байгаа юм байна.

Нүүрлээд байгаа бодит байдал болох инфляцийн сорилт, нийлүүлэлтийн доголдол нь АНУ н төв банкны бодлогыг чангаруулах, нефтийн үнийг 1 барелл тутамд 150 ам.долларт хүргэх, Евро бүсэд эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүргэвэл дэлхийн ДНБ н өсөлтөд илүү их хохирол учруулах эрсдэлтэй гэж харж байгаа юм.

Эх сурвалж: www.fitchratings.com   www.statista.com