<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 8, 2021

Ковид 19 цар тахлын үеийн гадаад, дотоод аялал

Ковидын үеийн гадаад дотоод аялал 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын он жилүүдэд хамгийн их хязгаарлалтад өртөж байгаа салбар бол аялал жуулчлалын салбар юм. Зарим статистикаар энэ салбарын уналт 2023 он хүртэл үргэлжилнэ гэсэн таамаг ч байна.

Аялал жуулчлал бол аз жаргалтай амьдралын чухал хэсэг бөгөөд Монголчууд сүүлийн хэдэн жилд гадаад болон дотоодод аялах нь түгээмэл болсон.

ГАДААД АЯЛАЛ

Ковидын нөхцөл байдлаас хамааран Монголчуудын гадаад улсад аялах аялал хязгаарлагдмал байгаа ч одоогоор Монгол иргэд дэлхийн 10 гаран улсад аялах боломжтой байна. Үүнд:

Турк: Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусын шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.

turkey attraction

  1. Грек: PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.

  2. egypt attraction
  3. Энэтхэг: Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ. Харин нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. PCR шинжилгээ “сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоног тусгаарлагдахаас чөлөөлөгдөх хүсэлтэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ PCR шинжилгээнд хамрагдах боломжтой. Эмнэлгийн тусгаарлалтаас чөлөөлөгдсөн зорчигч гэрийн тусгаарлалтад байхдаа биеэ хянаж ажиглах үүрэг хүлээнэ. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана. Харин Ковид-19-ийн мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байна.

  4. Киргиз: 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.

  5. Тайланд: Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.

  6. Индонези: 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд 5 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.

  7. Америк: PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч шинжилгээ өгсөн байна) Сүүлийн 3 сарын хугацаанд Ковид-19 вирусээр өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.

  8. Бразил: Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.

  9. Эмират: PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй.

  10. Египет: 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана. Дэлгэрэнгүйг http://www.consul.mn/index.php?moduls=85

  11. greece attraction
  12.  

“Хариуцлагатай аялцгаая 2020” аяны хүрээнд гадаадад аялах болон гадаад улсад тодорхой хугацаагаар амьдрах хугацаанд дагаж мөрдөх заавар, гарын авлагыг ГХЯ болон Консулын газраас боловсруулан бэлтгэсэн байна. Гарын авлагыг харах бол http://consul.mn/file/GariinavlagaConsul.mn.pdf

Гадаад улсад аялах болон амьдрах нь зөвхөн аялагч таны хувь хүний хариуцлага гэхээсээ илүү өөрийн улс орноо гадаад улсад төлөөлж яваа гэдгээ ухамсарлах давхар хариуцлагын асуудал юм. Учир нь таны уулзсан хүн, очих газар таныг хувь хүн гэдгээсээ илүү хаанаас ирсэн, аль үндэстэн гэдгээр харах учир та өөрийн орноо сурталчлан төлөөлж яваа гэдгээ ойлгох хэрэгтэй юм.

Зарим нэг статистикаас харахад Монголчуудын гадаад улсад нийтлэг гаргадаг зөрчлүүдийн нэг болох визний хугацаа хэтрүүлэх байдал тодорхой тоон үзүүлэлтээс буухгүй талаар зарим орны консулууд онцолж байна. Визний хугацааг хэтрүүлэхгүй байх нь Хариуцлагатай аялал -ын наад захын жишээ бөгөөд Монголчууд АНУ д оюутны визээр зорчигчдын 13%, жуулчны визээр зорчигчдын 4% нь тус тус визний хугацаа хэтрүүлдэг байна.

Дэлхий дээр хамгийн олон Монголчууд ажиллаж, сурч, амьдардаг улс бол АНУ бөгөөд одоогоор 30 орчим мянган Монголчууд байна. Жил бүр 21,000 орчим Монголчууд сурах болон ажил хэргийн шугамаар виз мэдүүлдэг. Гэвч эдгээр иргэдийн 50 аас дээш хувь нь виз авч чаддаггүй. Учир нь өмнөх жилүүдэд виз мэдүүлээд АНУ д очиж сурч, аялаж байгаа хүмүүсийн визний хугацаа хэтрүүлэлтээс үүдэлтэй ийм үр дагавар гарч байдаг.

Залуучууд дэлхийн мэдлэг, know-how олж авах, гадаад орнуудад аялаж газар үзэж нүд тайлах хэрэгцээ байнга байдаг бөгөөд гадаад оронд сурч хөгжсөн залуус эх орондоо ирж улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн нь сайн хэрэг боловч өмнөх хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй дараа дараагийн олон залуусын боломжууд хумигдаж байгаа нь харамсалтай юм.

Иймд бид Хариуцлагатайгаар аялаж сурах хэрэгтэй байгаа юм. Ковидын үеийн аялал жуулчлал биднээс хувь иргэний хувьд болон улс орны төлөөлөл гэсэн давхар хариуцлагыг шаардаж байна. Зарим улс орнууд Монгол иргэдэд хилийн хязгаарлалт тавьж байгаа нь хаа хаанаа хариуцлагын асуудлыг хөндөж байгаа юм. Иймээс та Ковидын үеийн гадаад аялалд хувь хүн талаасаа хэрхэн бэлтгэл хангах талаар эндээс үзнэ үү. https://mn.usembassy.gov/covid-19-information/

ДОТООД АЯЛАЛ

Монгол орны үзэсгэлэнт газрууд, байгалийн тогтоцтой газрууд бол Монгол хүний үзэж танилцах, судлах зайлшгүй шаардлагатай хэсэг юм. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү үе ирсэн ч Монгол хүн үзэсгэлэнт байгальдаа аялах боломж нь харьцангуй нээлттэй байгаа нь сайшаалтай юм.

Монгол хүн болж төлөвших, өсч төрсөн нутаг орноо мэдрэх, үр хүүхдээ амьд байгаль, эрүүл цэнгэг агаарт амруулах боломж орчин үеийн, завгүй нийгэмд хязгаарлагдмал байдаг. Аялал жуулчлалын салбарын нэг дэвшилттэй тал нь дотоодын аялал жуулчлалыг тодорхой төвшинд хөгжүүлж байгаа явдал бөгөөд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бизнесүүд дотоодын маш гоё аялалын маршрутуудыг санал болгож байгаа нь авууштай тал юм.

Энэ жил зарим аймгууд хөдөө орон нутгийн нэгжүүд хөл хорио тавьж байгаа хэдий ч хүмүүсийн хүсэмжит зарим нэг маршрутуудыг санал болгосон хэвээр байна. Эдгээр маршрутууд нь 2 талдаа нислэгтэй болон машинаар гэсэн сонголтуудтай байх бөгөөд УОК оос ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй маршрутууд болно.

  1. Монгол орны дээвэр болсон Алтайн сүрлэг уулс, Их нууруудын хотгор Хар ус, Хяргас, Увс нууруудыг үзэх 8 өдрийн 2 талдаа нислэгтэй аялалын нийт үнэ 2,490,000 төг

  2. Алтай Таван Богдын сүрлэг уулс, үзэсгэлэнт байгаль, Казах түмний соёл ахуйтай танилцах 2 талдаа нислэгтэй, 6 өдрийн аялалын нийт үнэ 1,590,000 төг

  3. Манай гаригийн нэн эртний 17 нуурын нэг, дэлхий дээр орших хамгийн цэвэр тунгалаг нууруудын нэг болох Хөвсгөл нуурын эрэгт жинхэнээсээ амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ сонирхолтой, адал явдал дүүрэн хөтөлбөртэй 4 өдрийн аялал 1,590,000 – 1,790,000 төг

  4. 5 өдөр Их эзэн Чингис хааны төрж өссөн газар, их хааны амьдрал, тэмцэлтэй холбоотой домог түүхт нутаг ус, дурсгалт газрууд, мөн байгалийн сайхныг үзэж нүд, сэтгэлээ баясгах аялалын үнэ 960,000 төг

  5. Мөнх ногоон арцаар хормойлуулж, мяралзах горхиор эмжүүлсэн Ёлын ам, асах дөл мэт үзэсгэлэнт Баянзаг, говийг хэрэв далай хэмээвээс давалгаатан мяралзах Хонгорын элс гээд говь нутгийн гайхамшигийг багтаасан 6 өдрийн аялалын үнэ 1,150,000 төг байна. Дэлгэрэнгүйг https://www.gazarchin.mn/dotood-aylal/

Өвөг эцгийн үеэс Байгаль эхээ тахин шүтэж дээдэлж ирсэн Монгол хүн та байгаль орчноо бохирдуулахгүй, уламжлалт өв соёл, ахуйгаа дээдлэн дэлгэр сайхан зуныг мэдрэн ая тухтай сайхан аялаарай.