Ногоон технологи яагаад чухал вэ?
Сүүлийн 20-иод жилийн хугацаанд "Ногоон технологи" гэх нэр томьёо нь түгээмэл ажиглагдах болсон. Ногоон технологийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй байдлаар хөгжүүлж ирсэн бөгөөд ногоон технологийг "байгальд ээлтэй технологи" эсвэл цэвэр технологи гэж нэрлэх нь ч бий.
Энэ технологийн гол зорилго нь дэлхийн дулаарлыг удаашруулж, хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах явдал юм. Харин гол санаа нь байгалийн баялгийг сүйтгэхгүй шинэ технологийг бий болгоход оршино. Үүний үр дүнд эх дэлхий болон хүн төрөлхтний эрүүл мэндэд учрах аюулыг сааруулах юм.
Яагаад ногоон технологи зайлшгүй шаардлагатай байна вэ?
Хүний гараар бий болсон гадаргын болон агаарын бохирдол та бидний амьдарч буй дэлхийг бохирлдуулсаар байна. Хэрвээ хүмүүсийн хүсэл, санаачлага нэгдэж чадвал энэ асуудал өчүүхэн жижиг асуудал болтлоо багасах ч боломж бий. Үүний нэг гарц нь ногоон технологи бөгөөд энэ нь бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс хөгжингүй болон хөгжиж буй орнууд байгаль дэлхийг сөрөг нөлөөнд автахаас хамгаалахын тулд энэ төрлийн технологируу шилжиж байна.
Хэдийгээр бохирдлын асуудал эртнээс бий болсон асуудал боловч ногоон технологи нь харьцангуй шинэ санаа юм. Хүн төрөлхтөн дэлхийн хөрс шороо, агаар мандалд хор уршиг учруулж буйгаа ухамсарласнаар ногоон технологийн хэрэглээ дэлхий даяар түгээмэл болсоор байна.
Ногоон технологи ямар салбарт зонхилж байна вэ?
Ногоон технологи гэдэгт хувь хүний хийж гүйцэтгэж чадах энгийн хялбар ажилбараас мэргэжилтнүүдийн ур чадвар шаардсан технологийн хүрээнд шийдэгдэх асуудал хүртэлх ажилбаруудыг багтаан ойлгож болно.
Дахин боловсруулах
Бидний амьдарч буй дэлхийг хог хаягдал бүрхсээр гэвч эдгээр нь тийм ч амархан алга болохгүй. Тиймээс дахин боловруулах технологийг ашиглан хүний хэрэглээнээс бий болж буй цаас, шил, металл, хуванцар материалаар хийгдсэн эд юмсыг дахин боловруулах нь ижил материалыг дахин ашиглах боломжийг бий болгоно. Энэ үйл явц нь цаашлаад байгалийн нөөцийн хомстол бий болохоос урьдчилан сэргийлэхэд ач тустай.
Сэргээгдэх эрчим хүч
Эрчим хүч гарган авахын тулд чулуужсан түлшийг газрын гүнээс олборлох нь ихсэж байгаа бөгөөд энэ нь ногоон технологийн эсрэг байр суурь юм. Тиймээс дэлхий даяараа ус, салхи, нар сэргээгдэх нөөцийг идэвхтэй ашиглахыг зорьж байна.
Тогтвортой барилга
Дэлхийн хүн амын хурдацтай өсөлт нь шинэ орон сууцны эрэлтийг бий болгосон. Тиймээс шинэлэг "ногоон" барилгын инновацийг нэвтрүүлсэн барилга баригдахад олон алхам хийгдсэн. Үүнийг хэрэгжүүлэх гол стратеги нь барилгыг нарны гэрлийн дагуу байрлуулах, дахин боловсруулж болох байгальд ээлтэй материал ашиглах явдал юм.
ХОЛБООТОЙ: Ногоон сэтгэлгээг хэрхэн бий болгох вэ?
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Монголд бараг байхгүй 5 бизнес