Олон улсын нэршлээр клуб хаус гэж юу вэ?
Жил ирэх тусам дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, үүнийгээ дагаад хувь хүний хөгжлийн асуудал яригдаж нийгэмд боловсролтой иргэд дийлэнх хувийг эзлэх болсон. Мэдлэг боловсрол эзэмшихийн хирээр хүмүүс өөрсдийн хувийн амьдралд анхаарал хандуулах нь ихсэж ажил, амралтаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх тал дээр илүү ихээр санаа тавих болсон.
Тиймээс энэ чиглэлрүү үл хөдлөхийн салбар хүрээгээ тэлэн дан ганц орон сууц санал болгохоосоо илүүтэйгээр оршин суугчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан бусад үйлчилгээнүүдийг давхар санал болгох болсны нэг нь клуб хаус юм.
Клуб хаус гэж юу вэ?
Олон улсад орон сууцны барилга байгууламж нь ихэвчлэн гаднаа хүүхдийн тоглоомын талбай, усан сан, салхилах талбай зэргийг цогцлоодог байсан бол сүүлийн жилүүдэд энэ чиг хандлага өөрчлөгдөж Clubhouse/Клуб хаус гэх нэр томьёо үл хөдлөхийн хөгжилд зайлшгүй байх зүйлсийн нэг болсоор байна. Энэ нь оршин суугчиддаа илүү тав тухыг мэдрүүлэх үүднээс аливаа үйл ажиллагаа, үйлчилгээг хамруулсан газар байх бөгөөд оршин суугчдад болон тэдний зочдод үйлчилгээ үзүүлэх зорилготой байдаг. Club house-д оршин суугчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах худалдаа үйлчилгээний газрууд төвлөрсөн байна.
"CLUB HOUSE" юуг багтаадаг вэ?
Спорт | Эрүүл мэнд | Энтентэйнмэнт | Суралцах хэсэг |
|
|
|
|
Зэрэг дээр дурдсан оршин суугчдад зориулсан үйлчилгээ багтдаг бөгөөд тухайн төслийн онцлог, зорилгоос шалтгаалан харилцан адилгүй байдаг байна.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Ашиглалттай дээвэр бүхий орон сууцны хөгжил
"CLUB HOUSE"-ны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа хүчин зүйлс:
Хүн амын өсөлт
Амралт зугаалга, үзвэр үйлчилгээний газар эрэлт хэрэгцээ өсөх нь хүн амын өсөлт, хэрэгцээ шаардлагаас хамаардаг. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт оршин суугчиддаа нэмэлт үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа бөгөөд үүнийгээ дагаад худалдан авагчид клубхаус гэх мэт орон сууцнаас гаднах нэмэлт үйлчилгээг түлхүү сонирхож байгаа нь шийдвэр гаргалтад нь нөлөөлөх болсон.
Амьжиргааны түвшин
Хүмүүсийн боловсролын түвшин өсч өдөр тутмын амьдралын хэвшил өөрчлөгдөн олон төрлийн сонирхол бий болж түүнийгээ хөгжүүлэхийг эрмэлздэг. Үүнийгээ дагаад амьдарч буй орчноосоо өөрт болон гэр бүлдээ хэрэгцээ шаардлагатай үйлчилгээг хайж эхэлдэг.
Бие бялдрын чийрэгжүүлэлтийн талаарх ойлголт
Хүмүүсийн бие бялдрын чийрэг байдалд түлхүү анхаарах болсон. Сүүлийн жилүүдэд хүмүүс эрүүл мэндийн аливаа асуудалтай нүүр тулахаас зайлсхийж спортоор хичээллэж, амьдралын хэвшилтэй болох болсон.
Мэдээж тав тухтай орчин бол орон сууц сонгох гол шалгуур үзүүлэлт байсаар ирсэн харин одоо үүн дээр нэмэгдээд орон сууц сонгох шалгуурт эрүүл, стресс бухимдалгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх үйлчилгээний нэгдсэн төв бий эсэх гэсэн томоохон үзүүлэлт нэмэгдэж байгаатай хүн бүр санал нийлэх бизээ. Тиймээс клуб хаусыг орон сууцны хотхоны нэг хэсэг болгосон үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь өөртөө болон гэр бүлийнхээ гишүүдэд хийж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт болох болно.
"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц
RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.
Дэлхий дээрх хамгийн их модтой 12 хот
Хаус үнэ цэнэтэй хөрөнгө болохыг батлах 4 зүйл