<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 10, 2020

Орон сууцны үнэ цэнэд байршил яагаад чухал вэ?

Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол БАЙРШИЛ. Хэдий тийм боловч хүмүүс тэр бүрчлэн байршлыг бус орон сууцны бусад үзүүлэлтийг /үнэ, ашиглагдсан материал, зогсоол, орчин гэх мэт/ үндэслэн худалдан авалт хийх нь олонтаа тохиолддог. Мэдээж бусад хүчин зүйлсэд анхаарах нь зүйтэй хэдий ч  яагаад байршилд анхаарах ёстой гэж? Учир нь амьдралын буюу хэрэглээний явцад орон сууцны нөхцөл байдалд өөрчлөлт орж болох ч БАЙРШИЛ хэзээ ч өөрчлөгддөггүй. Ингээд байршлыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн  гол үзүүлэлт болгодог шалгууруудтай танилцацгаая.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчин үеийн орон сууцад заавал байх 5 зүйл

Газарзүйн байршил

Орон сууцны байршил

Газарзүйн талаас нь авч үзвэл байршил хамгийн чухал. Тухайн барилгын баригдсан газрын нам дор, эсвэл өндөрлөг газар байрлаж байгаа эсэх салхины аль зүгт байрлалтай байна, бүх өрөө нар үзэж байгаа эсэхийг харгалзан үзэх нь зүйтэй. Үүнээс гадна нарийн ширхэгт тоосонцор болон утааны асуудал нь газар зүйн байршилтай шууд хамааралтай. Газар зүйн байршил бол эрүүл мэнд, эдийн засаг, тав тух гээд бүхий л нөхцөлийн суурь үзүүлэлт байх болно. 

Зам харилцаа

Зам харилцааны таатай бүсэд байршилтай байх. Таны амьдрах байршил таны болон танай гэр бүлийн хэрэгцээт үйлчилгээний байгууллагуудад, ажил, сургууль цэцэрлэгт тань ойр эсэх , хотын аль ч цэг рүү түгжрэл бага замаар зорчин очих боломжтой эсэхийг судлан байршлын шийдвэр гаргалтыг хийх нь зүйтэй. Үүнээс гадна зам харилцааны таатай бүсэд байршилтай орон сууц худалдан авах нь ирээдүйд үнэ цэнийг өсөх нэг үзүүлэлт болдог.

Дэд бүтэц 

Ус, дулаан, тог цахилгааныг хэрхэн шийдсэн нь орон сууц худалдан авахад анхаарах чухал үзүүлэлтүүдийн нэг. Тиймээс төвийн шугам, дэд бүтэц, зам харилцааны таатай бүсэд оршиж буйг нягталснаар тохь тухтай баталгаатай орчинд амьдрах боломж бүрдэнэ. 

Аюулгүй орчин

аюулгүй орчин

Аюулгүй байдал нь худалдан авалтад нөлөөлөх хамгийн том үзүүлэлт болдог. Тиймээс гэр бүлийнхнийхээ аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд эрүүл мэндэд хор хохирол учруулах нөхцөлт хүчин зүйлс болох агаар, дуу чимээний бохирдол болон гэмт хэргийн гаралт багатай дүүргүүдэд сонголт хийх хэрэгтэй. Сонирхож буй хотхон, орон сууцны харуул хамгаалалт, үйлчилгээ тань таны аюулгүй байдлыг бүрэн хангаж байна уу гэдгийг нягтлаарай. 

Хөршүүд 

Ирээдүйд та ямар хүмүүстэй нэг хананы наана цаана амьдрахыг хүсэх вэ? Мэдээж найрсаг, эелдэг, танд болон таны хүүхдэд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхүйц хүмүүстэй айл, хөрш болон амьдрахыг хүсэх нь лавтай. Тиймээс орон сууц худалдан авахаасаа өмнө хөрш айлуудаа судлаад үзэхэд илүүдэхгүй бөгөөд сүүлийн жилүүдэд худалдан авалтад нөлөөлөхүйц хүчин зүйл болсоор байна. 

Гадна тохижилт

Гадаад тохижилт

Хэдий байршил сайтай ч орчны тохижилтыг анхаарахгүй орхиж яав ч болохгүй.  Хүүхэд аюулгүй тоглох талбай, ногоон байгууламж, мод бут, ойр орчмын олон нийтийн талбайн тохижилт, байршлын үнэ цэнийг тодорхойлдог. Үүнээс гадна СӨХ-ийн үйл ажиллагаа, хэрэгцээт худалдаа үйлчилгээндээ ойр байх зэрэг нь зайлшгүй анхаарч үзэх зүйлс мөн. 


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

 

Нийтэлсэн NCD Group