<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 16, 2017

Таны амьдарч буй орчин таныг илтгэнэ

Сүүлийн жилүүдэд хувь хүний хөгжлийн индекс, аз жаргалын индекс, амьдралын чанарын индекс зэрэг үзүүлэлтүүд улс орон бүрт яригдаж эхлээд байгаа билээ. Тухайлбал, Их Британи, Шотланд гэх мэт барууны төр засгаас "Амьдралын чанар" гэсэн үзүүлэлтүүдийг санаачлан гаргаад байна. Ойрын жишээ болох БНХАУ нь "Үндэсний нийт аз жаргал" гэсэн хэмжүүрээр улс орны хөгжлөө тодорхойлж эхлээд байгаа гэх мэт олон жишээ нь хөгжлийг материаллаг талаас нь харахаас илүүтэй хувь хүний амьдралын чанар, дотоод үзүүлэлтүүдээр хэмжих цаг болсныг харуулж байна. 

Эрдэмтэд философчид "амьдралын чанар" гэдэг ойлголтын хүрээнд "амьдралын хэв шинж", "амьдралын хэв маяг"  "амьдрах орчин" гэх мэт категоруудыг хамтад нь судалдаг. Түүнчлэн материаллаг баялгийг тодорхой түвшинд авч үздэгээс  гадна хүний эрүүл мэнд, амьдарч буй орчны чанар, аюулгүй байдал, өөрт таалагдсан ажил, чөлөөт цаг, итгэл үнэмшил зэрэг материаллаг бус баялгуудыг амьдралын чанарын хүрээний гол асуудлууд болгон судалдаг.

Эдгээрийн нэг болох амьдарч буй орчны чанарын талаар илүү тодорхой ойлголтуудыг энэхүү нийтлэлд тусгахыг зорилоо.

1. Амьдрах орчин ба эрүүл мэнд

healthy.jpeg

Хүн амын эрүүл мэндийн байдалд нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг нь амьдрах орчин. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанаас үзэхэд хүн амын эрүүл мэндтэй холбогдон үүсч буй асуудлын  20-40% нь амьдарч буй орчны бохирдолтой холбоотойгоор үүсдэг байна. Тиймээс эрүүл, цэвэр орчинд амьдрах нь орчны бохирдолтой холбогдон үүсэх өвчний эрсдлээс 40 хүртэлх хувиар сэргийлнэ.

ХОЛБООТОЙНэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

2. Амьдрах орчин ба стресс

 Хүмүүсийн амьдралыг ая тухтай, амар тайван байлгахад орчин чухал нөлөө үзүүлдэг. Таны амьдарч буй хотхоны СӨХ, үйлчилгээний ажилтан зэрэг нь орон сууцтай холбоотой бүхий л ажлуудыг асуудалгүй чанартай гүйцэтгэх нь таны санааг зовоохгүй байхад тустай. Мөн нийгэмд тодорхой байр сууриа эзэлсэн боловсон хөршүүдтэй байх нь ч амар тайван амьдралын эх булаг болно. 

 

3. Амьдрах орчин ба аюулгүй байдал

good.jpeg

Сүүлийн жилүүдэд олон хотхон, орон сууцнууд бий болж байгаа хэдий ч үүнийг дагасан аюулгүй байдал, чанартай холбоотой асуудал гарах болсон.  Тийм учраас чанар сайтай найдвартай, 24 цагийн СӨХ-ийн үйлчилгээтэй амар тайван орчинд аж төрөх нь таны болон гэр бүлийн тань аюулгүй байдлыг хангахад тустай. 

 

4. Таны амьдарч буй орчин таныг илтгэнэ

man.jpg

Тохь тухтай, тансаг зэрэглэлийн орон сууцыг сонгох нь таныг гэр бүлдээ хэр их анхаарал тавьдаг болохыг харуулаад зогсохгүй таны амьдралын хэв маягийг бүрэн илтгэнэ.

 


 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden