<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 24, 2021

Хүүхэд тоглоомоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг олж авдаг

Хүүхэд тоглоомын тусламжтай юмс үзэгдлийг танин мэдэрч, хүрээлэн буй орчинтойгоо танилцдаг бөгөөд томчуудын зааж сургаагүй зүйлсийг тоглоомоор дамжуулан хүлээн авч, хөгжиж байдаг. Тоглохыг хүүхдийн хэрэгцээ төдийгүй эрүүл өсөн торних чухал хүчин зүйл гэдгийг шинжлэх ухаан аль хэдийн нотолж, тоглоомын онолууд үүсэн бий болжээ. Тоглоом хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг бол? хүүхдэд ээлтэй төлөвлөлт

Өдөрт 1-3 цаг тоглох нь хүүхдийн зайлшгүй хэрэгцээ

Одоогоос ердөө 10 жилийн өмнө тоглоомын талбай хүүхэд бүрийн очих дуртай газар байсан болов уу. Гэвч техник технологийн хурдацтай хөгжил, хот төлөвлөлтийн алдаатай бодлого, стандарт бус тоглоомын талбай, цар тахал гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхдийн зайлшгүй хэрэгцээ буюу тоглох хэрэгцээ хязгаарлагдах болсон. Хүүхдүүд илүүдэл эрч хүчний онолын дагуу зарцуулж амжаагүй энергиэ тоглох явцдаа гадагшлуулдаг бөгөөд өдөрт дунджаар 1-3 цаг идэвхтэй тоглох нь тэдний зайлшгүй хэрэгцээ аж. Тиймээс эрдэмтэд хүүхэдтэйгээ хамт тоглох, тоглоомын талбайн хүрэлцээ, чанарыг сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга хэмээн зөвлөж байна.

вега сити тоглох орчин

Тоглоом сэтгэл санааг тайвшруулж, аз жаргалын даавар ялгаруулдаг

Тоглоомын тухай бодмогц танд хүүхдийн инээд хөөр, баяр баясал мэдрэгдэх нь гарцаагүй. Танд төрж буй энэхүү аз жаргалын даавар хүүхдэд ч бас ялгардаг. Сэтгэл судлалын эрдэмтэн Жан Пиажэ хүүхэд тоглох үйлдлийг олон давтан хийснээр сэтгэлийн таашаал авдаг болохыг нотолсон бөгөөд “Тоглоомын сэтгэл зүй” номондоо оюун ухааны дасан зохицох үйл явц хэмээсэн. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн онолын дагуу тоглох явцад хүүхэд төдийгүй том хүн ч стресс, сөрөг мэдрэмж зэргээ мартан тайвширдаг аж. Жишээ нь, хүүхэд ээж, аавтайгаа хамт нуугдаж тоглох үед дотно холбоо үүсэж буйг ойлгодог учраас баяр хөөрийн даавар ялгардаг бол алга болсон зүйлийг олох боломжтой гэдгийг ойлгож авснаар оюун ухаан нь тэлж байдаг.

Хүүхдийнхээ төлөвшилд тоглоомоор дамжуулан анхаараарай

Нэрт эрдэмтэн К.Гросс амьдралд бэлтгэх онолыг нээсэн бөгөөд хүүхэд тоглоомоор дамжуулан хүрээлэн буй ертөнцдөө дасан зохицож, зөн билиг, зан үйл төлөвшдөг болохыг нотолсон түүхтэй. Тухайлбал, хүүхэд өөрийн хүчинд итгэдэг болгох, аливаа зүйлсийн мөн чанар, өнгийг таньж мэдэх зэрэгт тус болохоос гадна тоглоомын талбайд тоглож буй бусад хүүхэдтэй ойртож нөхөрлөх, хөдөлгөөнөө залж сурах, янз бүрийн зүйлсийг тааварлах, авъяас сонирхлыг нь хөгжүүлэх зэрэгт тусалдаг аж. Харамсалтай нь АНУ-ын Хүүхдийн эмнэлгийн нийгэмлэгийн судалгаагаар сүүлийн 10 жилд хүүхдүүдийн идэвхтэй хөдөлгөөн, гадаа тоглох цаг 50 орчим хувиар буурсан бөгөөд хүүхдээ тоглоомын талбайд тоглуулахыг зөвлөж буй.

Насанд нь тохирсон тоглоомоор тоглуулах

Ямар ч нөхцөлд тоглоом хүүхдийн насны онцлогт тохирсон байх ёстой бөгөөд ялангуяа 0-6 насны хүүхдийн хувьд хамгийн чухал. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдэдээ насанд нь тохироогүй тоглоом авч өгснөөр тэдний идэвхтэй тоглох хүсэл нь буурдаг. Энэ нь хүүхдийн анхаарал төвлөрөх, бие даах чадвар болон бие махбодийн хөгжлийг удаашруулах зэрэг талтай. Тиймээс хүүхдийнхээ насанд нь тохирсон тоглоом авч өгөх, насны ангилал бүхий тоглоомын талбайд тоглуулах зэргийг анхаарах нь зүйтэй. 

тоглоомоор нь хөгжүүлэх, аюулгүй орчин , vega city

Vega city төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-7577 ext:1 FB: /https://www.facebook.com/vegacityresidence   WEB: http://vegacity.mn/


VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

 

Нийтэлсэн NCD Group