Бид өмнө нь Bloomberg телевизийн нийслэл хотын хамгийн үнэ цэнэтэй байршил дах төслүүдийг танилцуулдаг "БАЙРШИЛ" нэвтрүүлэгт Номин Констракшин Девелопмент Группийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү оролцож байсан талаарх нийтлэлийг хүргэсэн бол энэ удаад тус нэвтрүүлэгт хотхоны чанар, стандартын талаар төслийн албаны дарга Б. Наранчангатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Төслийн үйл явц төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа бөгөөд төслийн хугацааны хувьд
Garden City хотхоныг бүтээн байгуулахдаа барилгын норм дүрмээс гадна барилгын хууль, олон улсын ISO стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Мөн "NCD Group"-ийн дотоод стандартыг мөрдөж "River garden" , "Time square", "Цэцээ гүн" төслүүд дээр хэрэгжиж байгаа чанар, туршлагыг "Garden city" төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа.
Компанийн бүтцэд шинэчлэл хийн төслийн менежементийг бүрэн утгаар хэрэгжүүлж төслийн албыг бий болгосон. Мөн хөндлөнгийн ашиглалт, хяналтын албыг шинээр бий болгон дотоод хяналтыг сайжруулснаар хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүний чанар илүү сайжран сэтгэл ханамжийг өндөрт байлгах томоохон үйл ажиллагааны нэг болсон юм.
Барилгын хийцлэлийн хувьд
"Garden city" төсөлд ашиглагдаж буй барилгын материалын хувьд олон улсын стандарт хангасан Евро стандартын материалыг ашигласан ба энэ төсөлд ашиглаж байгаа ихэнх материалууд бидний өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдэд мөн ашиглагдаж байсан. Гадна фасадны хувьд Итали улсад үйлдвэрлэсэн гоёлын фактуртай шаврыг ашиглаж байна. Энэхүү шаврын онцлог нь хүний биед ээлтэй байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай.
Биокомфакт фасадны будгийн онцлог
Төслийн бүтээцэд ашигласан материал
Дэд бүтцийн хувьд
"Garden city" хотхон нь төвийн шугамд холбогдсон. Инженерийн шугам сүлжээнд ашигласан материалын хувьд Евро стандартын материалыг сонгон ашигласан.
Ажиллах хүчний хувьд 100% дотоодын компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Төсөл дээр ажиллаж байгаа туслан гүйцэтгэж компаниуд бидэнтэй 7 жил хамтран ажилласан байгууллагууд үргэлжлээд ажиллаж буй нь онцлог юм.
Мөн дотоодын компаниудын
зэрэг барилгын материалуудыг төсөлд ашиглаж байна.
Ярилцлагын төгсгөлд "NCD group" анхны төслөөсөө л байгальд ээлтэй материал, тоног төхөөрөмж, техник технологийг ашиглаж ирсэн төдийгүй шинээр хэрэгжүүлж буй "Garden city" төсөлдөө ч энэ жишгээ хэрэгжүүлж байгааг онцолсон юм.
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.