<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 9, 2017

NCD группийн барьж байгуулсан Үер усны хамгаалалтын далан

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд байрлах "River Garden" хотхон нь орон сууцны хороолол гэх тодотголоор үл хязгаарлагдан олон улсын стандартад нийцсэн амьдрахад тохиромжтой бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан жишиг хороолол болсон юм.Өнгөрөгч 2016 онд "River garden" хотхон нь INTERNATIONAL PROPERTY AWARDS-с  “ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН” хэмээн өргөмжлөгдсөн нь Монголын үл хөдлөх, барилгын салбарт гарч буй томоохон ахиц дэвшлийн нэг болжээ.

Үер усны хамгаалалтын далан

NCD групп нь River Garden үл хөдлөхийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оршин суугчдын тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажилласан төдийгүй нийт талбайн 70 хувьд ногоон байгууламжийг цогцлоон 15 төрлийн 25 мянган мод суулгаж, 45 мянган метр квадрат талбайг зүлэгжүүлсэн. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу Туул голын сав орчмоор үерийн даланг барьж байгуулах асуудлыг уг төсөл хөтөлбөрт тусган амжилттай хэрэгжүүлсэн.

Далан.jpg

Ийнхүү 2011-2016 онд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүрний хооронд нийт 1'500м урттай үерийн даланг өөрсдийн санхүүжилтээр барьж байгуулсан ба үлдсэн 700 метрийг ойрын хугацаанд барихаар төлөвлөж байна. Уг үер усны хамгаалалтын далан нь төмөр бетонон хийцтэй, хавтан суурьтай 4,5м өндөр, 2025 м3/сек хүчин чадалтай бөгөөд энэ нь 1966 оны их үерийн усны хэмжээнээс 30%-иар илүү хүчтэй үерээс бүрэн найдвартай хамгаалж чадахуйц далан юм.


1966 оны үер.jpg1966 оны их үерийн үеийн зураг

NCD группийн барьж байгуулсан уг үерийн далан нь зөвхөн "River garden" болон "Time square" хотхоны оршин суугчдыг үер усны аюулаас хамгаалаад зогсохгүй энэ хэсэгт Туулын хойд эргээр байрлаж буй бүхий л хотхон, хорооллын оршин суугчдын аюулгүй байдлыг найдвартай хангаж байгаа юм.

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууц, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden