<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 24, 2017

Амжилттай бизнес эмэгтэйн 5 дадал

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг, харин эмэгтэй хүний дотор эр хүн эмээлтэй хазаартай морьтойгоо, гэр орон, үр хүүхдүүдтэйгээ багтдаг гэлцэх нь хэдий хошигнол мэт санагдавч  айлын эзэгтэй байна гэдэг асар том хариуцлагыг бий болгодог. Тэр дундаа бизнес эмэгтэй байх тийм ч амар биш учраас Амжилттай бизнес эмэгтэйчүүдийн баримталдаг 5 дадалыг танилцуулж байна

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг, харин эмэгтэй хүний дотор эр хүн эмээлтэй хазаартай морьтойгоо, гэр орон, үр хүүхдүүдтэйгээ багтдаг гэлцэх нь хэдий хошигнол мэт санагдавч  айлын эзэгтэй байна гэдэг асар том хариуцлагыг бий болгодог. Үүний зэрэгцээ амжилттай бизнес хийнэ, удирдана гэдэг тун амаргүй. Ингээд амжилтанд хүрсэн бизнес эмэгтэйчүүдэд түгээмэл байдаг зарим дадлуудаас танилцуулъя.

1. Тэд зохион байгуулалт сайтай

Бизнес эмэгтэйн хувьд цаг бол алт. Эрчүүд амьдралын зарим зүйлсийг үл тоон, цаг зав анхаарлаа ажилдаа төвлөрүүлдэг бол эмэгтэй хүнд тийм боломж тун бага. Хэдий тэд эрчүүдээс дутахгүй их ажилтай хэдий ч үр хүүхэд, гэр орондоо заавал анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Иймд бага хугацаанд өндөр бүтээмжтэй, ажиллаж амьдрахын үндэс нь хувийн зохион байгуулалтаас шууд хамаардаг гэдгийг тэд сайн мэднэ.

Сайн зохион байгуулалттай эмэгтэйчүүд дараахь дадлуудыг хэвшил болгосон байдаг аж:

  • Төлөвлөдөг. Өдөр тутмын ажлуудаа төлөвлөх нь тэдний цагаа зөв зарцуулах энгийн бөгөөд гол арга нь байдаг.
  • Тэмдэглэдэг. Жирийн хуанли, жижиг дэвтэр, гар утасны апп зэргээс өөрийн дадсан нэгийг сайн ашигладаг. Хэчнээн ой санамж сайтай байсан ч орчин үед бүгдийг цээжлэх боломжгүй.
  • Цагийн юм цагтаа. Төлөвлөсөн ажлаа маргааш гэж хойшлуулахгүй хийж дуусгадаг.
  • Цэгцтэй. Ажлын ширээ, бичиг цаас, утас кабель гээд бүх зүйлс нь цэгцтэй, бараг л 5S-ийг аль хэдийн нэвтрүүлчихсэн байдаг.
  • Санхүүгийн ч зохион байгуулалттай. Орлого, зарлагаа сайн тооцдог нь амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг.

2. Гэр бүлдээ цаг гаргадаг 

Тэд мөнгөний үнэ цэнэ, ач холбогдлыг сайн ойлгодог ч амьдралын гол утга учир нь гэр бүлийн аз жаргалд оршдог гэдгийг бүр сайн мэддэг ажээ. Мөнгө хэдий чухал ч нөхөгдөхгүй цаг хугацааны үнэ цэнийг тань буцааж өгч чадахгүй. Иймд түүний хувьд гэр бүлийнхэнтэй цагийг үр дүнтэй өнгөрөөх нь маш чухал байдаг. Харин гэр бүлээрээ хамтдаа түгээмэл хийдэг зүйлсээс дурдвал:

  • Спортоор хичээллэх. Фитнесс, гүйлт, усан сэлэлт, ... Тэд эрүүл амьдралын хэв маягийн ач тусыг ойлгодог төдийгүй үүнд нөхрөө, хүүхдүүдээ уриалдаг манлайлагч нь.
  • Ой мод, ууланд алхах, авирах. Өвлийн утаанаас холдон цэвэр агаарт гарангаа ажлынхаа стрессийг тайлах төдийгүй гэр бүлтэйгээ харилцаа үүсгэдэг.
  • Гэр бүлээрээ аялдаг. Ялангуяа өвлийн улиралд гэр бүлтэйгээ халуун дулаан оронд аялаад ирдэг нь ажлаар гадаадад яваад ирэхээс огт өөр гэдгийг мэддэг.  
  • Кино, концерт, урлагийн тоглолт үздэг. Урлагийн гайхамшгийг мэдрэх нь ухаан бодлоо амраахад нь туслах төдийгүй хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд ч эерэг нөлөөтэй аж. 
ХОЛБООТОЙ: Орчин үеийн интерьерийн 5 чиг хандлага

 

3. Их ажлын хажуугаар өөртөө цаг гаргаж чаддаг

Амжилттай бизнес эмэгтэйчүүд үргэлж өөртөө зориулан цаг гаргадаг. Гаднаасаа ч мөн дотроосоо ч гэрэлтэж явахын тулд эрүүл, спортлог, идэвхтэй амьдралын хэв маягтай болох нь чухал.  Бага гэлтгүй шинэ зүйлсийн талаар сурч мэдэж авах нь өөртөө оруулж буй асар их хөрөнгө оруулалт билээ.

Та ч бас дараахь зүйлст цаг заавал гаргаж байгаарай:

  • Нийгмийн идэвхтэй харилцаа (networking). Амжилттай бизнес эмэгтэйчүүд бизнесийн хүрээллийн хүмүүстэй нийгмийн идэвхтэй харилцаа үүсгэдэг. Бизнест харилцаа хэр чухлыг тэд сайн мэддэг.
  • Өөрийн гэсэн сонирхол, хоббитой байдаг. Цуглуулах, бичих, дуулах гээд янз бүр байж болох хэдий ч тэдэнд өөрийн гэсэн хобби байдаг.
  • Хувцас, цүнх, гоёл чимэглэл, гоо сайхан. Ажил, ажил гэсээр Людмила Прокофьевна шиг орчин үед байж болохгүйг тэд сайн мэддэг. Гэхдээ энэ бүхний донжийг олдог нь хүндлэхэд хүргэдэг.

 

4. Эерэг хандлагатай

Хандлага, характер хүнийг өнөөдөр хэн бэ гэдгийг төдийгүй ирээдүйд хэн болж хөгжихийг хамгийн хүчтэй тодорхойлдог. Ямар ч дайчин, чадварлаг, сайхан эмэгтэй байлаа ч аливаа зүйлд сөрөг хандлагатай бол амжилтанд хүрэхэд саад болно гэдгийг тэд мэддэг. Өөрийнхөө хандлагыг зөвхөн өөрөө л өөрчилж чадна гэдгийг ойлгодог тул үргэлж аливаа зүйлсийн сайн талыг олж харан, эерэг хандлагыг өөртөө, багтаа болон гэр бүлийнхэндээ бий болгохыг хүсдэг.

Бизнест бэрхшээл, асуудлууд өдөр бүр тулгардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хүнд өдрүүд олон. Эерэг хандлагатай захирлууд бууж өгөх, шантрахын оронд гарц, боломжуудыг эрэлхийлж, олж харснаар асуудлыг шийддэг, тоглолтыг эргүүлдэг нь амжилтынх нь нэгэн "нууц" байдаг. 

 

5. Шинийг санаачилж, үлгэр дууриалал болдог

Амжилттай бизнес эмэгтэйчүүд үргэлж бусдын анхаарлын төвд байдаг. Үүнийгээ ч тэд мэддэг. Тиймээс бусдад үлгэр дууриалал болж, шинийг санаачлагч нь байж чаддаг. Бизнесийн манлайлагчдын түүхүүд, арга туршлагуудын тухай бидний унших дуртай ном, нийтлэлүүд зөвхөн эрчүүдийн тухай байхаа нэгэнт больжээ. Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэрил Сандберг, Пепсигийн гүйцэтгэх захирал Индра Нуй, Yahoo-ийн гүйцэтгэх захирал асан Марисса Майер зэрэг дэлхийн томоохон компаниудыг удирдаж буй эмэгтэйчүүд олон. Шэрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" хэмээх бестселлер олон монгол хэлнээ орчуулагдан олон уншигчдын талархлыг хүлээсэн билээ.

Монголд бизнесийн салбарт ч мөн адил Петровисын Ж.Оюунгэрэл, Таван Богд группын Д.Хулан, MSM-ын С.Болормаа зэрэг олон эмэгтэй захирлууд, энтрепренерүүд амжилттай ажиллаж ирээдүйн бизнесийн манлайлагчдад үлгэр дуурайлал, ментор болж байгаа билээ.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden