<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 12, 2020

Бүтээлч сэтгэлгээ шингэсэн хүүхдийн тоглоомын 10 талбай

Хүүхдийг гадаа тоглуулах нь гар утас, телевиз, компьютерээс холдуулах, агаарт хөдөлгөөнтэй байлгах, бусад хүүхдүүдтэй, хүрээлэн буй орчинтой харьцах, нийгэмших, бие даах зэрэг эрүүл мэнд болоод хүмүүжлийн олон ач холбогдолтой билээ. Гэхдээ, хүүхдийг гадаа тоглуулна гэдэг зөвхөн гадаа гаргахын нэр биш юм. Хүүхэд тоглох орчин нөхцөл бүрдсэн байх учиртай. Үүнд: хүүхдийн өсөлт хөгжил, бие бялдарт сайнаар нөлөөлөх тоглоом, зөв төлөвлөлт бүхий орчны хүчин зүйлс хамаардаг.

Дэлхий дахины хамгийн бүтээлч 12 тоглоомын талбайг танд танилцуулж байна.

  1.  
  1. 1. Авирдаг хөшөө дурсгал

  2. 1.Авирдаг хөшөө дурсгал

АНУ-ийн Миссури мужийн Сэйнт Луи хотын музей “MonstroCity” нь тоглоомын талбай болон хөшөө дурсгалын өвөрмөц хослол юм. Нисэх онгоцнууд, тоглоомын талбайг холбосон шат зам нь хүүхэд гэлтгүй томчуудын сонирхлыг ч татах бүтээн байгуулалт ажээ.

  1. 2. Аварга үсрэх талбай

  2. 2.Аварга үсрэх талбай

Токио хотын өмнөд хэсэгт байх “Hakone Open Air Museum” нь олон өнгө гэрлийн цуглуулгаараа алдартай музей билээ. Харин энэхүү үзэсгэлэнд байх хэд хэдэн хүүхдэд зориулсан байгууламжийн нэг нь 12 хүртэлх тооны хүүхдийг багтааж чадах аварга том тороор хийсэн үсрэх талбай юм.

  1. 3. Үлэмж биет гулсуур

  2. 3.Үлэмж биет гулсуур

Нью-Йорк хотын хоёр томоохон барилгын дунд байх 7.6 метр өндөр, 9 метр урт үлэмж биет нь Брүүклиний уран барималч Том Оттэрнэсний бүтээл юм. Тэрээр энэхүү гулсуурыг хүүхдүүд хөгжилдөн авирах, өндөр дээрээс үлэмж биет болсон мэт орчин тойрныг харах боломжтой бүтээжээ.

  1. 4. Питер пэний үлгэрийн орон

  2. 4.Питер Пэний үлгэрийн орон

Английн Диана гүнжийн дурсгалд зориулан бүтээсэн энэ тоглоомын талбайг Питер Пэний үлгэр дээрээс сэдэвлэжээ. Үлгэр болон хүүхэлдэйн кинонд гардаг Америкийн уугуул иргэдийн урц, модон цайз, далайн дээрэмчдийн завь зэрэг нь хүүхдийн төсөөллийг хөглөх бол олон сандал, ариун цэврийн өрөө, цайны газар зэрэг нь томчуудын тав тухад нийцжээ.

  1. 5. Уд модон урцууд

  2. 5.Уд модон урцууд

Даничууд нийслэл Копенгаген хотдоо дэлхийн хаана ч байдаг ердийн хүүхдийн парк байгуулахын оронд “Nature Playground” нэртэй, байгалийн хэсэг мэт бүтээн байгуулалт хийжээ. Энд уд модон урц, бут сөөгөн төөрдөг байшин, сонирхолтой хэлбэртэй зам жим, модон гүүр зэрэг хүүхдийн сонирхлыг татам олон зүйл байгальд ууссан мэт оршдог байна.

  1. 6. Долоон ертөнцийн орон

  2. 6. Долоон ертөнцийн орон

Арканзац голын хөвөөнд байх АНУ-ийн Тулса хотын “Gathering Place” нь 2018 онд 465 сая ам.долларын өртөгтэй бүтжээ. Хөлд ороод удаагүй хүүхдээс эхлээд үеийнхэнтэйгээ тоглох ид насандаа байгаа хүүхэд зэрэг ялгаатай насны бүлгийн хүүхдэд зориулсан долоон тусгай талбартай энэ тоглоомын талбай нь тэргэнцрийн зам, сонсголын бэрхшээлд зориулсан хэрэгсэл зэргийг ч орхигдуулсангүй.

  1. 7. Гулливерийн аялал

  2. 7.Гулливерийн аялал

Испанийн Валенсиа хотын “Parque Gulliver” нь алдарт Гулливерийн аялал зохиолын одой хүмүүсийн орныг санагдуулам ажээ. Энд хүүхдүүд газарт хэвтэх үлэмж том Гулливерийн бие дээгүүр авиран наадах боломжтой.

  1. 8. Тэргэнцэртэй хүүхэд ч тоглох эрхтэй

  2. 8.Тэргэнцэртэй хүүхэд ч тоглох эрхтэй

АНУ-ийн Умард Виржиниа мужийн “Clemyjontri Park” нь тэргэнцэртэй хүүхдэд зориулсан гадаргуутай тоглоомын талбай, өндрийг нь тохируулсан тоглоом, тусгай савлуур зэргээрээ онцлогтой. Түүгээр ч зогсохгүй хүүхдэд сонирхолтой байх дөрвөн өөр төрлийн бүсэд тоглоомын талбай хуваагддаг байна.

  1. 9. Годзилла цамхаг

Токио хотын “Nishi Rokugo Park”-ийн хүүхдийн тоглоомын талбай нь бүх зүйлээ машины дугуйгаар бүтээжээ. Гулсуур, савлуураас эхлээд хоёр давхар байшинтай дүйцэхүйц өндөр Годзилла араатан ч энд байдаг аж.

9.Годзилла цамхаг-1

  1. 10. Дэлхийг багтаасан номын сан

  2. 10.Дэлхийг багтаасан номын сан

Данийн “Aarhus” иновацийн төвийн номын сан нь луужин дээрх зүг бүрийг тодорхойлох таван хэсэгтэй “Playground Kloden” тоглоомын талбайтай. Энд хүүхдүүд дэлхийгээр аялагч болон тоглож, орос баавгайгаас эхлээд Карибийн тэнгисийн галт уулаар зочлох боломжтой.

  1. 11. Тарзан шиг дүүлэх цэцэрлэгт хүрээлэн

  2. 11.Тарзан шиг дүүлэх цэцэрлэгт хүрээлэн

Нью-Йоркийн Брүүклин гүүрийн таван тоглоомын талбай нь Тарзаны савлуур, хоёр давхар гулсуур, усан сан, аварга том элсэн талбай зэрэг байгалийн орчинг Манхэттэний хаяанд байгуулснаараа онцлогтой ажээ.

  1. 12. Байгалийн хүрээлэн

  2. 12. Байгалийн хүрээлэн

Парис хотоос холгүй орших толгодод байрлах “Parc de Belleville” нь хотынхоо хамгийн шилдэг тоглоомын талбайд тооцогддог. Модоор бүтээсэн энэхүү байгууламж нь хүүхдийг байгальд ойртуулах, өвөрмөц содон орчинтой танилцуулах зориулалттай.

 


ШОУРҮҮМЭЭР ЗОЧЛОХ УУЛЗАЛТ ТОВЛОХ

Та River Garden хотхоны шоурүүм буюу загварын байранд өөрийн биеэр зочлохыг хүсвэл дараах холбоос дээр дарж уулзалт товлоно уу. Танд баярлалаа

Уулзалт товлох