<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 2, 2017

Гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулцгаая

Жилийн хамгийн сэтгэл догдлуулам онцгой мөчүүдийн нэг бол яахын аргагүй шинэ жил билээ. Гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, гайхалтай сайхан дурсамж бүтээхэд тань туслах шинэ жилээр гэрээ тохижуулах санааг хүргэж байна. 

Жижиг хэрэглэлүүдээр чимэх

жижиг хэрэгслүүд байрлуулах

Бүтэц, хэлбэр, хэмжээ энэ бол дизайны тэнцвэрийг хадгалах гол түлхүүр юм. Шавар ваар, уран баримлыг шилмүүс модны мөчир, цэцэг гэх мэт байгалийн органик элементтэй хослуулах нь илүү тансаг бөгөөд чамин харагдах болно.

Мэдээж цэцгэн хэлхээ бол шинэ жилийн уур амьсгал оруулах хамгийн гайхалтай чимэглэл байх болно.

Гэрэл

Жижиг хэрэглэлүүдээр чимэх

Олон төрлийн хэмжээ, хэлбэртэй гэрэл, лаа, дэнлүү нь илүү дулаан уур амьсгал бүрдүүлэх болно. Камен зуух дээр өндөр лааны сууринд хавтгай өргөн хэмжээтэй лааг хослуулж байршуулах нь илүү сүрлэг харагдана. Харин дэнлүүний хэмжээ том байх тусмаа гэрт тань өнгө нэмж, гайхалтай уур амьсгалыг бий болгоно.

 

ХОЛБООТОЙ"River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл

 

Өнгө

Өнгө

Гэрийн интерьерт хамгийн чухал элемент бол өнгө. Та гэрийнхээ интерьерт тохируулж шинэ жилийн чимэглэлээ сонгож болох ч илүү тансаг чамин харагдуулахын тулд алтлаг, мөнгөлөг өнгийг нэмж өгөөрэй. 

Үнэр

Үнэр

Шинэ жилийн гайхалтай уур амьсгалыг мэдрүүлэх өөр нэг зүйл бол үнэр. Энэ улиралын үнэрийг илтгэх нарс, цангис, гацуур, синнамоны үнэрийг лааны сонголтондоо оруулаарай. Мөн баярын ширээний зоогондоо анхилуун үнэрт тосыг хэрэглэх нь илүү сайхан мэдрэмжийг төрүүлэх болно.


"Интерьер ба өнгө" цахим ном

Интерьерт өнгөний гүйцэтгэх үүрэг асар их. Өнгө таны гэр бүлийн өнгө төрхийг илэрхийлэхээс гадна, таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хувь хүний тань талаар илэрхийлж байдаг. Та өнгө интерьерт ямар үүрэг гүйцэтгэдгийг доорх цахим номыг татсанаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Интерьер ба өнгө