<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 23, 2017

Жижиг гал тогоог хэрхэн эмх цэгцтэй харагдуулах вэ?

Айл гэрийн хамгийн чухал хэсгийн нэг бол мэдээж гал тогоо. Гэрийн эзэгтэйн ихэнх цагаа өнгөрүүлдэг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэрийнхээ гол хэсгийг хэрхэн тохижуулах вэ? гэсэн асуулт хүн бүрт байдаг. Энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд гал тогоогоо тэр тундаа жижиг гал тогоог хэрхэн тохижуулж, эмх цэгцтэй харагдуулах талаар санаа өгөхөөр бэлтгэлээ.

Тавилгаа сонгох 

1-2223.jpg

Гал тогоонд хоол, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд олон зүйл хадгалж, байршуулах хэрэгтэй болдог. Бага багаар цуглуулсаар байгаад гал тогооны эд хэрэгслүүд нэг мэдэхэд л багтахгүй болдгийг та анзаарсан л байх. Үүнийг жижиг гал тогооны хувьд хэрхэн шийдэх вэ? Жижиг зайд байгаа бол бүх зайг үр бүтээлтэй ашиглахад гол анхаарлаа хандуулах нь чухал тиймээс шалнаас тааз хүртэлх зайг бүрэн ашиглан гал тогооны тавилгаа зохион байгуулах нь зөв сонголтуудын нэг яах аргагүй мөн. Мэдээж гал тогооны тавилгыг бүхлээр нь хаалгатай шүүгээгээр шийдэх нь тухайн орчинд байгаа хүнд давчуу, хаалттай мэдрэмж төрүүлдэг тиймээс задгай, ил, шилэн тавиуруудыг нэмж төлөвлөх нь зүйтэй.

 

ХОЛБООТОЙ"River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл

 

Өнгөө зөв сонгох 

Өнгөө зөв сонгох

Гал тогоо гэлтгүй интерьерийн хувьд жижиг зайг том харагдуулах аргуудын нэг бол гэгээлэг, цайвар өнгө ашиглах. Тиймээс энэ арга ч мөн гал тогоонд үр нөлөөгөө өгдөг. Учир нь гал тогооны жижиг орчинг илүү зайтай, том, тохилог харагдуулахыг хүсч байвал тавилгын болон ханын өнгийг цагаан, сувдан цагаан, бүдэг саарал гэх мэт цайвар гэгээлэг өнгөөр сонгон эмх цэгцтэй, цэмцгэр орчинг бүрдүүлээрэй. 

Гал тогооны жижиг хэрэгслүүд ашиглах

гал тогооны хэрэгслүүд ашиглах

Гал тогооны жижиг хэрэгслүүд ашиглах

Хоол бэлтгэх амтлагч, бүтээгдэхүүн, халбага, сэрээ гэх мэт зүйлүүдийг эмх цэгцтэй, зөв зохион байгуулах нь хүмүүсийн хувьд бас нэг толгой өвтгөсөн асуудал болдог. Үүнийг шийдэх шийдэл нь амтлагч, гоймон гэх мэт бусад хүнсний хуурай бүтээгдэхүүнийг шилэн, тунгалаг саванд хадгалах, гал тогооны тавилгатай өнгө дагуу тавиур, өлгүүр гэх мэт зүйлсийг ашиглах, тавилгын загвар гаргаж байхдаа өнцөг булан бүрийг ухаалгаар ашиглах шийдвэр гаргах зэрэг нь гал тогоон дахь сул зүйлсийг эмх цэгцтэй байлгахад тусалдаг.

Энэ мэтчилэн жижиг гал тогоог тохижуулж, эмх цэгцтэй харагдуулах, ухаалгаар зохион байгуулах олон арга, техникүүдийг туршиж үзэн гэр бүлийнхнийхээ тав тухыг хангасан, тохилог орчинг бүрдүүлээрэй.


"Интерьер ба өнгө" цахим ном

Интерьерт өнгөний гүйцэтгэх үүрэг асар их. Өнгө таны гэр бүлийн өнгө төрхийг илэрхийлэхээс гадна, таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хувь хүний тань талаар илэрхийлж байдаг. Та өнгө интерьерт ямар үүрэг гүйцэтгэдгийг доорх цахим номыг татсанаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Интерьер ба өнгө