<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 4, 2023

"Лакшери" гэх ойлголтын өөр өөр өнцгүүд

Тансаг зэрэглэлийн амьдралын хэв маягийн тухай ойлголт нь тухайн зах зээл, үндэстнүүдийн соёлоос хамаарч өөр өөр байдаг ойлголт юм.  Тансаг байдал нь ихэвчлэн баян чинээлэг, элбэг дэлбэг байдалтай холбоотой байдаг ч түүний тодорхойлолт нь тухайн бүс нутаг, нийгэмд баримталдаг үнэт зүйлсээс хамааран ихээхэн ялгаатай байж болно.

Энэхүү блогт бид тансаг амьдралын хэв маягийн олон янзын тайлбар, янз бүрийн зах зээл, соёлд энэ ойлголт хэрхэн өөр өөрөөр ойлгогддог талаар дэлгэрүүлэх болно. 


Барууны тансаг амьдралын хэв маяг:


Барууны соёлд тансаг байдал нь онцгой байдал, эд баялаг, эд хөрөнгөтэй ижил утгатай байдаг. Энэ нь тансаг хаус, дээд зэрэглэлийн загвар, тансаг хоол зууш, баян тансаг амралт цэнгээн зэргээр ойлгогддог. Нийгэмд ямар нэг статус олж авах, тансаг зэрэглэлийн брэндүүдэд онцгой ач холбогдол өгөх зэрэг нь тансаг амьдралын хэв маяг. Түүн дотроо аливаа үйлчилгээ, брэндийн чанарт голлон ач холбогдол өгөх, тусгай  үйлчилгээг эрэлхийлэх нь барууны тансаг зэрэглэлийн зах зээлд гол байр суурь эзэлдэг.


Дорно зүгийн тансаг амьдралын хэв маяг:


Барууны үзэл баримтлалаас ялгаатай нь дорнын соёл тансаг байдлыг уламжлал, өв уламжлал, оюун санааны өсөлттэй холбодог. Зохицуулалт, тэнцвэрт байдал, хувийн сайн сайхан байдалд анхаарлаа хандуулдаг. Тансаг зэрэглэлийн амьдрал гэдэгт бясалгалын амралт, уламжлалт анагаах ухааны дасгалууд, байгальд ойр байх зэрэг багтаж болно. Дорно дахины тансаг байдал нь мөн гар урлал, харагдах байдалд бус бодит байдалд илүү ач холбогдол өгөх, эртний уламжлалаа хадгалах гэх мэтийг тансаг байдал гэж ойлгодог. 


Ойрхи Дорнодын тансаг амьдралын хэв маяг:


Ойрхи Дорнодын тансаг амьдралын хэв маяг нь баян чинээлэг байдал, зочломтгой байдал, Исламын үнэт зүйлсийн хослолоор тодорхойлогддог. Өндөр зэрэглэлийн орон сууц, тансаг зугаа цэнгэл, зохион байгуулах урлаг нь эдний соёлд чухал байр суурь эзэлдэг. Ойрхи Дорнод дахь тансаг зэрэглэлийн тухай ойлголт нь нийгэмд буцаан өгөх, нийгмийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг чухалчилдаг буяны үйлсийг хамруулан ойлгодог.


Азийн тансаг амьдралын хэв маяг:


Азиудын хувьд тансаг зэрэглэлийн маш олон төрлийн зах зээлтэй бөгөөд тус бүр өөрийн гэсэн өвөрмөц тайлбартай байдаг. Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн зарим оронд тансаг хэрэглээ нь технологийн шинэчлэл, минимализм, нарийн ширийн зүйлд нямбай анхаарал хандуулахтай зэргийг ойлгодог. Энэтхэг, Хятад зэрэг бусад Азийн оронд тансаг байдал нь соёлын өв, гоёл чимэглэлийн гар урлал, нийгмийн байр суурийг илэрхийлдэг.


Африкийн тансаг амьдралын хэв маяг:


Африкийн тансаг амьдралын хэв маяг нь түүний соёлын баялаг өв, байгалийн гайхамшигтай  гүн гүнзгий үндэс сууриар холбогдсон байдаг. Үүнд Африк тивийн сэтгэл хөдөлгөм газар нутаг, зэрлэг ан амьтдыг харуулсан тансаг сафари, эко зочид буудал, тогтвортой аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг багтааж болно. Мөн Африкийн тансаг байдалд хөдөө орон нутгийн гар урлал, овгийн уламжлал, зөвхөн хувь хүний онцлогт тохирсон тусгай үйлчилгээ, тусгай брэнд зэргийг ойлгож болно. 


Холимог соёл буюу глобал түвшинд тансаг амьдралын хэв маяг:


Даяаршсан өнөөгийн ертөнцөд тансаг амьдралын хэв маяг нь ихэвчлэн өөр өөр соёлын нэгдэлд тулгурласан байдалтай байна. Аялал жуулчлал, сошиал медиа, даяаршлын өсөлт нь тансаг зэрэглэлийн зах зээлийг илүү уялдаатай болгоход хүргэсэн. Энэхүү соёлыг хослуулсан нь янз бүрийн бүс нутгаас санаа, урам зориг, эрч хүч  авч, тансаг амьдралын хэв маягийг агуулсан өвөрмөц тансаг өөрийн гэсэн тансаглалыг бий болгох боломж их болсон тул хязгааргүй ойлголт болсон. 


Тансаг амьдралын хэв маягийн тодорхойлолт нь нийгмийн үнэт зүйл, уламжлал, хаашаа чиглэж байгаа хүсэл эрмэлзлийг тусгаж, зах зээл, соёл иргэншлээс хамаарч өөр өөр байдаг. Эдгээр соёлын нюансуудыг ойлгох нь тансаг зэрэглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчид зорилтот хэрэглэгчийнхээ сонголт, хүсэл шаардлагыг үр дүнтэйгээр хангахад зайлшгүй шаардлагатай. Тансаг зэрэглэлийн амьдралын хэв маягийн олон талт байдлыг үнэлж, хүлээн авснаар тансаг зэрэглэлийн брэндүүд бүхий бизнесүүд харилцаа холбоог бий болгож, соёлын өвийг тусгасан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. 
Газар газрын тансаг амьдралын хэв маягийг нарийн ухаж ойлгосноор бүтээгдэхүүн үйлчилгээндээ амжилттайгаар тусгасан хэд хэдэн жишээг дурдвал:


Gucci болон Dapper Dan хамтын ажиллагаа:

Барууны тансаг зэрэглэлийн брэнд Gucci нь Африкийн гоо зүйг барууны тансаг загвартай хослуулдгаараа алдартай Харлемд амьдардаг нэрт дизайнер Dapper Dan-тай хамтран ажилласан. Хамтын ажиллагааны үр дүнд Gucci-ийн дээд зэргийн гар урлалыг Даппер Данийн гудамжны хувцасны мэдрэмжтэй хослуулж, барууны тансаг байдлыг Африк-Америкийн соёлын нөлөөлөлтэй хослуулсан коллекцийг бий болгов.


Aman Resorts:

Aman Resorts нь дизайн, зочломтгой байдлаараа Дорно болон Барууны соёлын нөлөөг амжилттай хослуулсан тансаг зэрэглэлийн зочид буудлын брэнд юм. Aman зочид буудлуудын байшин барилга тус бүр нь тухайн орны архитектурын хэв маяг, материал, өв уламжлалыг дизайндаа шингээж, тансаг байдал, үйлчилгээний өндөр стандартыг хадгалдаг. Тухайн газрын мэдрэмжийг бий болгох брэндийн философи нь зочдод очих газрынхаа соёл, өв уламжлалыг мэдрэхийн зэрэгцээ тансаг зэрэглэлийн зочид буудалд тухлах боломжийг олгодог.


Omakase ахлах тогоочийн цэс:

"Би чамд даатгая" гэсэн утгатай япон хэлээр орчуулагдсан "Омакase" гэдэг нь ахлах тогооч хамгийн шинэхэн орц найрлага, хоол хийх ур чадвартаа тулгуурлан захиалгат цэсийг бий болгохыг хэлдэг. Энэ нь барууны орнуудад алдартай болж, Японы уламжлалт хоолны нарийн мэдрэмж, ур чадварыг барууны хоолны чиг хандлага, танилцуулгын хэв маягтай хослуулсан энтертэйнмэнт юм.

 
Зенит цагны брэнд Хятадын Цагаан сард зориулсан тусгай загвар:

Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Зенит нь Хятадын Цагаан сарын баярыг тохиолдуулан Хятадын соёлын элементүүдийг загвартаа шингээн тусгай цагийг худалдаанд гаргасан.

Why I Love It: The Vacheron Constantin Metiers d'Art Lunar New Year Watches,  Plus a Brief Survey of "Year of the Rabbit" Limited Editions - Worn & Wound

Цөөн тоогоор хийх боломжтой тусгай хэвлэлттэй эдгээр цагнууд нь ихэвчлэн нарийн сийлбэр, Хятадын уламжлалт хээ, өршөөлийн бэлгэдэлтэй бөгөөд барууны цагны урлалыг дорнын гоо зүйтэй хослуулсанаараа маш амжилттай кампанит ажил болсон. 

New Call-to-action