<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 29, 2018

Олон улсын жишигт хүүхдэд ээлтэй орон сууцны барилга ямар байдаг вэ?

Гэр бүлийн баяр баясал, гол  утга учир болсон энхрий бяцхан үрсдээ эцэг, эх бүр анхаарал халамж тавьж ирээдүйд нь санаа зовж, эртнээс анхаарч байдаг билээ.  Хүүхдийг өсөж том болоход хүрээлэн буй орчин хамгийн их нөлөөтэй. Тэгвэл таны амьдарч буй байр, орон сууц хүүхэд тань өсөж торниход ээлтэй, тоглож наадахад аюулгүй, эрүүл мэндэд нь ээлтэй байж чадаж байгаа юу?Энэхүү ойлголт нь олон улсад эцэг эхчүүдийн зайлшгүй анхаарах шаардлагатай сэдэв болдог. Тиймээс энэхүү нийтлэлээрээ олон улсын жишигт нийцсэн хүүхдэд ээлтэй барилгууд ямар ямар шаардлагыг хангасан байдаг талаар бичиж орууллаа.

Насны ангилалд таарсан тоглоомын талбайтай байх

Хүүхдийн насны онцлог

Хүүхэд бүр насны онцлогоосоо шалтгаалаад танин мэдэхүйн сурах, хөгжих, оюун ухааны үйл явц зэрэг нь өөр байдаг. Тэгвэл үүнээс хамаараад хүүхдийн хүрээлэн буй орчинд зайлшгүй байх шаардлагатай зүйлс нь хүртэл өөр байдаг байна. 

0-8 насныханд - Мэдрэхүйд суурилсан харилцаа хэрэгтэй байдаг учир байгаль орчинтойгоо холбогдож орчноосоо суралцаж мэдрэх зүйлс байх хэрэгтэй юм. Жишээлбэл модны навчинд хүрэх, шувууны жиргээ сонсох, цэцэгсийг үнэрлэх зэрэг ногоон байгаль орчинтой харьцах үйлдлүүд багтана. Мөн эцэг эхийн байнгын хараа хяналт байхгүй байсан ч хамаагүй аюулгүй хамгаалалттай, харуултай орчин байвал  илүү бие даасан чадвартай болдог.

8-12 насныханд Хөршүүдтэйгээ ойр олон нийт хүрээлсэн орон зай хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байрны найзуудтай болж хамтдаа тоглох боломжтой байх хэрэгтэй.

12-17 өсвөр насны хүүхдүүдэд Үе тэнгийнхэнтэйгээ сууж ярьж хөгжилдөх саад болон сандлууд хотхон дотор байх хэрэгтэй. Мөн хувийн орон зайг нь хангасан тусдаа өрөөтэй байх хэрэгтэй. 

ХОЛБООТОЙ: Өсвөр насны хүүхдэд сэтгэх боломж олгох нь чухал

Орчин тойрны аюулгүй байдал

Хүүхэд тоглож наадахад саадгүй хүүхдийн тоглоомын талбай

Өмнө нь дурдсан шиг эцэг эхийн байнгын хараа хяналт байх шаардлагагүйгээр хүүхдүүд хоорондоо өдрийн цагаар тоглоомын талбай дээр найзуудтайгаа ганцаараа байхад хүртэл аюулгүй хамгаалалт, харуулаас гадна хүрээлэн буй орчны аюул, саадгүй орчинтой байх шаардлагатай. Үүнд замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг багтана. 

ХОЛБООТОЙ: Таны хүүхдийн амьдрах орчинд заавал байх шаардлагатай зүйлс

Хүүхдийн өрөө

Хүүхдийн өрөө

Хүүхдийн өрөөний хэмжээ нь хэт жижиг байж болохгүй. Олон улсын стандартаар нэг хүүхдийн өрөө хамгийн багадаа 18м2-ийн талбайтай байх хэрэгтэй гэсэн байдаг. Хэрвээ бага насны хүүхэдтэй бол цонхны хамгаалалт, хаалга ширээний өнцгийн хамгаалалт заавал хийгдсэн байх шаардлагатайг мөн анхаарах хэрэгтэй байдаг.

ХОЛБООТОЙ: Хүүхдээ хүмүүжүүлэхэд орчин хамгийн чухал


 "Garden City 2" хотхон

Нийслэл хотын шинэ суурьшлын бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

"Garden city 2" хотхон