Сэтгэл санааны эрүүл тайван байдал нь аз жаргал төдийгүй ажлын амжилт бүтээлд шууд төлөөлдөг чухал хүчин зүйл юм. Төлөв түвшин бөгөөд тайван амгалан байхад тань туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.
Бүх зүйлийг хянаж удирдах гэсэн бодол нь сэтгэл зовнилын эх үүсвэр юм. Тиймээс өөрөөсөө хамаарах зүйлсэд буюу өмнөө байгаа ажилд төвлөрч, илүү бодолд бүү автаарай. Энэ нь таны бодол сэлгүүцэж, хийсвэр шинэ асуудал үүсгэхээс сэргийлэх болно.
Их ажилд дарагдан завгүй өрнөсөөр дуусах өдрүүд бий. Тэгвэл та хэдий завгүй байсан ч хэсэг хормыг өөртөө гаргаж, хийж буй үйлдэл, түүний чанар, үр дагаврыг тунгаах нь тухайн цаг мөчид хийж буй зүйлээ сайжруулах түлхүүр юм.
Сэтгэл зовнил мэдрэх үед хийж буй зүйлээ түр орхиж богино завсарлага авах нь чухал юм. Сандлаасаа босч хэсэг алх, агаарт гар эсвэл хөгжим сонс. Орчноо солих нь тархинд бодлоо өөрчлөх нэгэн дохио болдог бөгөөд өөрийн эргэн тойронд байх эерэг зүйлс танд илүү тод анзаарагдана.
Олон тохиолдолд таны бодлыг чилээж буй зүйл нь таны өөрийн бодож олсон хийсвэр асуудлууд байдаг. Айдсаас бүү ай. Ийнхүү айдас эргэлзээ, сэтгэл зовнилыг дарж сурах нь дараагийн удаа ижил мэдрэмжүүд бий болохоос сэргийлэх, түүнийг арилгахад таныг бэлтгэх юм.
Амжилттай хүмүүсийн нэгэн нууц нь анхаарал, бодлоо төвлөрүүлэн чиглүүлэх зүйлд зохицуулалт хийх юм. Хүн бүрт л бүтэлгүйтэл тохиолддог боловч түүнийгээ эргэн санаж, хэт автах нь сэтгэлзүйн хувьд нуралтыг бий болгодог. Бүтэлгүйтэл бол таны өсч хөгжихөд тусалсан нэгэн шат гэдгийг санаж, зөвхөн урагш алхаарай.