<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jul 26, 2021

Түүхэндээ хамгийн өндөр зардалтай Токио 2020-Зуны Oлимп

Олимпын наадмыг зохион байгуулах нь тухайн хотод ямар ач холбогдолтой вэ?

Олимпын наадам болон Дэлхийн аврагын тэмцээн зэрэг спортын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах нь тухайн улс оронд эдийн засагт эерэг нөлөөлөл авчирдаг уу? 

Олимпын наадам гэдэг бол дэлхийн улс орнуудыг нэгдэн нийлүүлэх, эв санааны томоохон арга хэмжээ бөгөөд энэ утгаараа дэлхийн улс орнууд энэ наадмыг өөрийн улс орондоо зохион байгуулах эрхийг авахын тулд тодорхой үзүүлэлтүүдээр өрсөлддөг.

2020 оны Зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авахын тулд Япон улс 2011 онд Олимпын Хорооноос зохион байгуулсан 2 шаттай шалгаруулалтад оролцож Туркийн Истанбул, Испанийн Мадрид, Катарын Доха, Азербажаны Баку хотуудтай өрсөлдөн энэхүү эрхээ авсан байдаг.

Ковид 19 цар тахлын жилүүд ирж огт тооцоолоогүй эрсдэл авчирснаар энэ наадам хойшлон 2021 онд зохион байгуулагдах болсон нь Олимпын наадмын түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Олимпын наадам цуцлагдсан 3 тохиолдол түүхэнд үлдсэн байдаг бол хойшлогдсон цор ганц тохиолдол нь Токиогийн олимп боллоо.

201803_01

Цуцлагдсан 3 тохиолдол бүгд дэлхийн дайны нөлөөллөөс үүдэлтэй гэж тэмдэглэгджээ.Олимпын наадмыг зохион байгуулснаар тухайн оронд эдийн засгийн ач холбогдлуудтай боловч нөгөө талдаа зардлын хувьд маш өндөр байдаг. Эдийн засгийн ач холбогдлууд нь :

Хөрөнгө оруулалт талаас гадны хөрөнгө оруулагч нар Олимп зохион байгуулсан хотод хөрөнгө оруулснаар их хэмжээний татварын орлого төвлөрч улмаар тухайн хотын төсвийн орлогыг нэмэгдүүлэх шууд ач холбогдолтойгоос бөгөөд Олимпын наадмыг зохион байгуулахын тулд томоохон бүтээн байгуулалтуудыг хийснээр ажлын байрыг нэмэгдүүлж энэ нь дам нөлөөллөөрөө эдийн засагт ач холбогдол үзүүлдэг.

Тамирчид болон үзэгчдийн байрлах зочид буудлуудыг зарим хот шинээр барьж байгуулдаг бөгөөд энэ нь ажлын байрыг нэмэгдүүлдэг бөгөөд Олимпын наадмын дараа олимпын хотхоныг иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн жишээ ч байдаг. 

2012 оны Лондонгийн Олимпд зориулж Зүүн Лондонд томоохон хурдны галт тэрэгний замыг барьсан нь зардлын хувьд ердөө 3 долоо хоног зохион байгуулагдах Олимпын наадмын хувьд өндөр боловч урт хугацаандаа ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон.

Токио 2020 зуны олимпын бэлтгэл ажлыг хангахад 68,000 үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 1,43 тэрбум ам.долларын өртөгтэй барьж байгуулсан. Мөн хөнгөн атлетик болон хүндийн өргөлтийн тэмцээнүүдийг зохион байгуулах томоохон бүтээн байгуулалтуудыг ч шинээр барьж байгуулсан байна.

Аялал жуулчлал. Олимпын наадмыг зохион байгуулах оронд хамгийн том эдийн засгийн ач холбогдол өгдөг салбар бол аялал жуулчлал юм. Наадмыг зохион байгуулснаар ирэх жуулчид тухайн орны эдийн засагт орлого авчирснаар бизнесүүдийг дэмжих гол хөшүүрэг болдог. Гэвч энэ жилийн Токио 2020 зуны Олимпыг Ковид 19 нөхцөл байдлын улмаас үзэгчгүй зохион байгуулж байгаа нь энэ салбараас олох байсан орлогыг 91.9% бууруулсан гэсэн тооцоолол байна.

Маркетингийн ач холбогдол. Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан хотыг дэлхийн газрын зураг дээр “tag” лдаг нь тухайн хотод Олимпын наадам зохион байгуулагдсан гэдэг том сурталчилгаа болдог.

44cfb7a2-b714-4905-a4c7-37e82284d401

Хэдийгээр Олимпийн наадам зохион байгуулах нь дээрх ач холбогдлуудтай боловч зардал талдаа маш өндөр байдаг. Ердөө 3 долоо хоног үргэжлэх арга хэмжээнд зориулж маш томоохон бүтээн байгуулалтуудыг хийх шаардлага гардаг бөгөөд үүнд татвар төлөгчид, хотын оршин суугчид тэр бүр дуртай байдаггүй. Маш том цэнгэлдэх хүрээлэн нь дараа нь ашиглагддаггүй гэх зэрэг сул талууд их байдаг. Монтрел, Атенс зэрэг хотууд хасах баланстайгаар Олимпийг зохион байгуулсан туршлагууд ч байна. Үүний зэрэгцээ амжилттай зохион байгуулсан хотуудад Лондон, Барселон, Бээжинг хотууд ордог байна.

Зардал. Олимп зохион байгуулах зардал сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлага үүсч байгаатай салшгүй холбоотой юм. Энэ зардлыг зөвхөн тасалбарын борлуулалт ивээн тэтгэлгээс нөхөх боломж хомс байдаг. Энэ зардлыг тухайн улсын татварын орлогоос нөхөх нь татвар төлөгчдөд төдийлөн таалагддаггүй.

1970 онд тооцоолсноор Монтрелийн Олимп 120 сая ам.долларын төсөвтэйг ээр зохион байгуулагдах байсан боловч энэ нь 1973 он хүртэл 310 сая ам.доллар болж өссөнөөр энэ хот 30 жилийн турш Олимпын наадмаас үүссэн өрийг төлсөн гэх мэт.

Токио 2020 Олимпын наадам цар тахлын улмаас 1 жил хойшлогдсоноор түүхэндээ хамгийн өндөр зардалтай Олимпын наадам болж байна. Анх наадмыг нийт 26 тэрбум ам.долларын төсөвтэй зохион байгуулах тооцоо гарч байсан ч хойшлогдсоноор энэ зардал 2,8 тэрбум ам.доллараар нэмэгдсэн.

opening-ceremony-olympics-day-0

Алдагдсан боломж. Олимпыг зохион байгуулах зардлыг татварын орлогоос бүрдүүлдэг тул татвар төлөгчид энэ зардлаар дараа нь ашиглагдах нь тодорхойгүй том цэнгэлдэх хүрээлэн Олимпын хотхон зэрэг бүтээн байгуулалтуудыг эсэргүүцэх нь их байдаг. Үүний оронд нийгмийн эрүүл мэнд, боловсрол зэрэгт хөрөнгө оруулах эсвэл орон сууцжуулах хөтөлбөр зэрэгт хөрөнгө зарцуулах ёстой гэж үзэх нь бий.

Тухайн улсын бизнесүүдийн боломж хязгаарлагдмал болдог. Олимпийн наадмын үеэр Coca Cola, Visa, Samsung зэрэг үндэстэн дамнасан томоохон брэндүүд Олимпийн наадмын үндсэн ивээн тэтгэгчээр олон жил дараалан ажиллаж байдаг нь бусад жижиг бизнесүүдийн боломжийг байнга хязгаарлаж байдаг.

Иймд Олимпын наадам болон спортын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах шийдвэр нь маш олон талт хамтын ажиллагааны хүрээнд татвар төлөгчдийн эрх ашигт үндэслэн гаргадаг томоохон шийдвэр байдаг. Токио 2020 Олимпын наадмыг ийн өндөр зардлаар зохион байгуулах нь Японы ард түмний эсэргүүцэлтэй ч тулж байсан. 

Эхсурвалжууд https://www.cbssports.com/olympics/news/japan-unveils-1-43-billion-tokyo-olympic-stadium-where-2020-games-will-take-place/

https://www.japantimes.co.jp/news/2021/06/27/business/olympics-economic-risks-benefits-japan/