Унтлагын өрөөний гэрэлтүүлгээ хэрхэн сонгох вэ?
Бид гал тогоондоо хоол ундаа бэлдэж, зочны өрөөндөө зочдоо хүлээн авч амрах, гэр бүлээрээ яриа өрнүүлэх дуртай байдаг, тэр дундаа урт удаан ажлын өдрийн дараа ихэнх хүмүүс гэртээ ирээд унтлагын өрөөндөө цагийг өнгөрөөж, амрах дуртай байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
Танай гэрийн өрөө болгон өөрийн гэсэн онцлог үүргүүдтэй байдгийг бид бүгд мэднэ. Гал тогооны тохижилтыг эзэгтэй нарт хоол ундаа бэлдэж, хооллоход тохиромжтой байлгах үүднээс тохижуулах ёстой бол зочны бөгөөд унтлагын өрөөнүүдэд тайван, амар амгаланг орчинг бий болгож амрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс бидний хүссэн орчинг бүрдүүлэхэд тавилга, эд хогшлоос гадна хамгийн ихээр нөлөөлөх зүйл бол гэрэлтүүлэг юм.
Иймээс бид энэ удаа та бүхэнд унтлагын өрөөний гэрэлтүүлгийг сонгохдоо анхаарах ёстой хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна.
Унтлагын өрөөний гэрэлтүүлгийг сонгоход үндсэн 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Ямар төрлийн гэрэл сонгомоор байгаагаа бодох
- Өрөөний аль хэсгүүдэд хэр их хэмжээтэй гэрэлтүүлэг хэрэгтэй эсэхийг ажиглах
- Таны унтлагын өрөөний дизайн, хэв маягт таарсан гэрэлтүүлэг мөн эсэх
үндсэн шалгуураар унтлагын өрөөнийхөө гэрэлтүүлгээ сонгохыг зөвлөж байна.
Танд хэрэгтэй, таны хүссэн гэрэлтүүлэг мөн үү?
Мэдээж гэрэлтүүлгийн хэлбэр, дизайн, хэмжээ, төрөл гээд маш их зүйлс энэ хэсэгт яригдах болно. Иймээс эхлээд өрөөн дэх гэрлийн байршлын талаар дурдая.
Орны дэргэдэх гэрэл. Хамгийн эхний гэрэлтүүлэх орчин бол орны дэргэдэх гэрэл байдаг. Орны хажуугийн гэрлүүд нь унтлагын өрөөг чимэх, хамгийн түгээмэл бөгөөд хамгийн өвөрмөц чимэглэл болж чаддаг.
Олон талт унждаг гэрлүүд. Европт хамгийн их түгээд буй Serge Mouille-ын Spider Sconce буюу олон талт унждаг гэрлийн дизайныг ч туршаад үзэхэд илүүдэхгүй бөгөөд энэхүү гэрэл нь танд унтахаасаа өмнө орондоо дуртай зүйлээ уунгаа ном уншихдаа хүссэн хэсэгтээ гэрлээ тохируулах боломжийг олгоно.
Таазны болон, орны дэргэдэх унждаг гэрлүүд. Эдгээр гэрлүүд таны унтлагын өрөөг илүү чамин, содон харагдуулахаас гадна, гэрлийн хуваарилалт тархалт шууд бус доош чиглэлтэй байдаг тул, романтик бөгөөд амар амгалан орчинг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг байна. Харин илүү их гэрэлтүүлэг хэрэгтэй болсон үед таазны гэрлээр гэрэлтүүлгээ нэмэх боломжтой.
Шалны дэнлүү, хөлтэй гэрлүүд. Хэрвээ та унтлагын өрөөгөө хэт их гэрэлтэй байлгахыг хүсэхгүй байвал зөөх боломжтой, янз бүрийн бүрхүүлтэй хөлтэй гэрлүүдийг сонгох мөн боломжтой юм. Учир нь шалан дээр тавьдаг гэрлүүд нь хаана ч зөөж байршуулж болдгоороо давуу талтайгаас гадна, гэрлийг бүдэгрүүлж, тусгалыг бууруулж илүү таатай орчинг бүрдүүлэх боломжтой.
Унтлагын өрөөний аль хэсгийг илүү их гэрэлтүүлэх хэрэгтэй вэ?
Дээр дурьдсан зүйлсээс унтлагын өрөөндөө ямар ямар төрлийн гэрэлтүүлэг ашиглаж болох талаар санаа авсан гэдэгт итгэлтэй байна.
Харин дээрх гэрлүүд нь унтлагын өрөөний аль хэсэгт, хэр их гэрэл хэрэгтэйгээс шалтгаалж хоорондоо хослох уу, эсвэл дангаараа байрлах уу? гэх мэт олон хувилбарыг туршиж үзэж болох юм. Өрөөний аль хэсэгт хэр их гэрэлтүүлэг шаардлагатайгаас хамаарч гэрлийн хэмжээ, өндөр, тусгал, өнгө гэх мэт маш олон зүйл таны сонголтод нөлөөлнө.
Тиймээс унтлагын өрөөнийхөө аль хэсэгт хэр их гэрэлтүүлэг ашиглах вэ гэдэг нь таны хүсэл юм.
Унтлагын өрөөнийхөө хэв маяг, дизайныг мартаж болохгүй
Гэрэлтүүлэг нь унтлагын өрөөний дизайны нэгэн томоохон хэсэг юм. Хэрвээ та өрөөнүүдийнхээ дизайн, өнгө төрхөд анхаардаг бол унтлагын өрөөний гэрлээ сонгохдоо тухайн гэрэлтүүлэг нь унтлагын өрөөний тааз, хана, шал, обойны өнгө дизайнтай хэр зохицох эсэхийг мөн бодох хэрэгтэй болно.
Харин ингэхдээ унтлагын өрөөний болон гэрэлтүүлгийн дизайн нь хэдий танд чухал хэдий ч амар амгалан, тайван байдлыг мөн танд бүрдүүлж өгөх ёстойг мартаж болохгүй.
Хамгийн сүүлд нь гэрэл шилжүүлэгч, залгуурын урт, зөөврийн гэрлүүдийг өөр өөр хэсэгт зөөвөрлөх боломжтой байх, залгуур, гэрлийн утсууд танд ямар нэгэн саадгүй байх ёстойг мөн бүү мартаарай.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
River Plaza бизнес ангиллын орон сууц захиалга авч Байна
Зочны өрөөг тань дэгжин харагдуулах хөшигний дизайн